Аль ч улс оронд ямар ч ардчилсан засаглал жирийн ард иргэдээ ямар амьдарч байгааг мэддэггүй хэмээн иргэд гомдоллодог. Дээдэс нь ард түмнээсэ тасарчихсан, тусдаа амьдардаг болохоор тэр гэнэ. Харин Уругвайн төрийн тэргүүн Хосе Мухика ерийн л нэгэн фермд амьдарч, амжиргааны бүхий л зардлыг өөрөө цалингаараа төлөн амьдардаг гэнэ.
Хашаанд нь ороход нарийн хэцэн дээр угаасан хувцас дэлгэчихсэн байна. Усаа авахын тулд хашаан доторхи худаг байхад хангалттай. Ерөнхийлөгчийн аюулгүй байдлыг ердөө л хоёр цагдаа, Мануэл нэртэй гурван хөлт нохой хамгаална.
Ерөнхийлөгч Хосе Мухика төрийн тэргүүний харшид амьдрахаас татгалзаж улсынхаа жирийн л нэгэн иргэн шиг амьдрахын тулд нийслэл Монтевидео хотод орон сууцанд ч биш, хотоос холгүй фермд ингэж л амьдардаг байна. Түүний хашаа руу нь ганцхан нарийхан шороонд зам л очно. Улсын тэргүүн хатагтай цэцэг тарьж түүнээ зарж амьдарна. Туслах ажилтан, гэрийн үйлчлэгч гэж байхгүй.
Ерөнхийлөгч сардаа 12 мянган долларын цалин авдаг нь манай гаригийн хамгийн ядуу ерөнхийлөгч. Энэ цалингаараа амжиргааныхаа 90 хувийг өөрөө гаргана. “Би бүхий л амьдралынхаа туршид ингэж амьдарч байна. Надад бүх зүйл байгаа болохоор би сайхан амьдарч байна” гэж хашаан дотроо хучин сандал дээр сууж байгаа Ерөнхийлөгч, Мануэл нохойгоо илэнгээ ярьж байна.
Ерөнхийлөгч бас өөрийн цалингаасаа ядуучуудад тусалдаг хүмүүнлэг, сайн дурын байгууллагад өгнө, жижиг бизнес эрхэлнэ. Уругвайн хууль ёсоор төрийн бүхий л албан хаагч орлого, хөрөнгөө мэдүүлэх ёстой. Төрийн тэргүүний 2010 оны мэдүүлгээр түүний хамгийн үнэт хөрөнгө нь 1800 долларын үнэтэй, 1987 оны “фольксваген-жук”. Эхнэрийн нь нэр дээр яахав байшин, трактор, газар байгаа. Энэ бүхэн нийлээд Хосе Мухикагийн хөрөнгө 215 мянган доллар болж байгаа юм.
Хосе Мухика Уругвайн ерөнхийлөгчөөр 2009 онд сонгогдсон. 1960-70-аад онд тэр кубын хувьсгалын нөлөөгөөр өрнөж байсан хувьсгалт хөдөлгөөнд зүүний “Тупамарос” отрядад орон тулалдаж явсан. Зургаан удаа шархдаж, 14 жилийг шоронд өнгөрөөсөн. Түүнийг үргэлж ганцааранг нь тусгайлан хорьж байсан гэдэг. 1985 онд Уругвьайд ардчилсан төр гарч ирэхэд суллагдсан. Шоронд хоригдсон хугацаа намайг өөрчилж, амьвдралыг харах нүдийг минь нээсэн гэж тэр ярьдаг. “Намайг хамгийн ядуу ерөнхийлөгч гэдэг. Гэхдээ би түүнийгэ мэдэрдэггүй. Ядуу гэдэг чинь өчүүхнийг олохын төлөө өчүүхэн амьдрахыг л хэлнэ. Харин хүмүүс бол агуу ихийг хүсч тэгж л амьдрах ёстой. Энэ бол эрх чөлөөний тухай асуудал” гэж тэр хэлж байна.
Уругвайн ерөнхийлөгч энэ санаагаа өнгөрсөн зургадугаар сард Рио-де-Жанейрод болсон ИХ-20-ын дээд хэмжээний уулзалт дээр ч давтаж байсан юм. Тэрээр “Бүхэл өдөржингөө бид хөгжлийн тухай ярилаа. Бас ядууралтай тэмцэх гээд л...Гэхдээ бид юу ойлгож байгаа юм бэ. Бид баян орнуудын хөгжил, хэрэглээг гүйцэхийг хүсч байна уу. Би та нараас асууя. Индиан айл бүр машинтай болчихвол манай гараг дээр хэдий хэмжээний хүчил төрөгч үлдэх вэ” гэж хэлсэн юм.
Ер нь Хосе Мухика эдийн засгийг өсгөнө гэсэн улстөрчдийг шүүмжилдэг нэгэн. Тэгээд тэр юугаараа төрийн бусад тэргүүнээс ялгагддаг юм.
“Тэр өөрийнхөө амьдралын энэ хэв маягаараа олон нийтэд таалагддаг. Гэхдээ энэ нь тэр өөрөө засгийн газрын бодлогыг шүүмжлэхгүй гэсэн үг биш” гэж уругвайн нийгэм судлаач Игнасио Суаснабар хэлж байна.
Уругвайн сөрөг хүчин эрүүл мэнд, боловсролын салбарыг сайжруулахад эдийн засгийн өсөлт хүрэлцэхгүй байна гэж шүүмжилж байна. Ерөнхийлөгчийн рейтинг анх удаагаа 50 хувиар унаад байгаа юм.
Хэдийгээр уругвайд ерөнхийлөгч хоёр дахиа сонгогдох хууль байгаа ч тэр 2014 онд дахин сонгогдохгүй байж болох. Гэлээ гээд одоо 77 настай түүнд өөрийн гэсэн амьдрал, хашаа байшин, унах унаа ч байгаа. Түүндээ ч тэр сэтгэл хангалуун хүн.