Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
Герман еврейчүүдэд өгөх нөхөн төлбөрөө нэмлээ
Германы Засгийн газар аймаглан устгах бодлогын улмаас хохирогсдод олгодог нөхөн төлбөрийн хэмжээг нэмэгдүүллээ гэж тус улсын Сангийн сайд Вольфганг Шойбле мэдэгдлээ. Энэ шийдвэрийг аймаглан устгах аллагад өртөлгүй амьд үлдсэн еврейчүүдэд нөхөн төлбөр олгох тухай Герман, Израилийн хооронд хэлэлцээрт гарын үсэг зурсны 60 жилийн ойг тохиолдуулан гаргасан юм байна. Шинэ хэлэлцээрээр хэлмэгдүүлэлтийн золиос болсон Дорнод Европын иргэдийн авдаг тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх юм. Анхны хэлэлцээр байгуулсан 1952 оноос хойш Герман улс нацистуудын үйлдсэн гэмт хэргийн золиос болж, хорих лагериудад хоригдож байсан хүмүүст 89 тэрбум долларын нөхөн төлбөр олгоод байгаа юм. Ассошиэйтэд пресс агентлагийн мэдээлж байгаагаар нацист Германы үед бөөнөөр хорих лагерьт хоригдож байсан 500 орчим мянган еврей иргэн амьд байгаагийн бараг тал хувь нь ядуу амьдардаг юм байна. Шинээр олгох нөхөн төлбөрийг 80 мянган хүн авах боломжтой болох юм.
Германы Засгийн газар аймаглан устгах бодлогын улмаас хохирогсдод олгодог нөхөн төлбөрийн хэмжээг нэмэгдүүллээ гэж тус улсын Сангийн сайд Вольфганг Шойбле мэдэгдлээ. Энэ шийдвэрийг аймаглан устгах аллагад өртөлгүй амьд үлдсэн еврейчүүдэд нөхөн төлбөр олгох тухай Герман, Израилийн хооронд хэлэлцээрт гарын үсэг зурсны 60 жилийн ойг тохиолдуулан гаргасан юм байна. Шинэ хэлэлцээрээр хэлмэгдүүлэлтийн золиос болсон Дорнод Европын иргэдийн авдаг тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх юм. Анхны хэлэлцээр байгуулсан 1952 оноос хойш Герман улс нацистуудын үйлдсэн гэмт хэргийн золиос болж, хорих лагериудад хоригдож байсан хүмүүст 89 тэрбум долларын нөхөн төлбөр олгоод байгаа юм. Ассошиэйтэд пресс агентлагийн мэдээлж байгаагаар нацист Германы үед бөөнөөр хорих лагерьт хоригдож байсан 500 орчим мянган еврей иргэн амьд байгаагийн бараг тал хувь нь ядуу амьдардаг юм байна. Шинээр олгох нөхөн төлбөрийг 80 мянган хүн авах боломжтой болох юм. Ц.Хас
0 Сэтгэгдэл



















