Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
Бирмд газар хөдлөв
Бирмийн төв хэсэгт 6,8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Газар хөдлөлийн төв нь Бирмийн хоёр дахь том хот Мандалайгаас 120 километрийн зайд байджээ. Гамшгийн учруулсан гарз хохирлыг хараахан тооцож амжаагүй байгаа ч Засгийн газрын эх сурвалжийн хэлснээр хоёр хүн амь үрэгдэж, гурван хүн бэртэж гэмтжээ.
Эрүүл мэнд

Барак Обама Твиттерийн рекорд эвдэв
АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама хэдхэн хоногийн өмнө болсон сонгуулиар Митт Ромниг ялаад зогсохгүй, хөгжмийн од Жастин Биберийг ч бас ардаа орхижээ. Тэрээр ялалтын баярт мэдээ сонссоны дараа Твиттер хуудсандаа эхнэр Мишелийгээ тэвэрсэн зургаа нийтлэхдээ “Дахин дөрвөн жил” хэмээн бичсэн нь Жастин Биберийн өмнө тогтоосон рекордыг эвджээ.
Эрүүл мэнд

Хятадын Коммунист намын хурлын аюулгүй байдлыг 1,4 сая хүн сахин хамгаалж байна
Хятадын эрх баригч Коммунист намын их хурал эхэллээ. Хятад орныг ирэх 10 жилд удирдан залах хүмүүсийг нийтийн өмнө зарлан мэдэгдэх энэ хуралд оролцохоор 2000 гаруй төлөөлөгч Бээжингийн Ардын их танхимд хуран цуглараад байна.
Эрүүл мэнд

Баяр дуусч, Б.Обама ажилдаа оров
Барак Обамагийн ялалтын баяр тийм ч удаан үргэлжлэхгүй нь. Сонгуулийн дүн гарсны дараа буюу лхагва гаригт Уолл Стритэд хөрөнгийн биржүүдийн индекс унаж, хаах үедээ 323-тай байсан нь энэ жилийн хувьд хамгийн муу үзүүлэлт юм. Тиймээс санхүүгийн энэ асуудлыг зохицуулж, ажилдаа яаравчлан орохоор Б.Обама Чикагогоос Вашингтон руу нисэн иржээ.
Эрүүл мэнд

Митт Ромни ялагдсандаа харамсч байна
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшин өрсөлдөөд ялагдсан Митт Ромни өөрийн дэмжигчдийн өмнө хэлсэн үгэндээ харамслаа илэрхийлсэн байна. Тэр дэмжигчид, төрөл төрөгсөддөө талархал илэрхийлэхдээ эхнэртээ “Тэр шилдэг тэргүүн хатагтай байх байлаа” гэжээ.
Эрүүл мэнд

Митт Ромни Барак Обамад баяр хүргэлээ
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшин өрсөлдсөн Митт Ромни сонгуульд ялсан өнөөгийн Ерөнхийлөгч Барак Обамад баяр хүргэсэн байна. “Сонгуульд ялсан Обамад баяр хүргэе” гэж Ромни өөрийн талынхныхаа өмнө хэлсэн үгэндээ тэмдэглэжээ.Тэрээр мөн Барак Обамад утасдаж баяр хүргэснээ сонгогчиддоо дуулгасан байна.
Эрүүл мэнд
Барак Обама ялалтынхаа тухай твиттертээ бичжээ
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд хоёр дахь удаагаа нэр дэвшсэн Барак Обама төлөөлөн сонгогчдоом 275 санал авч гарцаагүй ялах болоод байна. Ингэснээр тэрээр америкийн ерөнхийлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдож дахин дөрвөн жил үүргэ гүйцэтгэх болж байна.
Эрүүл мэнд

Барак Обама АНУ-ын ерөнхийлөгчөөр дахин сонгогдлоо
Барак Обама АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд хоёр дахь удаагаа яллаа. Тэрээр төлөөлөн сонгогчдоос 270 санал авах ёстой ч 275 санал авсан байна. Түүний өрсөлдөгч Митт Ромни 203 санал авчээ. Гэхдээ нийит иргэдийн 41,5 сая нь Митт Ромнийн төлөө санал өгсөн бол Обамагийн төлөө 40,6 сая хүн санал өгсөн байна.
Эрүүл мэнд
Барак Обама хоёр дахиа сонгогдох магадлалтай байна
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өнөөгийн ерөнхийлөгч Барак Обама төлөөлөн сонгогчдын 274 санал авч ялах нь тодорхой обллоо хэмээн CNN телекомпани мэдээллээ. Ийнхүү өнгөт арьстан Барак Обама АНУ-ын төрийн тэргүүнээр хоёр дахиа сонгогдох магадалалтай байна.
Эрүүл мэнд

АНУ-ын сонгуулийн дүн гарч эхэллээ
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт эхнээсээ дуусч, зарим муж дүнгээ гаргаж эхэлсэн байна. Урьдчилсан дүнгээ гаргасан зарим мужийн гуравт нь буюу Индиана, Кентаки, Баруун Виржинияд Митт Ромни ялалт байгуулсан гэдэг мэдээ ирсэн бол Вермонт мужид Барак Обама ялсан байна.
Эрүүл мэнд
АНУ-ын анхны 10 сонгогч саналаа өгчээ
АНУ-ын Нью-Гэмпшир мужийн Диксвилл-Нотч тосгонд АНУ-ын Ерөнхийлөгчийг сонгох сонгуулийн анхны санал авах байр орон нутгийн цагаар 00 цагт үүдээ нээлээ. Энд санал өгсөн 10 хүн нэр дэвшигч хоёрын төлөө яг санал хуваагдсан байна. Тэдний тав нь өнөөгийн Ерөнхийлөгч Барак Обамагийн төлөө саналаа өгсөн бол үлдсэн тав нь Митт Ромнийг дэмжжээ.
Эрүүл мэнд































