БНЧУ-ын Сенатын дэд дарга “Талх Чихэр” ХК-аар зочиллоо
Монгол Улс ISO-гийн Ерөнхий чуулганд оролцов
“Томчуудын мэдлэг-багачуудын бамбай“ хамтарсан уулзалт боллоо
2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 9518 тонн давс, 9590 тонн бодис нөөцөлж байна
Нийслэлийн хэмжээнд 2025 оны II ээлжийн цэрэг татлагыг энэ сарын 17, 18, 19-ний өдөр зохион байгуулна
Санхүүгийн хууль бус үйлдлээс иргэдийг хамгаалахад чиглэсэн шинэ шатны хяналт орон нутагт хэрэгжинэ
Лаг хатааж, шатаах үйлдвэрийн барилга угсралтын ажлыг 2026 онд эхлүүлнэ
Аравдугаар сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
Нийтийн тээврийн гурван чиглэл нэмэгджээ
Чингэлтэй дүүрэгт онцгой байдлын хэлтсийн салбар ангийн барилгын ажлыг улсын комисст хүлээлгэн өглөө
Хятадын шинэ дарга нарын нэрийг хэрхэн зөв дуудах вэ
Дэлхий дахин Хятадын шинэ удирдагчидтай танилцаад удаагүй байна. Дөнгөж өчигдөрхөн Хятадын эрх баригч Коммунист нам ирэх 10 жилд төр барих долоон хүний нэрийг албан ёсоор зарласан билээ. Албан ёсоор зарлагдсан ч ажилдаа ч орж амжаагүй байгаа шинэхэн дарга нартай танилцах хамгийн эхний алхам бол тэдний нэр усыг зөв хэлж дуудах явдал. Хятад, Солонгос, Вьетнам, Унгар зэрэг хэлний нэрийг англиар бичихэд үндсэн дуудлагаасаа өөр болох явдал түгээмэл тохиолддог учир ирэх гуравдугаар сард БНХАУ-ын дарга болох эрхмийн нэрийг хэвлэлүүд янз бүрээр л бичиж, дуудаж байна. Си Жинпин, Ши Жинпин, Си Зиньпин гээд л хэдэн янзын хувилбар явж, сэтгүүлчид ч хэрхэн бичихээ ялгаж салгаж чадахгүй байгаа билээ. Тиймээс ирэх 10 жилд дэлхий дахины улс төрийн гол тоглогч болж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр бараг өдөр бүр мэндчилэх Хятадын удирдагчдын нэрийг хэрхэн зөв дуудах талаар “BBC” агентлагийн хэлний мэргэжилтэн ингэж зөвлөжээ.
1. Xi Jinping - Ши Жинпин буюу /SHEE jin PING/
2. Le Keqiang –Ли Кучиан буюу /LEE kuh chee-AANG/
3. Zhan Dejiang- Жан Дужиан буюу /JAANG duh jee-AANG/
4. Zhan Gaoli- Жан Гоули буюу /JAANG gow LEE/
5. Wang Qishan-Ван Чишан буюу /WAANG chee SHAN/
6. Liu Yunshan-Лю Юншан /LYOH yuen SHAN/
7. Yu Zhengsheng-Юй Жaншан /YUE jung SHUNG /u as in bun//

Хятадын Коммунист намын улс төрийн товчооны эдгээр долоон гишүүний нэрийг ингэж дуудах нь зөв хэмээн “BBC” тайлбарлаж байгаа бол оросууд хэрхэн дуудаж байгаагаар жишиг авдаг манайхны хувьд “Риа Новости” агентлаг эдгээр нэрсийг арай өөрөөр бичиж байгаа юм. Тухайлбал, Си Зиньпин, Ли Кецян, Жан Дэзян, Жан Гаоли, Ван Цишань, Ли Юаньчао, Юй Жэншэн хэмээн бичиж байна.
Голд Ши Жинпин, зүүн дээд өнцгөөс нар зөв эргэхэд Жан Дужиан, Ли Кучиан, Юй Жаншан, Лю Юншан, Ван Чишан, Жан Гоули

Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл