БНЧУ-ын Сенатын дэд дарга “Талх Чихэр” ХК-аар зочиллоо
Монгол Улс ISO-гийн Ерөнхий чуулганд оролцов
“Томчуудын мэдлэг-багачуудын бамбай“ хамтарсан уулзалт боллоо
2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 9518 тонн давс, 9590 тонн бодис нөөцөлж байна
Нийслэлийн хэмжээнд 2025 оны II ээлжийн цэрэг татлагыг энэ сарын 17, 18, 19-ний өдөр зохион байгуулна
Санхүүгийн хууль бус үйлдлээс иргэдийг хамгаалахад чиглэсэн шинэ шатны хяналт орон нутагт хэрэгжинэ
Лаг хатааж, шатаах үйлдвэрийн барилга угсралтын ажлыг 2026 онд эхлүүлнэ
Аравдугаар сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
Нийтийн тээврийн гурван чиглэл нэмэгджээ
Чингэлтэй дүүрэгт онцгой байдлын хэлтсийн салбар ангийн барилгын ажлыг улсын комисст хүлээлгэн өглөө

Урьдчилсан санал хураалтаар Обама тэргүүлж байна
Өнөөгийн ерөнхийлөгч Барак Обама, Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Митт Ромни нарын төрийн тэргүүний төлөө өрсөлдөх АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль маргааш болно. Хамгийн сүүлд Огайо, Колорадо мужид болсон урьдчилсан санал асуулгаар Барак Обама тэргүүлж явна.
Эрүүл мэнд

Иракын дэд ерөнхийлөгчид дахиад цаазын ял оноолоо
Иракын шүүх өчигдрийн хуралдаанаараа Иракын дэд ерөнхийлөгч асан Тарик аль-Хашимд цаазаар авах ял эчнээгээр оноожээ. Түүнийг төрийн өндөр албан тушаалтнуудыг алуулахаар бие хамгаалагчдаа явуулсан гэж буруутгасан байна. Тарик аль-Хашим бол Иракын сунитын нийгэмлэгийн төлөөлөл юм.
Эрүүл мэнд
НОБЕЛИЙН ШАГНАЛТНЫ БУЯНААР 10 САЯ ЮАНЬТАЙ
Зургаан жилийн өмнө Бээжинд ажилладаг Ху овогт инженер нь “Мо Янь Зуй” гэдэг нэртэй архины брэндийг албан ёсоор бүртгүүлжээ. Үүнийг орчуулбал “Согтуу үедээ дуугүй яв” гэсэн утгатай ч өөрөөр “Согтуу Мо Янь” гэж орчуулж болох юм байна. Гэтэл энэ жил Хятад зохиолч Мо Янь утга зохиолын салбарт Нобелийн шагнал хүртэж улсынхаа хамгийн алдартай хүмүүсийн нэг болсон билээ.
Эрүүл мэнд

Эксүүд юу хийдэг вэ
Ерөнхийлөгч, Ерөнхий сайд байна гэдэг мэдээж сайхан. Ямагт олны анхаарлын төвд. Бараг хязгааргүй шахуу эрх мэдэлтэй. Тусгай хамгаалалттай. Бүгдэд тушаана. Хоол унднаас эхлээд хувцас, унаа хүртэл бүгдийг улс даана.
Гэвч ардчилсан тогтолцоотой улс л бол насаараа Ерөнхийлөгч эсвэл Ерөнхий сайд хийх боломжгүй.
Эрүүл мэнд

Нэр дэвшигчид нь хар шил зүүхгүй, сонгогчид нь хэнийг ч дугуйлахгүй байж болох Америкийн сонгуулийн тухай хачирхалтай 8 баримт
Сонгуулийг яагаад дандаа мягмар гаригт товлодог вэ?
АНУ Ерөнхийлөгчийн сонгуулиа арваннэгдүгээр сарын эхний мягмар гаригт хийж байхаар 1845 оноос тогтсоноос хойш өдгөө хүртэл мөрдөгдөж байна. Мягмар гаригийг сонгосон учир нь XIX зууны Америк хөдөө аж ахуй, газар тариалангийн орон байсан учир фермерүүдийнхээ хамгийн зав чөлөөтэй өдөрт тааруулсан нь энэ юм.
Эрүүл мэнд

Цахим хуудсуудыг өчиггүйгээр хаах хууль Орост хэрэгжиж эхэллээ
Оросын интернэт орчинд нэгэн шинэ хууль хэрэгжиж эхэллээ. Мэдээллийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт болон хэрэгжиж буй уг хууль эрхзүйн зохицуулалтаар бол эрх баригчид ямарваа нэгэн цахим хуудсын мэдээллийн агуулга хүүхэд багачууд болон цөөнхийн оюун санаанд хортойгоор нөлөөлөхөөр байна гэж үзвэл сайтыг нь шууд хаах эрхтэй болж байгаа юм.
Эрүүл мэнд

“Сэнди” хар салхи 20 тэрбум долларын хохирол учрууллаа
АНУ-ын зүүн эргийн нутгийг дайрч одоогоор 50 хүний аминд хүрээд байгаа “Сэнди” хар салхи тус улсад наад зах нь 20 тэрбум доллларын хохирол учруулаад байна гэж Kinetic Analysis компанийн тооцоолсноор Bloomberg мэдээллээ. Үүний 7-8 тэрбум нь хохирогсдын даатгалд зарцуулагдах хөрөнгө юм байна.
Эрүүл мэнд

Венецийн 60 хувь нь үерт автаад байна
Италид борооны улирал эхэлж хүчтэй бороо үгэлжлэн орж байгаагаас угаасаа усан дээр байрладаг Венец хотод үер болж нийт нутгийнх нь 58 хувь усанд автаад байна. Гадаадын жуулчдын хамгийн их очдог Сан-Мариногийн талбай ч усанд автжээ. Цаг уурчдын тооцоолсноор өнгөрсөн шөнө усны түвшин 1,4 метр хүртэл өргөгдсөн байна. 2010 онд бас шинэ жилээр усны төвшин ийм хэмжээнд хүрч байсан удаа бий.
Эрүүл мэнд