Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа

Хятадад ресторанд дэлбэрэлт болж 14 хүн амь алдлаа
Хятадын Зиньчун хотын нэгэн зоогийн газарт дэлбэрэлт болсны уршгаар 4 хүн амь алдаж, 40 Гаруй хүн шархдаж гэмтсэн байна. Дэлбэрэлтийн хүчинд ойр орчмын байшин барилгын цонх хагарчээ. Бэртэж шархадсан хүмүүсийг эмнэлэгт хүргэсэн байна. Ахуйн хийн төхөөрөг дэлбэрснээс болсон гэж хэргийн газарт ажилласан цагдаа, галын байгууллагынхан урьдчилсан дүгнэлт гаргаад байна.
Эрүүл мэнд

Саркозиг найман цагийн турш байцаажээ
Францын Ерөнхийлөгч асан Николь Саркози найман цаг байцаагдсаны эцэст 2007 оны сонгуулийн кампанийг хууль бусаар санхүүжүүлсэн хэргийн сэжигтэн биш, онцгой гэрч болж үлдлээ. Цагдаагийнхны тогтоосноор бол Саркозийн хандивлагчаар Францын хамгийн баян эмэгтэй L’’Oreal-ын эзэмшигч Лилиан Бетанкур байсан байна.
Эрүүл мэнд

“Хар баасан гараг” буюу зад хямдрал эхэллээ
Өчигдөр болж өнгөрсөн талархлын өдрийг залгаад АНУ-д зад хямдралын “хар баасан гариг эхэллээ. Энэ өдөр дэлгүүр, худалдааны төвийн бараа бүтээгдхүүн, маш их хямдарч бараг л үнэгүй болдгоороо алдартай. Өнөөдрийн худалдаа уламжлал ёсоороо өглөөний таван цагт эхэлсэн байна.
Эрүүл мэнд

Хүүхдийнхээ тэтгэврийг төлөхгүй бол явган л явж байхаас
Гэр бүл салсныхаа дараа хүүхдээ хүмүүжүүлэхэд зориулан олгох ёстой алимент, хүүхдийн тэтгэврээ төлөхгүй байх явдал аль ч улсад түгээмэл. Хүүхдийнхээ төлөө санаа зовдоггүй энэ хүмүүсийг хэрхэх талаар Оросын төрийн думын депутатууд ярьсаар эцэст нь нэг шийдэлд хүрэх гэж байна.
Эрүүл мэнд

”Facebook” ашиглах эрхгүй Ерөнхийлөгчийн охин
АНУ-ын Ерөнхийлөгчийн том охин Малиа Обама өдөр ирэх тусам ээжтэйгээ улам адилхан болж байна. Одоо ердөө 14-хөн настай ч ээжтэйгээ бараг чацуу, 1,80 метр болж буй түүнийг маш сайн хүмүүжилтэй охин хэмээн эцэг нь бахархан магтдаг билээ. Дүрх төрх нь ээжийнхээ багын төрхийг хуулбарласан мэт адилхан Малиа охин хувцаслалтын тал дээр ч тэргүүн хатагтайг яг дуурайсан, маш зөв сонголттой хэмээн загварын мэргэжилтнүүд үнэлж байна.
Эрүүл мэнд
Цэргийн албаны хугацааг нэмэгдүүлэх санал гаргав
ОХУ-ын Төрийн думын депутатууд БХЯ-ны сайдаар саяхан томилогдсон Сергей Шойгугаас цэргийн алба хаах хугацааг 1,5 жил болгохыг хүсч байна. Энэ талаар думын Батлан хамгаалах хорооны дарга адмирал Владимир Комоедов мэдэлсэн байна. Түүнийхээр бол цэргийн алба хаах хугацааг богиносгосон нь “улс төрийн” шийдвэр байсан ч армийн байлдааны бэлэн байдалд муугаар нөлөөлсөн гэжээ.
Эрүүл мэнд

Венесуэлийн тэнгэрт хоёр онгоц мөргөлджээ
Венесуэлд болсон агаарын үзүүлэх нислэгийн үеэр зэвсэгт хүчний хорё нисэх онгоц мөргөлдсөн осол гарчээ. Тус улсын Пало-Негро дахь цэргийн баазад болсон энэ ослын үеэр нэг нисгэгч нь нас барсан бол нөгөө нь онгоцноос шидэгчийн ачаар амьд гарч чаджээ.
Эрүүл мэнд

Сирид гадаадын 143 иргэн амь алджээ
Сирид болж байгаа иргэний дайны үеэр тус улсад амь үрэгдсэн гадаадын иргэн 143 хүний нэрийг Дамаск НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлд өчигдөр шилжүүлж өгсөн байна. Сириэс НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч Башар Жафарын мэдэгдсэнээр энэ жагсаалтад дэлхийн бараг 20 орны иргэд байна.
Эрүүл мэнд

Вен Зяабао: Намайг март
Хятадын үе үеийн удирдагчид ямар нэгэн байдлаар түүхэнд бичигдэн үлдэхийг хүсдэг. Мао Зедуны сургааль, Ден Сяопины онол, Зян Зэминий гурван заавар, Ху Жинтаогийн шинжлэх ухаанч хөгжил гээд дор бүрнээ л өөрийн нэрийг хожим хойно сануулах онол, санал санаачилга гаргаж байсан түүхтэй.
Эрүүл мэнд

Сан-Францискод нүцгэн явахыг хориглолоо
АНУ-ын Сан Франциско хот олон нийтийн газар нүцгэлэхийг хоригложээ. Хотын хууль тогтоогчид саяхан баталсан хууль журмаар таваас дээш насны хэн ч болов олон нийтийн газар нүцгэн явахыг хориглосон байна. Гэвч хотын зарим иргэн үүнийг аль хэдийнэ эсэргүүцэж холбооны шүүхэд хандаад байгаа гэнэ.
Эрүүл мэнд

Facebook-ийн комментоос болж баривчлагджээ
Энэтхэгийн Палгар хотод Шахин Дада хэмээх эмэгтэйг “Facebook” хуудсандаа бичсэн комментоос нь болж баривчилжээ. Тэрээр улстөрч Бол Такерэйгийн үхлийн дараа Мумбайг хаасныг шүүмжилсэн утгатай пост өөрийн хуудсандаа бичжээ. Гэтэл түүнийг, мөн түүний комментэд “like” дарсан найзыг нь мөн баривчилсан байна.
Эрүүл мэнд

Америк маягийн “Хар баасан гараг” буюу жинхэнэ хямдрал
Монголчууд бид “хар баасан гараг” хэмээн ямар нэг аймшигт явдал, халаа сэлгээг төсөөлдөг бол америкт энэ нь жил бүрийн арваннэгдүгээр сарын гурав дахь долоо хоногийн пүрэв гарагийн маргааш дэлгүүр худалдааны төв, сүлжээ дэлгүүрүүд шинэ жилийн баяр угтсан худалдаагаа эхлүүлж бараа бүтээгдхүүнийхээ үнийг зад хямдруулдгийг хэлдэг байна.
Эрүүл мэнд

Маргааш талархлын өдөр
Манайхны сүүлийн үед тэмдэглээд байдаг барууны бас нэг баяр бол Талархлын өдөр. Энэ өдрийг Канадад аравдугаар сарын хоёр дахь даваа гарагт тэмдэглэдэг бол АНУ-д арваннэгдүгээр сарын дөрөв дэх пүрэв гарагт албан ёсоор тэмдэглэдэг. Энэ бол үндсэндээ шинэ жилийн уур амьсгал эхэлж байгааг тэмдэглэдэг баяр.
Эрүүл мэнд

Б.Обамагийн хэлний бэрхшээл
АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама хэл халтирч, зөв буруу юм ярьснаасаа болж үе үе хэвлэлийн шоглолд өртдөг нэгэн. Үүний нэг ээлжит явдал өчигдөр тохиолдов. Тэрээр өчигдөр Бирмд айлчлал хийхээр ирэхдээ тус улсын ардчиллын төлөөх зүтгэлтэн Ан Сан Су Читэй уулзаж, тэдний гэрт зочилсон юм.
Эрүүл мэнд






























