Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Кевин Радд дахин Австралийн Ерөнхий сайд боллоо
Австралийн Ерөнхий сайд Жулия Гиллард өчигдөр суудлаасаа огцорч, улс төрийг  орхиж байгаагаа зарласны дараа Хөдөлмөрийн намын өөр нэг лидер Кевин Радд түүний халааг авч, Ерөнхий сайд боллоо. Нэгэн цагт Жулия Гиллардад Ерөнхий сайдын суудлаа хүлээлгэн өгч байсан Кевин Радд ийнхүү Засгийн газарт эргэн ирсэн нь удахгүй болох парламентын сонгуулийн өмнө Хөдөлмөрийн намын хийж буй улс төрийн томоохон тоглолт юм. Ирэх есдүгээр сард болохоор товлогдсон сонгуульд эрх баригч Хөдөлмөрийн нам ялагдал хүлээх ихээхэн магадлалтай байгаа учир ийнхүү өөрсдийн нүүр царай болсон удирдагчаа солилоо.
Шинэ Ерөнхий сайд томилогдсонтой зэрэгцэн сөрөг хүчний удирдагч Тони Эббот мэдэгдэл хийж, сонгуулийг товлосон хугацаанаас нь ч наана даруйхан хийх хэрэгтэй байгааг мэдэгдсэн байна. Тэрээр хэлэхдээ “Австраличууд сонголт хийх гэж эрмэлзэж байна. Австраличууд энэ хүндэтгэл үл хүлээсэн парламентад  сэтгэл маш дундуур байна” гэжээ.
Хатагтай Гиллард 2010 онд Ерөнхий сайд болсноос хойш гурав дахь удаа суудал нь дэнжигнэсний эцэст ийнхүү намынхаа ирээдүйг харж, улс төрийн карьераа орхихоор шийдэв бололтой. Хэдийгээр Жулия Гиллард, Кевин Радд хоёр хоорондоо ихээхэн өрсөлдөөн сөргөлдөөнтэй байдаг боловч К.Радд тангараг өргөснийхөө дараа мэдэгдэл хийхдээ түүнийг хэт их ухаантай, сэтгэлийн асар их хүч тэнхээтэй эмэгтэй гээд Засгийн газартаа цөөнхийн байр суурьтай байсан хэрнээ маш их ололт амжилтад хүрсэн хэмээн магтжээ.  Ноён Раддын хувьд Ж.Гиллардаас хавьгүй өндөр рейтингтэй яваа бөгөөд түүний удирдлага дор Хөдөлмөрийн нам сонгуульд илүү амжилт үзүүлнэ гэж найдаж байна.

Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хэзээ манайд ийм соёлтой сайхан улс төр цэцэглэх бол оо.
Хамгийн их уншсан