УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна

Египетийн онгоц грекийн Карпатос арлын дэргэд тэнгист унажээ
Египетийн агаарын тээврийн EgyptAir компанийн А320 онгоц грекийн Карпатос арлаас холгүй тэнгисийн усанд унасан байна гэж Франс Пресс агентлаг Грекийн иргэний агаарын тээврийн агентлагийн эх сурвалжаас авч мэдээллээ.
“EgyptAir компанийн онгоц грекийн Карпатос арлын ойролцоо, Египетийн агаарын хил дотор сүйрсэн” гэж агентлагийн мэдээлэлд дурджээ.
Эрүүл мэнд

Египетийн онгоц Газар дундын тэнгист унажээ
Нисэхийн хяналтын радарт үзэгдэхээ больсон Египетийн агаарын тээврийн EgyptAir компанийн онгоц Газар дундын тэнгист унасан гэж Агаарын тээврийн яамны эх сурвалж таамаглаж байгаагаа хэлжээ. Онгоц унахынхаа өмнө хэдэн хэсэг болсон байсан гэж тэд үзэж байгаа юм байна.
Эрүүл мэнд

Японд нэгнийхээ хурууг тайрсан якузагийн гишүүдийг саатууллаа
Дээрэмчид “Хама-гуми” бүлэглэлийнхээ гишүүн байсан 69 настай Одакэ Косин гэгчийг өөрсдөөсөө урваж “Кобэ Ямагути-гуми” бүлэглэлд орсон хэмээн сэжиглэн машинд хүчээр суулган авч явж гарын хурууг нь тайрсан байна гэж Киодо агентлаг мэдээлжээ.
Эрүүл мэнд

EgyptAir компанийн Airbus А320 онгоц радараас алга боллоо
Онгоцонд 59 зорчигч, багийн 10 гишүүн явсан байна. Агаарын тээврийн компани эхлээд онгоц Египетийн агаарын орон зайд орж ирэхийнхээ өмнөхөн, ердөө 80 миль үлдээд байхад алга болсон гэжээ. Гэхдээ сүүлийн мэдээгээр бол онгоц Египетийн агаарын хилд нэгэнт орчихсон байсан гэнэ. Онгоцтой Улаанбаатарын цагаар өглөөний 7,35 цагт холбоо тасрах үед 11,2 мянган метрийн өндөртэй нисч явжээ.
Эрүүл мэнд

Канадын түймэр 335 мянган га газрыг хамарч, нефтьядийн хотхоныг галджээ
Тавдугаар сарын 1-нээс эхэлсэн энэ түймрийн улмаас энэ бүсийн 90 орчим мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн юм. Түймрээр 80 мянган хүнтэй энэ хотын 2432 байшин бүрэн шатаж, 5000 орчим байшин, бусад байгууламж ихээхэн гэмтэж сүйджээ. Түймрээс хотын нийт барилга байгууламжийн 90 хувь болох 25 мянган барилгыг хамгаалж авч үлдсэн байна.
Эрүүл мэнд

“Соёлын хувьсгал” нь онолын хувьд ч , практик дээр ч алдаа байсан
Сүүлийн жилүүдэд хятадад удирдагч Мао Зу дуныг эргэн санаглзах, дурсах явдал их болсонтой холбогдуулан Хятадын коммунист намны төв хэвлэл “Женьминь Жибао” сонин “Соёлын хувьсгал”-ын тухай өгүүлэл нийтэлж энэ нь онолын хувьд ч, практик амьдрал дээр ч алдаа байсан гэж тэмдэглэсэн байна. Мөн ийм алдааг давтахгүйн тулд төр засаг бололцоотой бүхнийг хийх болно гэжээ.
Эрүүл мэнд

Нэг шарилаас болж л Хованы оршуулгын газар зодолдож, буудалцжээ
Саатуулсан хүмүүсийг байцаахад сэжигтнүүдийн нэгний нь төрөл садныг оршуулах ажлыг гүйцэтгэсэн тажик иргэд энэ ажлаа чанаргүй хийснээс болж зөрчил үүссэн гэнэ. Нэгэнт ажлыг чанаргүй гүйцэтгэсэн болохоор захиалагч мөнгөө төлөхгүй гэсэн байна. Гэтэл маргааш нь шарилыг бүр аймаар болгон сүйтгэсэн байжээ.
Эрүүл мэнд

Зургадугаар ангийн сурагч охин галаас гурван хүүхдийн амь аварчээ
Байшинд хоёр жаахан хүүхэд байсныг тэрээр гадаа гаргаад байтал гал байшингийн дээврийг бүрхэж байхад гуравдахь хүүхэд уйлах дуулдаж. Охин удаан бодсонгүй дахин гүйж ороод айж, түлэгдэж угаартсан бяцхан жаалыг гаргаж авсан байна. Энэ үеэр байшин бүхэлдээ галд автан шатжээ.
Эрүүл мэнд

Хилари Клинтоны туслах: Трампын гадад бодлого ухаангүй явдал
АНУ-ын ерөнхийлөгчийн суудалд өрсөлдөхөөр намаасаа нэр дэвших гэж байгаа тэрбумтан Дональд Трампын ярьж дэвшүүлж байгаа гадаад бодлого нь “ухаанаа алдсан” явдал гэж Төрийн нарийн бичгийн дарга асан, Ардчилсан намаас төрийн тэргүүнд өрсөлдөж байгаа Хиллари Клинтоны ахлах туслах Жейк Салливан мэдэгдсэн байна.
Эрүүл мэнд

Нью-Йоркийн цагдаа нар хураасан мотоциклуудыг устгалаа
Америкийн Нью-Йорк хотын Цагдаагийн удирдах газар хотын гудамжаар дүрэм зөрчин давхилдсан эздээс нь хураасан хэдэн арван мотоцикл дөрвөн дугуйтыг бульдозероор дайруулан устгаж байгаа дүрс бичлэгээ албан ёсны фейсбүүктээ нийтэлсэн байна.
Эрүүл мэнд

Жолооны үнэмлэхгүй байсан “Такси”-ны одыг саатуулжээ
“Такси” киногоор алдаршсан францын жүжигчин Сами Насерыг энэ сарын 14-ний өдөр Канн дахь Круазетэд замын цагдаагийнхан саатуулахад хүрчээ. Алжир гаралтай, өдгөө 54 нас хүрч яваа жүжигчнийг зогсоож шалгахад түүнд францын жолооны үнэмлэх байсангүй, харин украины жолоочийн үнэмлэх үзүүлжээ. Жүжигчин хаанаас ийм үнэмлэх олж авсныг мэдээлэлд дурдсангүй.
Эрүүл мэнд

БНХАУ 90 тэрбум ам.долларын алт худалдаж авлаа
БНХАУ дэлхийн бүх алтны нөөцийг цуглуулж байгаа гэсэн хөгжилтэй яриа 2008 оноос эхлэн гарсан юм. Тухай жил Бээжингийн олимп болж байсан бөгөөд алтны хольцтой олимпын медаль тамирчдад тарааж байсан гэх. Тэгвэл өнөөдөр БНХАУ Лондонгийн үнэт зүйлсийн худалдаанаас 90 тэрбум ам.долларын үнэ бүхий алтан гулдмайнуудыг худалдаж авлаа.
Эрүүл мэнд

АНУ-ын Засгийн газар Ливид зэвсэг нийлүүлнэ
Ливийн нөхцөл байдалд Итали, АНУ, Австри гэсэн гурван улс зэр зэвсэг хамтран нийлүүлэх шийдвэрт хүрсэн талаар Жон Керри мөн тайлбарласан байна. Шийдвэрийг өнгөрсөн даваа гарагт гаргасан бөгөөд зэвсгийг энэ сардаа багтаан Ливийн Засгийн газарт хүлээлгэн өгөхөөр боллоо.
Эрүүл мэнд

Саудын Арабад төлөх өрөө АНУ анх удаагаа дэлгэлээ
АНУ-ын Сангийн яам 40 гаруй жилийн дараа сая Саудын Арабад төлөх өрөө анх удаагаа дэлгэлээ гэж Bloomberg мэдээллээ.
Өнгөрсөн гуравдугаар сарын байдлаар Вашингтоноос Эр-Риядад төлөх өр 116,8 тэрбум доллар болжээ. Гэхэдэ энэ нь энэ оны нэгдүгээр сарын дүнтэй харьцуулбал зургаан хувиар багассан мэдээ гэнэ.
Эрүүл мэнд

Хутгаар зэвсэглэж хүний амь хөнөөгөөд сургууль шатаажээ
Хятадын Шаньдун мужийн Гуанжао гацаанд хутга барьсан этгээд дэргэдүүрээ явсан хүмүүс рүү дайрч 18 настай бүсгүйг хэвлийд нь хутгалан хөнөөгөөд зургаан цагийн дараа гацааны дунд сургуулийн барилгыг шатаасан хэрэг гарсан байна. Түймрийн улмаас нэг сурагч амь алдаж, гурван ч хүүхэд түлэгдэж бэртжээ.
Эрүүл мэнд

Хэт халуунаас болж Японд 450 хүн эмнэлэгт хэвтлээ
Япон хэт халуун шатаж байгаагаас болж энэ сарын 9-ний өдрөөс 15-ны хооронд 459 хүн эмнэлэгт хандаж хэвтсэн байна. Тус улсын Онцгой байдлын алба, түргэн тусламжийн удирдах газрын мэдээлснээр бол наршиж эмнэлэгт хандсан хүний тоо өмнөх долоо хоногийнхоос 57-гоор өсчээ.
Эрүүл мэнд

Хятадад жил бүр 200 мянган хүүхэд хулгайлагдаж байна
Хятадын өмнө Юннань мужаас 223 хүүхэд хулгайлж төв хятадын Хэнань мужид авчран 2009-2010 оны наймдугаар сар хүртэл худалдсан 36 хүнтэй дээрмийн бүлгийг илрүүлсэн тухай мэдээлэл 2012 оны зургадугаар сард гарч байсан юм. Энэ бүлэглэлийн тэргүүн Зян Кайжид цаазаар авах ял оноосон билээ.
Эрүүл мэнд

Терроризмыг дэмжигч орны тоонд БНАСАУ-г оруулъя гэв
Уг нь 1988 оны нэгдүгээр сарын 20-нд 115 хүний амь сүйдсэн Boeing онгоцны ослын дараанаас Умард Солонгосыг терроризмыг дэмжигч орны тоонд оруулсан боловч цөмийн хөтөлбөрөө зогсооно гэснийх нь төлөө Жорж Бушийн засаг захиргаа 2008 онд энэ жагсаалтаас хассан юм.
Эрүүл мэнд


























