УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна

Швейцаричуудын ихэнх нь сул мөнгөнөөс татгалзлаа
Санал асуулгын дүнгээс үзэхэд нийт иргэдийн дөнгөж 23,1 хувь нь л энэ саналыг дэмжсэн бол санал асуулгад оролцогсдын 76,9 хувь нь хүн бүрт ийм сул мөнгө өгөх шаардлагүй гэж үзсэн байна.
Харин швейцарийн иргэд үүний оронд цагаачлалын бодлогыг өөрчлөх хэрэгтэй, тэднийг орогнуулах зөвшөөрөл өгөөгүй тохиолдолд эх оронд нь түргэн буцааж байх хэрэгтэй гэж санал өгсөн байна. Швейцаричуудын 73,5 хувь нь ийм санал өгчээ.
Эрүүл мэнд

Европт нүүрлэсэн үерийн шалтгааныг цаг уурчид нэрлэлээ
Арнеллийнхаар бол Европт орсон үргэлжилсэн борооны улмаас Парисын Сена мөрний усны түвшин хэдэн метрээр дээшилж байгаа нь цаг уурчдын нэрлэдгээр омега-блок гэдэг үзэгдэлтэй холбоотой гэнэ. 50 жил тутам давтагддаг энэ үзэгдэл нь агаар мандлын давхаргад грек цагаан толгойн омега үсэгтэй төстэй таяг тойруу үүсдэг нь хур тундас нэмэгдэх гол шалтгаан болдог байна.
Эрүүл мэнд

Рок хөгжмийн наадам дээр аянга бууж олон хүн өртжээ
Наадам зохион байгуулагчдын өгсөн мэдээллээс Welt хэвлэлийн дамжуулсныг үзвэл найман хүн хүнд бэртсэний нэгийг нь бүр сэхээн амьдруулах тасагт эмчилж байгаа юм байна. Үйл явдал болсон газарт цагдаа, онцгой байдал, гал сөнөөгчид, Улаан загамай нийгэмлэгийнхэн ирж яаралтай тусламж үзүүлжээ.
Эрүүл мэнд

“Лалын улс”-ын гол зандалчин “Бульдозер” хочитыг баривчилжээ
Алан хядагч “Лалын улс” зэвсэгт бүлэглэлийн гол алуурчин цаазын ял гүйцэтгэгч заандалчин, “Бульдозер” хочит Фаллужи гэгчийг Сирийн цэргийнхэн баривчиллаа гэж мэдээлжээ. Тэрээр хэт тарган учраас ийн бульдозер хоч авсан гэж оросын “Звезда” телевиз мэдээлсэн байна.
Эрүүл мэнд

Сталины хамгийн том хөшөөний түүх
60 жилийн тэртээ ч, ер нь өнгөрсөн зууны хоёрдугаар хагаст чехүүд ЗХУ, оросуудад талтай сайн байсангүй. Ялангуяа 1968 онд зөвлөлтийн улаан армийн цэргүүд Прагад дайран орж чехийн босогчдыг цус урсган дарж, үндэсний үзэлт, эх оронч Засгийн газрын гишүүдийг нь ЗХУ-д аваачин шийтгэсний дараанаас коммунизм байгуулагч ЗХУ-д тун дургүй байсан юм.
Сталины энэ аварга том хөшөө босоо байсан бүхий л үед чехүүд түүнийг “Хиаманд дугаарлаж байгаа нь” гэж хошигнон нэрлэдэг байж.
Эрүүл мэнд

Шүүгчид тэсрэх бөмбөгтэй илгээмж явуулжээ
Пүрэв гарагт ирсэн илгээмж нэг л сэжигтэй санагдсан учир шүүгч нээлгүйгээр цагдаа, терроризмын эсрэг албаны ажилтнуудыг дууджээ. Мэргэжилтнүүд илгээмж дотор номоор халхавчилж нууцалсан тэсрэх бөмбөг байсныг илрүүлээд хэрэв шүүгч илгээмжийг задалж номыг нээсэн л бол тэсрэх байсныг тогтоосон байна.
Эрүүл мэнд

Оросын эсрэг хоригийг чангатгахыг Савченко шаардлаа
Оросын хоёр сэтгүүлчийн амийг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэн Орост хулгайлагдан шүүхээс 22 жилийн ял сонсоод байсан ч Украины засгийн газрын чармайлтаар суллагдаж очоод байгаа, цэргийн нисгэгч Надежда Савченкогийнхоор бол “Орост улс төр, эдийн засгийн ихээхэн дарамт үзүүлэх ёстой”, хүчийг нь хязгаарлах арга хэмжээ авах ёстой гэнэ. “Намайг хулгайлж, шийтгэж, бас Украинд цэргүүд үхэж байхад Германд оросын эсрэг хоригийг зөөллөх тухай ярьж байна шүү дээ” гэж Савченко мэдэгджээ.
Эрүүл мэнд

БНЧехУ албан ёсны нэрээ өөрчиллөө
Чехийн Гадаад хэргийн яамны тэмдэглэснээр бол “ЧЕХ” гэдэг товчилсон нэр нь олон улсад түгээл болон нэршиж ирсэн ч албан ёсны товчлол гэж үздэггүй байжээ. Тус улс шинэ нэрийнхээ асуудлаар ойрын үед НҮБ-д хандан энэ шинэ нэрийг нь мэдээллийн сандаа бүртгэж авахыг хүсэх гэнэ.
Эрүүл мэнд

Хүүхдээ шийтгэх гэсэн биш төөрүүлчихэж
Тавдугаар сарын 28-наас хойш сураг гарахгүй байгаа хүүг одоо японы Онцгой байдлын алба, цагдаа төдийгүй цэргийн албан хаагчид оролцсон 180 хүн зургаа дахь хоногтоо эрж хайж байгаа ч амжилтад хүрээгүй л байна. Эрлийн багийнхан хүүг орхисон газраас тал тал тийш гурван км-ийн радиуст, хүмүүс өөр хоорондоо нэг метрийн зайтай яван самнаж байгаа ч ямар ч ул мөр олоогүй байна.
Эрүүл мэнд

Оросууд дотно найз, гол дайснаа ингэж нэрлэлээ
Оросын иргэдээс авсан саяхны судалгаагаар тэд аль улсыг өөрийн дотно нөхөр, алийг нь гол дайснаа гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. Тэд хамгийн гол дайснаа АНУ, Украин, Турк гэж нэрлэсэн бол хамгийн дотно найз, түншээ Хятад, Казахстан, Белорус гэжээ.
Эрүүл мэнд

Хорт хавдрын эсрэг нано вакцин бүтээжээ
Их сургуулийн профессор Угур Сахины хэлснээр бол энэ вакциныг хийсний дараагаар хорт хавдрын нь хэмжээ багасч байсан бол нэг өвчтөний хавдрыг мэс заслын аргаар аваад вакцин хийхэд долоон сарын дараа ямар ч үлдэгдэлгүй болж дахин сэргэхгүй байжээ. Гурав дахь өвчтөн буюу хавдар нь сүүлийн шатандаа орж бүхий л бие, бүр уушгинд нь тархсан хүний хавдар цаашаа өсөхгүй тогтож байгаа нь ажиглагдсан байна.
Эрүүл мэнд

Хилари Клинтон: Трамп бол АНУ-ын үндэсний аюулгүй байдлын аюул
Ардчилсан намаас АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр өрсөлдөж байгаа Төрийн нарийн бичгийн дарга асан Хилари Клинтон өөрийн өрсөлдөгч тэрбумтан Дональд Трампыг шүүмжлэхээр бэлтгэж байна гэв. Тэрээр Калифорни мужийн Сан-Диего хотын сонгогчидтой уулзахдаа хэлэх үгэндээ “Бүгд найрамдах намаас нэр дэвших Трампыг АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгосон тохиолдолд манай орны үндэсний аюулгүй байдалд аюул учрах болно” гэж хэлэхээр бэлтгэсэн гэж сонгуулийн штабаас нь мэдээлжээ.
Эрүүл мэнд

250 жилийн түүхэнд Европын эрчүүд анх удаагаа эмэгтэйчүүдээсээ илүү гарлаа
Статистикийн мэдээнээс харвал өнөөдөр европт 100 охин төрж байхад 105 хүү мэндэлдэг болсон байна гэнэ.
Ялангуяа Шведийн эрэгтэйчүүд нь эмэгтэйчүүдээсээ 12 мянгаар илүү гарсан мэдээ байна. Ийм байдал герман, британи, норвеги, данид ч ажиглагдаж эхэлжээ.
Эрүүл мэнд

Египетийн онгоц нисдэг тавагтай мөргөлдсөн юм биш биз
Египетийн иргэний агаарын тээврийн EgyptAir компанийн А320 онгоц Парисаас Каирын зүг нисч яваад осолдсон яг тэр мөчид Туркийн хоёр нисгэгч үл мэдэгдэх нисдэг биеттэй таарсан тухайгаа ярьсан байна. Тэдний хэлж байгаагаар бол Turkish Airlines компанийн онгоц Бодром хотоос Стамбулыг чиглэн нисч явахдаа хоёр нисгэгч нь онгоцны нь дээгүүр үл мэдэгдэх нисдэг биет явж байхыг харсан нь египетийн онгоцны ослоос нэг цаг орчмын өмнө тохиосон гэнэ.
Эрүүл мэнд

Латвид хүүхдэд орос нэр өгөхийг ирэх намраас хориглоно
“Шинэ дүрэм журам ёсоор бол эцэг эхчүүд хүүхдээ дуртайгаараа нэрлэж болохгүй. Тухайлбал шинэ хүндээ Мирон, Кирилл, Гавриил гэсэн орос нэр өгөхөөр шийдсэн бол татгалзана” гэж Хуульзүйн яамны Улсын бүртгэлийн байгууллага мэдэгджээ.
Хуулийн төслийг Хуульзүйн яамны Төрийн нарийн бичгийн даргын хуралдаанаар хэлэлцээд одоо Гадаад хэрэг, Дотоод явдал, Боловсрол, нийгмийн халамжийн яамуудаар хэлэлцүүлэн санал авах шатандаа явж байгаа юм байна.
Эрүүл мэнд

Казахстаны өмнөд нутгийг царцаа сүйтгэж байна
Казахстаны өмнөд нутгийн Арысск, Шардаринск болон Сарыагашск районыг царцааны нүүдэл дайрч газар тариалан, бэлчээрийг их хэмжээгээр сүйтгэж байна гэж нутгийн хэвлэлүүд мэдээлж байна. Нисдэг шавьж хэдэн арван га талбайн шийгуа, төмс хүнсний ногооны талбайг сүйтгэж юу ч үгүй болгожээ.
Эрүүл мэнд

Эль-Фаллужа хотыг Иракийн арми “Лалын улс”-аас чөлөөллөө
Иракийн зэвсэгт хүчний анги нэгтгэлүүд “Лалын улс” алан хядах бүлэглэлийн булаан эзлээд байсан Эль –Фаллужа хотод нэвтэрсэн тухай “Франс Пресс” агентлаг мэдээлэв. Иракийн армийн алан хядагчидтай тэмцэх албаны хүн “Бид өнөөдөр Эль-Фаллужад нэвтрэн хотыг чөлөөллөх ажиллагааг эхлүүллээ” гэсэн байна. Иракийн армийнхан хот руу гурван чиглэлээр дайран нэвтэрч эхэлжээ.
Эрүүл мэнд

Японы сэтгүүлч Сирид сураггүй алга боллоо
Сирид ажиллаж байгаад өнгөрсөн намар сураггүй алга болсон Японы сэтгүүлч Зюмпэй Ясудагийн тусламж гуйсан шинэ зураг интернетэд орлоо. Тэрээр “Надад туслаач. Энэ бол сүүлчийн боломж шүү. Зюмпэй Ясуда” гэж японоор бичсэн хуудас цаас барин зургаа татуулжээ. Японы Киодо агентлагийн мэдээлснээр бол энэ зургийг Ясудаг хулгайлсан алан хядагчдын бүлэглэлээс тараасан бололтой.
Эрүүл мэнд

АНУ-ын ерөнхийлөгчид өрсөлдөх анхны нэр дэвшигч тодорлоо
Либертар намын дотоод өрсөлдөөнд тэргүүлсэн Нью-Мексик мужийн амбан захирагч Гэри Жонсон АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр намынхаа албан ёсны нэр дэвшигч боллоо. Түүнийг Флорида мужийн Орландо хотод болсон намын нь их хурлаас Ерөнхийлөгчийн сонгуульд албан ёсны нэр дэвшигч гэж зарласан байна.
Эрүүл мэнд

























