"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН 2026 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 13-15-НЫ ӨДРИЙН БИРЖИЙН АРИЛЖААНЫ ХУВААРЬ
Нөөцийн үхрийн махны үнэ 3000 төгрөгөөр нэмэгдлээ
Тэсэлгээний бодисын хоригт Монгол Улс орохгүй
Багш, хүүхдийн хөгжилд эцэг, эхийн оролцоог нэмэгдүүлнэ
ТӨСӨЛ: Үндэсний шигшээ багт гадаадын иргэн, ААН-ээс нийлүүлэх тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлнө
Монгол Улс НҮБ-ын Статистикийн комиссын 2027-2030 оны гишүүнээр сонгогдлоо
“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно
Дөрөвдүгээр сарын 10-наас суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцоно
СЕХ нөхөн сонгуулийн автоматжуулсан системийг шалгах ажлын хэсэг байгууллаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ
Сноуденийг баривчлахыг шаардав

АНУ-ын тусгай албадын маш нууц хөтөлбөрийг дэлхийн нийтэд ил болгосон Эдвард Сноуденийг тойрсон шуугиан үргэлжилсээр. Хэргийн эзэн одоогоор Хонконгт нуугдаж байгаа бөгөөд саяхан Америкийн тусгай албад хятад хүмүүсийн бичсэн мессежүүдийг онцгой хянадаг гэсэн мэдэгдэл хийв. Энэ зуур АНУ-ын Засгийн газар Хонконгийн эрх баригчдад хандан Сноуденийг баривчилж, Америкт хүлээлгэн өгөх хүсэлт гаргалаа. Ингэхдээ Сноуденийг хүлээлгэн өгөх ажлыг удаашруулах, хориг саад тавих нь хоёр талын харилцааг ээдрээтэй болгож магадгүй гэж анхааруулга өгсөн байна. Америкийн эрх баригчид Сноуденийг тагнуул хийсэн, төрийн мэдлийн мэдээллийг хулгайлсан гэж албан ёсоор эрүү үүсгэн шүүхэд дуудсан аж. Харин Хонконгийн эрх баригчид одоохондоо энэ талаар ямар нэг мэдэгдэл хийгээгүй байна. Сноудений илчилсэн утасны яриа, интернэт хандалтыг нууцаар чагнах хөтөлбөрийн ачаар Америкийн тусгай албад 50 гаруй алан хядах ажиллагааг илчилсэн гэж мэдэгдсэн юм. Улмаар нууц хөтөлбөрийг ил болгосноор Америкийн аюулгүй байдалд ноцтой хохирол учирсан гэнэ.

0 Сэтгэгдэл