"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН 2026 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 13-15-НЫ ӨДРИЙН БИРЖИЙН АРИЛЖААНЫ ХУВААРЬ
Нөөцийн үхрийн махны үнэ 3000 төгрөгөөр нэмэгдлээ
Тэсэлгээний бодисын хоригт Монгол Улс орохгүй
Багш, хүүхдийн хөгжилд эцэг, эхийн оролцоог нэмэгдүүлнэ
ТӨСӨЛ: Үндэсний шигшээ багт гадаадын иргэн, ААН-ээс нийлүүлэх тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлнө
Монгол Улс НҮБ-ын Статистикийн комиссын 2027-2030 оны гишүүнээр сонгогдлоо
“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно
Дөрөвдүгээр сарын 10-наас суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцоно
СЕХ нөхөн сонгуулийн автоматжуулсан системийг шалгах ажлын хэсэг байгууллаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ

Жендер ээ гэж...
Жендерийг янз бүрээр тайлбарладаг ч товчхондоо тухайн хүний нийгэм дэх хүйс гэдэг. Өөрөөр хэлбэл тухай хүн олон нийтийн дунд, ойрын ба холын хүрээллийн дотор ямар хүйсний хүн гэж өөрийгөө ойлгон, ямар янзаар биеэ авч явааг хэлдэг. Харин трансжендер гэдэг нь нийгэм дэх хүйс ба биологийн хүйс хоёр өөр байх үзэгдлийг хэлнэ.
Эрүүл мэнд

Хятадын сансрын хөлөг газардлаа
Гурван сансрын нисгэгч тээсэн Хятадын сансрын “Шэньжоу-10” хөлөг тойрог замд 15 хоноод өчигдөр амжилттай газардлаа. Сансрын хөлөг өглөөний есөн цагийн үед Өвөрмонголын өөртөө засах орны нутагт газардсан байна. 15 хоног дэлхийн тойрог замд ниссэнээр энэ хөлөг нь Хятадын сансар судлалын дээд амжилтыг тогтоожээ.
Эрүүл мэнд

Анжелина Жоли дайн тулаантай бүс нутаг дахь хүчирхийллийг зогсоохыг уриаллаа
Жүжигчин Анжелина Жоли НҮБ-ын сайн санааны элчийн хувиар Аюулгүйн зөвлөлийн хуралд оролцож, дайн байлдаантай бүс нутагт амьдарч буй эмэгтэйчүүд хэрхэн хүчирхийллийн золиос болж буйг талаар мэдэгдэл хийж, улс орнуудыг үүний эсрэг шийдвэртэй алхам хийхийг уриаллаа.
Эрүүл мэнд

Орос 270 тэрбум ам.долларын газрын тос Хятадад нийлүүлнэ
Оросын Санкт-Петербург хотноо болж өнгөрсөн Олон улсын эдийн засгийн форумын үер манай хойд ба урд хөршийн хоёр компани гэрээ байгууллаа. Тодруулбал, “Роснефть” компани “Хятадын үндэсний газрын тос ба шатдаг хийн корпорац” буюу “СNPC”-тай 270 тэрбум ам.долларын газрын тос нийлүүлэх гэрээ байгуулав. Гэрээний дагуу “Роснефть” компани нь жил болгон 46 сая тонн газрын тос 25 жилийн турш нийлүүлэх болжээ.
Эрүүл мэнд

Эсэргүүцлийн жагсаалууд үргэлжилсээр
Бразилийн томоохон хотуудын нийтийн тээврийн хэрэгслийн үнэ нэмсний дараагаар эхэлсэн эсэргүүцлийн жагсаалууд үргэлжилсээр байна. Жагсагчид нийтийн тээврийн хэрэгслийн зорчих үнийг нэмэхгүй байх, эрүүл мэнд ба боловсролын салбарт илүүтэй анхаарахыг шаардсан юм. Мөн 2014 оны Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд хэрээс хэтэрсэн их зардал гаргаж байна, үүнийг зогсоон дээр дурдсан салбар, ядуурлыг бууруулахад чиглүүлэхийг шаардаж буй.
Эрүүл мэнд

Сноуденийг баривчлахыг шаардав
АНУ-ын тусгай албадын маш нууц хөтөлбөрийг дэлхийн нийтэд ил болгосон Эдвард Сноуденийг тойрсон шуугиан үргэлжилсээр. Хэргийн эзэн одоогоор Хонконгт нуугдаж байгаа бөгөөд саяхан Америкийн тусгай албад хятад хүмүүсийн бичсэн мессежүүдийг онцгой хянадаг гэсэн мэдэгдэл хийв. Энэ зуур АНУ-ын Засгийн газар Хонконгийн эрх баригчдад хандан Сноуденийг баривчилж, Америкт хүлээлгэн өгөх хүсэлт гаргалаа.
Эрүүл мэнд
180 тэрбумын гэрээ байгуулжээ
Францад болж өнгөрсөн “Ле Бурже” нисэхийн үзэсгэлэн худалдааны үеэр онгоц үйлдвэрлэгч компаниуд нийт 180 тэрбум ам.долларын хатуу гэрээ байгуулсан байна. Энэ гэрээний дагуу янз бүрийн зориулалт, төрөл зүйлийн 1,5 мянган онгоц зарагдана. Өөрөөр хэлбэл, байлдааны, ачааны, иргэний гээд олон төрлийн онгоц худалдан авах гэрээ байгуулагдсан гэсэн үг.
Эрүүл мэнд
Орост Дурсамж, эмгэнэлийн өдрийн арга хэмжээ болж өнгөрлөө
Хүн төрөлхтний түүхэнд хамгийн аймшигт дайн эхэлсэн зургадугаар сарын 22-ны өдрийг Орост Дурсгал ба эмгэнэлийн өдөр болгон тэмдэглэдэг. Энэ жил манай хойд хөршийн хотуудад энэ өдөртэй холбогдуулсан ёслолын ажиллагаа боллоо.
1941 оны энэ өдөр фашист Герман нЗөвлөлт улс руу зарлагүйгээр гэнэт дайрснаар Аугаа их Эх орны гэгдэх нэрээр бидний мэдэх дайн эхэлсэн юм.
Эрүүл мэнд

Пакистаны зочид буудалд аймшигт аллага боллоо
Пакистаны умард нутгийн Гилгит-Балтистан мужийн нутагт зэвсэгт этгээдүүд зочид буудал руу дайран орж гал нээснээс гадаадын 10 жуулчин амь алдсан аймшигт хэрэг гарсан байна. Хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар амь үрэгдэсн жуулчдын тав нь украин, гурав нь хятадын, үлдсэн нь орос жуулчид байсан гэж байгаа ч албан ёсоор баталгаажуулаагүй байна.
Эрүүл мэнд

Хамгийн урт өдрийг нью-йоркчууд иог хийж өнгөрүүлнэ
Дэлхийн хамгийн урт өдрийг Нью-Йоркчууд тун өвөрмөцөөр тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Дэлхийн хамгийн завгүй хотын нэг Нью-Йоркийн хамгийн хөл хөдөлгөөнтэй, дуу шуугиантай Times Square-т өнөөдөр амар амгалан ноёлж, хэдэн мянган хүн нэгэн зэрэг иогийн дасгал хийнэ.
Эрүүл мэнд

Сингапурыг түймрийн утаа нөмрөөд байна
Сингапурын агаарын чанар сүүлийн өдрүүдэд гамшгийн байдалд хүрээд байна. Тус улсын хөрш зэргэлдээ Индонезид томоохон хэмжээний түймэр гарч, утаа нь Сингапурыг бүрхээд байгаа юм. Сингапураас хэдхэн зуун километрийн зайд орших Индонезийн Суматра аралд гарсан түймрийн утаа Сингапур, төдийгүй Малайзыг нөмөрч, тус улсын оршин суугчид тэсгэл алдаж байна.
Эрүүл мэнд

Дайны үеийн хамгийн өндөр үнэтэй зүйлс
Маргааш 6 сарын 22. Манай гаригийн түүхнээ хамгийн их цус асгаруулсан, дэлхийн II дайны хамгийн их хохирол авчирсан Орос, Германы хоорондох дайн эхэлсэн өдөр. 1939 оны 9 сарын 1-нээс эхэлж Европын улс орнуудыг ёстой цахилгаан дайнаар эзэлсэн Нацист Герман 1941 оны зургадугаар сарын 22-нд ЗХУ-д довтолсноор ялагдлынхаа эхлэлийг тавьсан гэж болно.
Эрүүл мэнд

Якуниныг “огцруулах” гэсний учрыг хайж байна
Оросын төмөр замын “РЖД” компанийн тэргүүн Владимир Якуниныг огцрох гэж байна гэсэн шуугиан өнөөдөр оросын гол гол сайтуудаар тарж шуугиан дэгдээлээ. Зарим нь бүр ОХУ-ын Загийн газрын тэргүүн Дмитрий Медведев зарлиг гаргаж түүнийг чөлөөлөн Свердлов мужийн амбан захирагч асан Мишариныг томилсон гэж хүртэл бичсэн.
Эрүүл мэнд

Европын зах зээлд машины борлуулалт огцом буурчээ
Европын холбооны 27 оронд өнгөрсөн сард авто машины борлуулалт өмнөх жилийн мөн сартай харьцуулахад 5,9 хувиар буурч сая 43 мянга болжээ. Ингэснээр борлуулалтын хэмжээ 1993 оны мөн сарын үзүүлэлттэй адил болсон аж. Өөрөөр хэлбэл, 20 жилийн өмнөх борлуулалтын хэмжээнд хүрч унасан байна.
Эрүүл мэнд





























