Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
Хятадын шинэ удирдагчдыг албан ёсоор зарлалаа
Хятадын Коммунист нам ирэх 10 жилд улс орноо удирдах төрийн тэргүүнээ албан ёсоор зарлалаа. Олны хүлээж байсанчлан БНХАУ-ын одоогийн орлогч дарга Си Жинпин Ху Жинтаогийн суудалд очно гэдгийг Коммунист нам мэдэгдсэний зэрэгцээ Ерөнхий сайд буюу Вен Зяабаогийн суудалд Ли Кецяныг батламжилжээ. Улс орны амьдралын хамгийн чухал шийдвэрүүдийг гаргадаг Коммунист намын Улс төрийн товчооны долоон гишүүнийг ч зарлалаа. Долоон гишүүний хоёр нь Си Жинпин, Ли Кецян нар автоматаар болж байгаа бол үлдсэн тав нь Ерөнхий сайдын орлогч Жан Дежиан, Шанхай дахь намын дарга Юу Женшен, намын үзэл суртлын хэлтсийн дарга Лиу Юншан, Ерөнхий сайдын орлогч Ван Кишан, Тианжиний намын дарга Жан Гаоли нар ажээ.
Дэлхийн хамгийн олон хүн амтай, эдийн засгийн цар хэмжээгээрээ АНУ-ын араас аман хүзүүдэгч, дэлхийн эдийн засгийн хөдөлгөгч хүч болоод буй Хятад орныг бүхэл бүтэн 10 жил удирдан залах нөр их ачааг нуруундаа хүлээн авсан Си Жинпин улс орноо илүү хүчирхэг болгох ганц зам бол эв нэгдэлтэй байх явдал юм гээд хүн ардынхаа сайн сайхан амьдралын төлөө бид хамтдаа тэмцэх болно гэж мэдэгджээ. Си Жинпин БНХАУ-ын даргын суудлыг ирэх оны гуравдугаар сард хүлээн авах юм. Тэр үед Ардын их хурлын чуулган завсарлаж, Ху Жинтаогийн бүрэн эрхийн хугацаа ч дуусна.
nohoin gulugnvvd heniigee songonuu nadad hamaagvi bhgvi bvgd vhwel taarna novshiin hujaa nar
Хятадын Коммунист нам ирэх 10 жилд улс орноо удирдах төрийн тэргүүнээ албан ёсоор зарлалаа. Олны хүлээж байсанчлан БНХАУ-ын одоогийн орлогч дарга Си Жинпин Ху Жинтаогийн суудалд очно гэдгийг Коммунист нам мэдэгдсэний зэрэгцээ Ерөнхий сайд буюу Вен Зяабаогийн суудалд Ли Кецяныг батламжилжээ. Улс орны амьдралын хамгийн чухал шийдвэрүүдийг гаргадаг Коммунист намын Улс төрийн товчооны долоон гишүүнийг ч зарлалаа. Долоон гишүүний хоёр нь Си Жинпин, Ли Кецян нар автоматаар болж байгаа бол үлдсэн тав нь Ерөнхий сайдын орлогч Жан Дежиан, Шанхай дахь намын дарга Юу Женшен, намын үзэл суртлын хэлтсийн дарга Лиу Юншан, Ерөнхий сайдын орлогч Ван Кишан, Тианжиний намын дарга Жан Гаоли нар ажээ. Дэлхийн хамгийн олон хүн амтай, эдийн засгийн цар хэмжээгээрээ АНУ-ын араас аман хүзүүдэгч, дэлхийн эдийн засгийн хөдөлгөгч хүч болоод буй Хятад орныг бүхэл бүтэн 10 жил удирдан залах нөр их ачааг нуруундаа хүлээн авсан Си Жинпин улс орноо илүү хүчирхэг болгох ганц зам бол эв нэгдэлтэй байх явдал юм гээд хүн ардынхаа сайн сайхан амьдралын төлөө бид хамтдаа тэмцэх болно гэж мэдэгджээ. Си Жинпин БНХАУ-ын даргын суудлыг ирэх оны гуравдугаар сард хүлээн авах юм. Тэр үед Ардын их хурлын чуулган завсарлаж, Ху Жинтаогийн бүрэн эрхийн хугацаа ч дуусна.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
2012.11.17



















