Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа

Онгоцонд явж байгаад хилэнцэт хорхойд хатгуулжээ
Коста-Рикийн нийслэл Сан-Хосегоос Испаний Мадрид орохоор нисч явсан Iberia компанийн нисэх онгоцоор зорчиж явсан швейцарийн иргэн эмэгтэй хилэнцэт хорхойд хатгуулсан явдал гарчээ. Барахасын нисэх буудалд онгоц газардахад эмнэлгийнхэн ирчихсэн байж, эмэгтэйг эмнэлэгт хүргэж эмчилсэн байна. ЭМч нарын хэлснээр эмэгтэйн эрүүл мэндэд ямар нэгэн аюулгүй гэжээ.
Эрүүл мэнд
Эстонид СС-ийн ахмад дайчныг шагнажээ
Эстонийн ерөнхий сайд Андрус Ансип, ДЯЯ-ны сайд Кен-Марти Вахер нар өчигдөр 14 хүнд “Нийгмийн амьдралыг төлөвшүүлэхэд амжилт гаргасны төлөө” хүндэт тэмдэг гардуулсан байна. Ерөнхий сайд шагнал гардуулах үедээ “Бидний хүсч байснаас ч илүү ихийг та бүхэн хийсэн. Хэрэвбүгдийг хийсэн бол манай улс бүр хурдан хөгжих байлаа. Та бүхэнд баярлалаа” гэжээ.
Эрүүл мэнд

Гадаад паспортоор дамжуулан газар нутаг өмчлөх гэв үү
Манай урд хөрш иргэний шинэ паспорт ашиглаж эхэлсэнтэй холбоотой олон улсын ээдрээ улам газар авсаар. Хятадын шинэ паспорт өөрийн байх ёстой гэж үздэг бүх нутаг дэвсгэрийг багтаасан хил бүхий Хятадын газрын зургийг дүрсэлсэн нь хөрш зэргэлдээ олон улсын дургүйцлийг ихэд төрүүлж байгаа юм.
Эрүүл мэнд

Хуурамч бараа үйлдвэрлэдгээрээ хятад тэргүүлж байна
Олон улсын гаалийн байгууллагын мэдээгээр хуурамч бараа үйлдвэрлэдгээрээ Хятад улс дэлхийд улс дэлхийд тэргүүлсэн хэвээр байна. 2010 онд энэ улсад 163 сая нэгж хуурамч бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн нь манай гариг дээр үйлдвэрлэдэг хуурамч бараа бүтээгдэхүүний 77 хувь болж байсан бол 2011 онд энэ тоо бага зэрэг буурч 66 сая болсон гэжээ.
Эрүүл мэнд
Тувачууд шархадсан хүнээ хайгаад олоогүй байна
ОХУ-ын хилийн болон хуулийн байгууллагынхан монголын хилчдэд буудуулж шархадсан малын хулгайчаа гурван долоо хоног хайгаад олоогүй байна. Энэ сарын 4-ний өдөр Тувагийн хоёр иргэн монголоос мал хулгайлахаар хоёул мориор хил давж орж ирсэн юм байна.
Эрүүл мэнд

Бангладешт түймрийн улмаас 120 хүн нас барлаа
Бангладешт оёдлын үйлдвэрт гарсан галын улмаас нас барсан хүний тоо 120-д хүрсэн байна. Бямба гарагийн орой Дакка хотын есөн давхар барилгын нэгдүгээр давхраас эхлэн гал гарч хэдхэн минутын дотор бүхэл байшинг хамарчээ. Гал доод давхраас эхэлсэн болохоор ажиллагсад бүгдээрээ галд хоригдож олонхи нь цонхоор үсэрч амь алдсан байна. Гал унтраагчид түймрийг ням гарагт л арай гэж унтраажээ.
Эрүүл мэнд

40 градуст хайлдаггүй шоколад
Британийн алдарт “Cadbury” шоколадны үйлдвэр 40 хэмийн халуунд гурван цаг хадгалахад хайлдаггүй, хатуу хэлбэрээ хадгаладаг шоколад гаргажээ. Компани энэхүү онцгой шоколадныхаа патентийг аль хэдийнэ аваад байгаа бөгөөд шоколаднаас эхлээд төрөл бүрийн амттан зарахад төвөгтэй Энэтхэг, Бразиль зэрэг халуун оронд худалдаанд гаргахаар төлөвлөж байна.
Эрүүл мэнд

Далай лам: Би бол марксист лам
Буддын шашны тэргүүн XIV Далай ламын хэдэн жилийн өмнө “BBC” телевизэд өгсөн ярицлагыг хүргэе. Хэдийгээр энэ яриа хэдэн жилийн өмнө болсон ч гэлээ мөн чанар, утга агуулга нь хуучраагүй, уншсан нэгэнд ухаарал хайрлахгүй юм гэхэд нэгийг бодож, хоёрыг тунгаах хэсэгхэн хормыг ч авчрах болов уу хэмээн нийтэлж байгаа юм.
Эрүүл мэнд

Цагаан ордон зул сарын гацуураа хүлээн авлаа
Арваннэгдүгээр сар шувтрах хараахан болоогүй байгаа ч зул сар хаяанд ирсэн гэдгийг Цагаан ордон баярын бэлтгэлээрээ харууллаа. Зул сараар хэдэн арван гацуур мод засч, тансаг чамин чимэглэлүүдээр өнгөө засдаг Цагаан ордон энэ жилийн гол гацуур модоо Хойд Каролинагийн Жефферсон дахь Пик фермээс авчруулжээ.
Эрүүл мэнд

Алиевын хөшөөнөөс болж Азербайжан, Мексик хоёр муудалцаж эхэллээ
Мексикийн нийслэлийн төв гудамжинд байсан Гейдар Алиевын хөшөөг буулгах гэсэн шийдвэрээ өөрчлөхгүй бол Азербайжан улс Мексикт оруулах гэж байсан дөрвөн тэрбум долларын хөрөнгөө зогсооно гэж Баку мэдэгдлээ. Энэ талаар Азербайжанаас Мексикт суугаа Элчин сайд Ильгар Мухтаров РИА Новости агентлагт мэдэгдсэн байна.
Эрүүл мэнд
Австралийн хилчид 18 тонн шоколад хураажээ
Австралийн хилчид хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэж байсан 18 тонн шоколадын хураасан байна. Сүүн шоколадыг 33 контейнерт хийсэн байжээ.Хилээр хууль бус бараа бүтээгдэхүүн нэвтрүүлэгчид словакийн дугаартай авто машин энэ бүхнээ ачиж Чех рүү оруулахаар баримт бичгийг нь хуурамчаар бичиж өөрчилсөн байж.
Эрүүл мэнд

“Хар баасан гараг”-аар дэлгүүр буудаж хоёр хүн шархаджээ
АНУ-ын Флорида мужид “Хар баасан гараг” хэмээх их хямдрал эхэлж байх үеэр дэлгүүрт нэгэн этгээд буудсанаас хоёр худалдан авагч шархадсан хэрэг гарсан байна. Тэднйи шарх аминд халгүй ч эмэнлэгт хүргэжээ. АНУ-д жил бүрийн талархлын баярын дараа эхэлдэг шинэ жилийн онцгой хямдралын үеэр хямд бараа бүтээгдэхүн авчих гэсэн хүмүүсийн шахцалдаан, зодоон болж заримдаа бүр ийм гэмт хэрэг гарах нь элбэг тохиолддог байна.
Эрүүл мэнд































