Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
Б.Обамагийн зургаан цагийн айлчлал
АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама Бирм улсад зургаан цагийн айлчлал хийхээр ирээд байна. Гэхдээ хагас өдөр ч хүрэхгүй энэхүү айчлал Бирмийн хувьд түүхэн үйл явдал болж байна. Тус улс олон арван жил үргэлжилсэн цэргийн дэглэмээсээ ангижирч, ардчилсан нийгэм рүү алхам алхмаар ойртож явааг сайшаан үнэлж буйгаа харуулахаар АНУ-ын Ерөнхийлөгчийн ийнхүү айлчлал хийж байгаа юм.
Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтоны хамт Бирмийн худалдаа арилжааны төв болсон Рангүүн хотод газардсан Б.Обама тус улсын Ерөнхийлөгч Тейн Шейн болон Мьянмарын ардчиллын төлөөх хөдөлгөөний удирдагч Аун Сан Су Читэй уулзахаас гадна Рангүүний их сургуульд үг хэлэх юм. Түүнчлэн АНУ тус улсад 170 сая ам.долларын тусламж үзүүлэхээр болсныг мэдэгдэх аж.
АНУ-ын Ерөнхийлөгчийг Бирмийн ард түмэн найрсгаар угтан авсан ч зарим ажиглагч түүнийг хэтэрхий эрт Мьянмарт айлчиллаа хэмээн шүүмжилж байна. Одоо хүртэл улс төрийн хоригдлуудаа шоронгоос суллаж амжаагүй байгаа Бирмд айлчилсан нь яаруу хэрэг боллоо гэж ажиглагчид хэлж буй ч Б.Обама үүний хариуд “Хэрэв Бирмийн ардчиллыг төгс төгөлдөр болсон цагт ирнэ гэвэл маш удаан хүлээх хэрэгэтй болно” хэмээн мэдэгдсэн юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама Бирм улсад зургаан цагийн айлчлал хийхээр ирээд байна. Гэхдээ хагас өдөр ч хүрэхгүй энэхүү айчлал Бирмийн хувьд түүхэн үйл явдал болж байна. Тус улс олон арван жил үргэлжилсэн цэргийн дэглэмээсээ ангижирч, ардчилсан нийгэм рүү алхам алхмаар ойртож явааг сайшаан үнэлж буйгаа харуулахаар АНУ-ын Ерөнхийлөгчийн ийнхүү айлчлал хийж байгаа юм. Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтоны хамт Бирмийн худалдаа арилжааны төв болсон Рангүүн хотод газардсан Б.Обама тус улсын Ерөнхийлөгч Тейн Шейн болон Мьянмарын ардчиллын төлөөх хөдөлгөөний удирдагч Аун Сан Су Читэй уулзахаас гадна Рангүүний их сургуульд үг хэлэх юм. Түүнчлэн АНУ тус улсад 170 сая ам.долларын тусламж үзүүлэхээр болсныг мэдэгдэх аж.
АНУ-ын Ерөнхийлөгчийг Бирмийн ард түмэн найрсгаар угтан авсан ч зарим ажиглагч түүнийг хэтэрхий эрт Мьянмарт айлчиллаа хэмээн шүүмжилж байна. Одоо хүртэл улс төрийн хоригдлуудаа шоронгоос суллаж амжаагүй байгаа Бирмд айлчилсан нь яаруу хэрэг боллоо гэж ажиглагчид хэлж буй ч Б.Обама үүний хариуд “Хэрэв Бирмийн ардчиллыг төгс төгөлдөр болсон цагт ирнэ гэвэл маш удаан хүлээх хэрэгэтй болно” хэмээн мэдэгдсэн юм.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл



















