Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АҮЭБЯ: АИ-95 автобензин болон дизель түлшний үнэ тодорхой хэмжээгээр өөрчлөгдсөн

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны үнэтэй холбоотойгоор дараах мэдээллийг өглөө. 

Монгол Улс ОХУ-аас газрын тосны бүтээгдэхүүний 97 хувийг импортолдог бөгөөд тус улсын гол үйлдвэрлэгч, нийлүүлэгч Роснефть компанитай байгуулсан гэрээний үндсэн дээр АИ-92 шатахууны хил үнийг 705 ам.доллароор тогтворжуулаад байна. 

АИ-92 автобензиний үнэд өөрчлөлт ороогүй бол АИ-95 автобензин болон дизель түлшний үнэд тодорхой хэмжээгээр өөрчлөлт орсон. 

Дизель түлшний хувьд дөрөвдүгээр сарын 4,5-ны өдрүүдийн байдлаар Улаанбаатар хотод жижиглэнгийн үнэ литр тутамдаа 3490-3990 төгрөгөөр борлуулж байна. 

Орон нутагт буюу Увс аймагт дизель түлш литр тутам нь 4500 төгрөг, Дорнод аймагт 4200 төгрөгөөр тус тус борлуулж байна. Мөн АИ-95 автобензиний үнэ литр нь 4100 төгрөг байна гэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан