"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН 2026 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 13-15-НЫ ӨДРИЙН БИРЖИЙН АРИЛЖААНЫ ХУВААРЬ
Нөөцийн үхрийн махны үнэ 3000 төгрөгөөр нэмэгдлээ
Тэсэлгээний бодисын хоригт Монгол Улс орохгүй
Багш, хүүхдийн хөгжилд эцэг, эхийн оролцоог нэмэгдүүлнэ
ТӨСӨЛ: Үндэсний шигшээ багт гадаадын иргэн, ААН-ээс нийлүүлэх тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлнө
Монгол Улс НҮБ-ын Статистикийн комиссын 2027-2030 оны гишүүнээр сонгогдлоо
“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно
Дөрөвдүгээр сарын 10-наас суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцоно
СЕХ нөхөн сонгуулийн автоматжуулсан системийг шалгах ажлын хэсэг байгууллаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ
Дуудлага худалдаанаас 64 сая фунтын орлого олов
Урлагийн бүтээлийн дуудлага худалдаагаараа алдартай “Christie’s” компани өчигдөр “Имперсионизм ба орчин үеийн урлаг” нэртэй дуудлага худалдаа явуулан 64 сая 76 мянган фунтын орлого олжээ.
Зарагдсан бүтээлүүдийн дотроос хамгийн үнэд хүрсэн нь Оросын зураач Василий Кандинскийн “Чөлөөтэй туурвих зурвас” нэртэй бүтээл байв. Энэ уран зураг 13 сая 501 мянган фунтээр зарагджээ. Зургийг 12 сая фунт хүрч магадгүй гэж багцаалаад байсан аж.
Амадео Модильянийн “Поль Гийомын хөрөг” гэдэг зураг 6,8 сая фунтээр зарагдаж хоёрдугаарт орсон бол Пабло Пикассогийн “Буйдан дээр сууж буй эмэгтэй” зураг 6,1 сая фунтээр зарагдан гуравдугаарт бичигджээ.
Энэ дуудлага худалдаагаар зарагдсан зургуудаас 18 нь сая фунтээс илүү үнэ хүрсэн байна.
Дуудлага худалдааг зохион байгуулсан компанийн төлөөлөгч “Өндөр чанартай уран бүтээлийн төлөө маш ширүүн өрсөлдөөн явагдсан. Өрсөлдөөнд нэрд гарсан цуглуулагчдаас гадна Хятад, Энэтхэг гэх мэт орноос шинээр орж ирсэн урлагийн бүтээл цуглуулагчид байсан” гэжээ.
Сүүлийн жилүүдэд өндөр хурдацтай хөгжиж байгаа Хятад, Энэтхэг хоёрын шинэ саятанууд урлагийн бүтээлийн дуудлага худалдаанд идэвхтэй оролцож, таалагдсан бүтээлүүдээ өндөр үнээр худалдан авдаг болоод байна.

0 Сэтгэгдэл