"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН 2026 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 13-15-НЫ ӨДРИЙН БИРЖИЙН АРИЛЖААНЫ ХУВААРЬ
Нөөцийн үхрийн махны үнэ 3000 төгрөгөөр нэмэгдлээ
Тэсэлгээний бодисын хоригт Монгол Улс орохгүй
Багш, хүүхдийн хөгжилд эцэг, эхийн оролцоог нэмэгдүүлнэ
ТӨСӨЛ: Үндэсний шигшээ багт гадаадын иргэн, ААН-ээс нийлүүлэх тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлнө
Монгол Улс НҮБ-ын Статистикийн комиссын 2027-2030 оны гишүүнээр сонгогдлоо
“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно
Дөрөвдүгээр сарын 10-наас суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцоно
СЕХ нөхөн сонгуулийн автоматжуулсан системийг шалгах ажлын хэсэг байгууллаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ
Анжелина Жоли дайн тулаантай бүс нутаг дахь хүчирхийллийг зогсоохыг уриаллаа
Жүжигчин Анжелина Жоли НҮБ-ын сайн санааны элчийн хувиар Аюулгүйн зөвлөлийн хуралд оролцож, дайн байлдаантай бүс нутагт амьдарч буй эмэгтэйчүүд хэрхэн хүчирхийллийн золиос болж буйг талаар мэдэгдэл хийж, улс орнуудыг үүний эсрэг шийдвэртэй алхам хийхийг уриаллаа.
А.Жоли хорт хавдраас сэргийлэхийн тулд өнгөрсөн хавар хоёр хөхөө авахуулах мэс засал хийлгэх гэж байхдаа ч дайн тулаантай бүс нутгийн дүрвэгсдийн лагериар явж, хүүхэд эмэгтэйчүүдтэй уулзаж байсан юм. Тэрээр ингэж уулзаж явахдаа зөвхөн эмэгтэйчүүд гэлтгүй эрчүүд ч бэлгийн хүчирхийлэлд өртсөн тухайгаа ярихыг чихээр сонссон гэдгээ хэлээд улс орон бүр өөр өөрийн хэмжээнд хүч тавин тэмцэхээс гадна олон улсын хэмжээнд ч энэ асуудлыг гаргаж тавьж ярих цаг нь болсон гэж үзэж байгаагаа мэдэгджээ. Хэдийгээр сүүлийн хэдэн арван жилд дэлхий дахиныг хамарсан томоохон дайн гараагүй ч бүс нутгийн хэмжээнд гарсан олон арван дайн, зөрчил мөргөлдөөний хөлд олон зуун сая хүн нэрвэгдэж, эх орноосоо дүрвэн, маш хүнд нөхцөлд амьдарч буй. Хүний эрх хамгийн ихээр зөрчигддөг дүрвэгсдийн лагерьт хүчирхийлэл хамгийн том асуудлын нэг гэдгийг А.Жоли тэдгээр хүмүүсийн зовлон бэрхшээлийг газар дээр нь, өөрийн нүдээр олонтаа харж байсны хувьд дэлхий нийтэд сануулж байгаа юм.




Жүжигчин Анжелина Жоли НҮБ-ын сайн санааны элчийн хувиар Аюулгүйн зөвлөлийн хуралд оролцож, дайн байлдаантай бүс нутагт амьдарч буй эмэгтэйчүүд хэрхэн хүчирхийллийн золиос болж буйг талаар мэдэгдэл хийж, улс орнуудыг үүний эсрэг шийдвэртэй алхам хийхийг уриаллаа. А.Жоли хорт хавдраас сэргийлэхийн тулд өнгөрсөн хавар хоёр хөхөө авахуулах мэс засал хийлгэх гэж байхдаа ч дайн тулаантай бүс нутгийн дүрвэгсдийн лагериар явж, хүүхэд эмэгтэйчүүдтэй уулзаж байсан юм. Тэрээр ингэж уулзаж явахдаа зөвхөн эмэгтэйчүүд гэлтгүй эрчүүд ч бэлгийн хүчирхийлэлд өртсөн тухайгаа ярихыг чихээр сонссон гэдгээ хэлээд улс орон бүр өөр өөрийн хэмжээнд хүч тавин тэмцэхээс гадна олон улсын хэмжээнд ч энэ асуудлыг гаргаж тавьж ярих цаг нь болсон гэж үзэж байгаагаа мэдэгджээ. Хэдийгээр сүүлийн хэдэн арван жилд дэлхий дахиныг хамарсан томоохон дайн гараагүй ч бүс нутгийн хэмжээнд гарсан олон арван дайн, зөрчил мөргөлдөөний хөлд олон зуун сая хүн нэрвэгдэж, эх орноосоо дүрвэн, маш хүнд нөхцөлд амьдарч буй. Хүний эрх хамгийн ихээр зөрчигддөг дүрвэгсдийн лагерьт хүчирхийлэл хамгийн том асуудлын нэг гэдгийг А.Жоли тэдгээр хүмүүсийн зовлон бэрхшээлийг газар дээр нь, өөрийн нүдээр олонтаа харж байсны хувьд дэлхий нийтэд сануулж байгаа юм.




0 Сэтгэгдэл
























