Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ Туулын хурдны замын төслийг шалгаж эхэлжээ

Туулын хурдны замын бэлтгэл ажил өнгөрсөн сард эхэлсэн.Туул голын урд 300 хүн, 200 техниктэйгээр өдөрт 12 цаг ажиллаж байна. 

2027.07.01-нд замын зорчих хэсгийг нээнэ. Бусад ажил амжихгүй. Ажил  төлөвлөсний дагуу үргэлжилж байна гэж хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанд оролцох үеэр мэдээлсэн.

Энэ төсөлд нийслэлээс нийт 500 орчим тэрбум төгрөг зарцуулсны 400 тэрбум төгрөгийг гүйцэтгэгч компани болох БНХАУ-ын Hywya group-т олгожээ.  
 
Бүтээн байгуулалт эхэлсэн ч Туулын хурдны замын нарийвчилсан зураг төслөө Усны газарт өнөөг хүртэл ирүүлээгүй. Мөн усны инженер Г.Мөнх-Эрдэм, Д.Мөнхзориг нар "Миний нэрийг байгаль орчны нарийвчилсан үнэлгээний нүүр хэсэгт тавьжээ. Би энэ ажилд оролцоогүй тул залруулга гарга" хэмээн шаардсан юм. Иймд "Туул голоо аваръя" хөдөлгөөнөөс АТГ-т гомдол санал гарган, тус төслийг шалгаж эхэлжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан