УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Канадын түймэр 335 мянган га газрыг хамарч, нефтьядийн хотхоныг галджээ

Канадын зүүн хойд нутгийн Альберт мужид гарсан ойн түймэр нийтдээ 335 мянган га газрыг хамраад байна гэж тус бүсийн гал түймэртэй тэмцэх газрын төлөөлөгч Чэд Моррисон мэдэгджээ.
Салхины чиглэл өөрчлөгдсөнөөс болоод зүүн зүгт тэлж байсан түймэр одоо баруун тийшээ газар авч байна. Ганцхан шөнийн дотор л гэхэд түймрийн хамарсан газар нутаг 70 мянган га-гаар нэмэгдлээ гэж тэр хэлсэн байна.
Одоо түймэр Форт-Макмюррей хотын хойд талд байдаг нефтьчдийн сууринд орж эндхийн ажилчдын 665 сууцыг бүхэлд нь галдаад байгаа юм байна. Нефть компанийн найман мянга орчим ажилчдыг нүүлгэн шилжүүлжээ.
Тавдугаар сарын 1-нээс эхэлсэн энэ түймрийн улмаас энэ бүсийн 90 орчим мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн юм. Түймрээр 80 мянган хүнтэй энэ хотын 2432 байшин бүрэн шатаж, 5000 орчим байшин, бусад байгууламж ихээхэн гэмтэж сүйджээ. Түймрээс хотын нийт барилга байгууламжийн 90 хувь болох 25 мянган барилгыг хамгаалж авч үлдсэн байна.
Энэ түймрийн учруулсан эдийн засгийн хохирлыг одоогийн байдлаар нийтдээ есөн тэрбум канад долларт хүрсэн гэж тооцож байна.

0 Сэтгэгдэл