Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
Олон хүүхэд осолдсон хэргээс болж сайд огцорлоо

Египетийн Асьют мужид сургуулийн автобус галт тэрэгтэй мөргөлдөж 47 хүн амь үрэгдсэнтэй холбогдуулан тус улсын Тээврийн сайд Махаммед Ришад аль-Матани огцорсноо мэдэгдлээ. Түүний энэ жишээг Египетийн төмөр замын байгууллагын тэргүүн бас дагасан байна. Хуулийн байгууллага мөрдөн шалгаж байгаа ч ослын шалтгааныг яг тогтоогоогүй байна. Эхний таамгаар жолооч урьдчилсан анхааруулга дохиог анхааралгүйгээр гарцаар гарсан гэж байгаа бол нөгөө нэг таамаглалаар урьдчилсан анхааруулга дохио ажиллахгүй байсан болохоор жолооч ирж байгаа галт тэргийг анзааралгүй гарцаар гарсан гэж байна. Автобусанд 60 орчим сурагч явж байсан бололтой. Египетийн ерөнхийлөгч Мухаммед Мурси нэрвэгдэгсдийн гэр бүлийнхэнд тусламж олгож, ослын шалтгааныг түргэн тогтоохыг үүрэг болгосны дагуу нас барагсдын ар гэрийнхэнд таван мянган фунт буюу 900 ам.доллар, шархдагсдын гэр бүлд 160 ам.доллар олгохоор болжээ.
Хууль сахиулах байгууллагынхан төмөр замын албан хаагчид, тухайн хэсгийг хариуцсан албан тушаалтнуудыг байцааж байгаа юм байна.

0 Сэтгэгдэл