"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН 2026 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 13-15-НЫ ӨДРИЙН БИРЖИЙН АРИЛЖААНЫ ХУВААРЬ
Нөөцийн үхрийн махны үнэ 3000 төгрөгөөр нэмэгдлээ
Тэсэлгээний бодисын хоригт Монгол Улс орохгүй
Багш, хүүхдийн хөгжилд эцэг, эхийн оролцоог нэмэгдүүлнэ
ТӨСӨЛ: Үндэсний шигшээ багт гадаадын иргэн, ААН-ээс нийлүүлэх тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлнө
Монгол Улс НҮБ-ын Статистикийн комиссын 2027-2030 оны гишүүнээр сонгогдлоо
“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно
Дөрөвдүгээр сарын 10-наас суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцоно
СЕХ нөхөн сонгуулийн автоматжуулсан системийг шалгах ажлын хэсэг байгууллаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ
“Харлаж” магадгүй хүмүүсээс барьцаа авна

Их Британийн эрх баригчид улсад нь орж ирсэн цагаачлалын хуулийг зөрчих эрсдэлтэй, манайхны ярьдгаар визийн хугацаа дуусахаар “харлаад” үлдэж болзошгүй хүмүүсээс барьцааны мөнгө авч байхаар боллоо.
Британийн виз хүссэн иргэдээс барьцааны мөнгө авдаг энэ хөтөлбөрийг ирэх арваннэгдүгээр сараас хэрэгжүүлж эхлэх аж. Хөтөлбөрийг Энэхтхэг, Пакистан, Нигери, Шри-Ланка, Бангладеш, Гана гэсэн зургаан улсын иргэдэд хэрэгжүүлнэ. Британийн хагас жилийн виз даруулж байгаа энэ зургаан улсын насанд хүрэгчид гурван мянган фунтын барьцаа үлдээж байх юм. Ингээд визийн хугацаа дууссаны дараагаар Их Британийг орхин гараагүй тохиолдолд барьцааг нь хураан авна.
2012 оны байдлаар Энэтхэгийн 296 мянга, Нигерийн 101 мянга, Пакистаны 53 мянга, Шри-Ланка ба Бангладешийн 14 мянган хүн Британийн хагас жилийн виз даруулжээ.
Барьцаа авах хөтөлбөрийг их Британийн Дотоод хэргийн сайд Тереза Мэй санаачилсан байна. Одоогийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон нь цагаачдын тоог цөөлөх бодлого баримталж байгаа бөгөөд 2015 он гэхэд тэднийг тоог жилийн 100 мянга хүртэл цөөлөхөөр ажиллах гэнэ.

0 Сэтгэгдэл