"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН 2026 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 13-15-НЫ ӨДРИЙН БИРЖИЙН АРИЛЖААНЫ ХУВААРЬ
Нөөцийн үхрийн махны үнэ 3000 төгрөгөөр нэмэгдлээ
Тэсэлгээний бодисын хоригт Монгол Улс орохгүй
Багш, хүүхдийн хөгжилд эцэг, эхийн оролцоог нэмэгдүүлнэ
ТӨСӨЛ: Үндэсний шигшээ багт гадаадын иргэн, ААН-ээс нийлүүлэх тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлнө
Монгол Улс НҮБ-ын Статистикийн комиссын 2027-2030 оны гишүүнээр сонгогдлоо
“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно
Дөрөвдүгээр сарын 10-наас суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцоно
СЕХ нөхөн сонгуулийн автоматжуулсан системийг шалгах ажлын хэсэг байгууллаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ
180 тэрбумын гэрээ байгуулжээ
ЗӨВ ШҮҮ
Францад болж өнгөрсөн “Ле Бурже” нисэхийн үзэсгэлэн худалдааны үеэр онгоц үйлдвэрлэгч компаниуд нийт 180 тэрбум ам.долларын хатуу гэрээ байгуулсан байна. Энэ гэрээний дагуу янз бүрийн зориулалт, төрөл зүйлийн 1,5 мянган онгоц зарагдана. Өөрөөр хэлбэл, байлдааны, ачааны, иргэний гээд олон төрлийн онгоц худалдан авах гэрээ байгуулагдсан гэсэн үг. Эндээс зөвхөн иргэний агаарын тээврийн салбарт хийсэн гэрээг сонирхуулъя.Европын “Airbus” компани 68,7 тэрбум ам.долларын 466 онгоц нийлүүлэх захиалга авсан. Энэ компанийн гол өрсөлдөгч “Boeing” компани арай бага буюу 66,4 тэрбум ам.долларын 442 онгоц нийлүүлэх захиалга авчээ. Бразилийн “Embraer” компани 70-130 хүний суудалтай “E2” загварын шинэ онгоцыг 2018 онд захиалагчид хүргэхээр 9,36 тэрбум ам.долларын гэрээг Америкийн “SkyWest” компанитай байгуулсан.Сэнсэт онгоц үйлдвэрлэдэг Франц Италийн хамтарсан “ATR” компани 4,1 тэрбум ам.доллараар 173 онгоц зарах гэрээ байгуулав. Канадын “Bombardier” компани 2,23 тэрбум ам.доллараар 62 онгоц нийлүүлэхээр боллоо.
Оросын нисэх онгоц үйлдвэрлэгчид нийт 2,6 тэрбум ам.долларын үнэтэй 20 “SSJ-100” онгоц, 30 ширхэг “МС-21” онгоц зарах гэрээ байгуулсан байна.
Оросын нисэх онгоц үйлдвэрлэгчид нийт 2,6 тэрбум ам.долларын үнэтэй 20 “SSJ-100” онгоц, 30 ширхэг “МС-21” онгоц зарах гэрээ байгуулсан байна.
0 Сэтгэгдэл
2013.06.24
























