УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна

Хятадад уурхай дэлбэрч зургаан хүн амь алдлаа
Хятадын уул уурхайн салбар дэлхий дээр хамгийн аюултайд тооцогддог. Эрх баригчид энэ салбарт хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлыг сахиулах гэж өндөр шаардлага тавьсаар байгаа ч уурхайн ослоор жил бүр хэдэн мянган уурхайчин амь алдсаар байгаа юм.
2015 онд Хятадын эрх баригчид хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны шаардлага хангахгүй байгаа таван мянган жижиг уурхайг хаах шийдвэр гаргасан юм.
Эрүүл мэнд

Нью-Йоркийн парламентын дарга байсан эр 12 жилийн ял авлаа
Америкийн Нью-Йорк хотын парламентын доод танхим Ассамблейн дарга байсан Шелдон Силверийг шүүх авлигын сүлжээ байгуулсан хэмээн 12 жилд хорих ялаар шийтгэлээ. Үүний зэрэгцээ Шелдон нийтдээ долоон сая долларын нөхөн төлбөр, торгууль төлөх болж байгаа юм. Ардчилсан намын гишүүн энэ хүн Нью-Йоркийн хууль тогтоох байгууллахгыг 20 жил тэргүүлсэн юм байна.
Эрүүл мэнд

Канадад ойн түймрээс болж 88 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
Канадын Альберт мужид гарсан ойн түймэр газар авч байгаагаас Форт Макмюррей хотоос 90 орчим мянган хүнийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлэхэд хүрсэн байна. Тэднийг хотоос 20 км газарт байдаг өөр суурин руу шилжүүлсэн нь Альберт мужийн түүхэнд хамгийн олон хүнийг нүүлгэн шилжүүлсэн явдал болж байна.
Эрүүл мэнд

Ким Чен Ун намынхаа их хурлын “нэг номерын” төлөөлөгч
Умард Солонгосын эрх баригч намын маргааш эхлэх их хурлын төлөөлөгчид эх орныхоо өнцөг булан бүрээс нийслэл Пеньянд цугларан ирж байна гэж “Мир24” мэдээллээ. Хөдөө орон нутгаас ирж байгаа төлөөлөгчдийг Пеньяны галт тэрэгний төв буудалд нам, төрийн зүтгэлтнүүд үлээвэр хөгжимтэй угтан авч байна.
Эрүүл мэнд

Шүүх Путиний хүрээллийн “оросын мафи”-ийнхныг баривчлах зөвшөөрөл өгчээ
“Энэ ажиллагааны дүнд голлох үйл ажиллагааг зохион байгуулдаг хоёр хүнийг, өөр 20 орчим хамсаатантай нь баривчилсан бол удаан хугацаагаар мөрдсөний үрээр мафийн энэ сүлжээний гар хөл ОХУ-ын Засгийн газрын хүрээнд орсон нь илэрсэн” гэж мэдээлэлд дурджээ.
Эрүүл мэнд

Мадурог огцруулах гэж Венесуэлийн сөрөг хүчин гарын үсэг цуглуулж
Венесуэлийн сөрөг хүчнийхэн Ерөнхийлөгч Николас Мадурог огцруулах талаар бүх нийтийн санал асуулга явуулахаар 1,85 сая хүний гарын үсэг цуглуулснаа Үндэсний сонгуулийн зөвлөлд гардуулан өгчээ хэмээн Reuters агентлаг дамжуулжээ.
Эрүүл мэнд

Британийн 50 тэрбум долларын төслийг 11 зараа тасалдуулж магадгүй
Их Британийн нийслэл Лондонгийн амьтны хүрээлэнгийн зэргэлдээ амьдардаг 11 зараатай бүл хурдны зам барих 50 тэрбум долларын өртөгтэй High Speed Two төслийг тасалдуулж магадгүй болоод байна.
Амьтны хүрээлэнгийн биологчид энэ том төслийг хэрэгжүүлэх гэж, техник, замын ажлаас холдуулан зараануудыг өөр газар нүүлгэн шилжүүлбэл нутагшихгүй, тоо толгой нь хорогдож, амьдрахгүй байж мэднэ гэж анхааруулж байна.
Эрүүл мэнд

Намын их хурлаа угтаж Ким Чен Ун бүх хурим, оршуулгыг хоригложээ
Энэ тавдугаар сарын 6-нд болох Солонгосын хөдөлмөрийн намын YII их хурлыг угтаж аюулгүй байдал сахиулах үүднээс энэ долоо хоногт Умард Солонгост ямар ч хурим найр, оршуулга хийхгүй байхыг удирдагч Ким Чен Ун албан ёсоор хориглосон байна.
Эрүүл мэнд

Польшид зөвлөлтийн цэргийн бүх хөшөөг буулгах нь
Польшийн Үндэсний дурсгалын хүрээлэнгийн ерөнхийлөгч Лукаш Каминский өнөөдөр тус улсад байгаа зөвлөлтийн цэргийн 500 гаруй хөшөө цогцолборыг буулгах төлөвлөгөөний тухай мэдэгдсэнийг Оросууд эмзгээр хүлээн авч байна.
Зөвлөлтийн цэрэг дайчдын дурсгалд зориулсан хөшөө дурсгалыг буулгах нь хоёр улс, ард түмний харилцаанд таагүй нөлөө үзүүлнэ гэж ОХУ-аас Польш улсад суугаа Элчин сайд Сергей Андреев өнгөрсөн бямба гарагт сэтгүүлчдэд мэдэгджээ.
Эрүүл мэнд

Өмнөд Америкаас чөлөөлсөн 30 гаруй арсланг Африкт авчирлаа
Өмнөд Америкийн улс орнуудад хууль бусаар аваачиж циркт тоглуулж, торонд хашиж байсан 33 арсланг чөлөөлж Өмнөд Африкийн бүгд найрамдах улсад авчирлаа гэж Ассошиэйтед Пресс агентлаг мэдээлсэн байна.
Эдгээрийн есийг нь Колумбаас чөлөөлсөн бол бусдыг нь Перугийн циркүүд аваачсан байжээ.
Эрүүл мэнд

Камчаткийн Шивелуч галт уул үнс нурмаар тургиж байна
ОХУ-ын Камчаткийн хойг дахь Шивелуч галт уул тургиж үнс нурам нь далайн түвшнээс 3,5 км-ийн өндөрт гарч байна гэж ОХУ-ын Онцгой байдлын яамны Алс Дорнодын төвийн хэвлэлийн алба мэдээлжээ.
“Дөрөвдүгээр сарын 30-нд Шивелуч галт уулын үнс 3500 метрийн өндөр оргилж, салхины дагуу баруун хойшоо 10 км-т тархаж байна” гэж албан мэдээнд өгүүлсэн байна.
Эрүүл мэнд

Америкт болсон халдлагад сэжиглэж хоёр орос эмэгтэйг баривчилжээ
Өнгөрөгч 2015 оны арванхоёрдугаар сарын Сан-Бернардино хотод эрэгтэй эмэгтэй хоёр хүн гал нээж 14 хүнийг шархдуулсан хэрэгт сэжиглэж гурван хүнийг баривчилсны хоёр нь оросын иргэн эмэгтэй байна. ОХУ-ын Воронеж мужийн харьяат Мария болон Татьяна Черных нарыг энэ сарын 28-ны өдөр саатуулан хорьсон байна.
Эрүүл мэнд

“Лалын улс” бүлэглэлийн орлогын шинэ үүсвэрийг нэрлэлээ
Иракын засгийн газрын зэвсэгт хүчин Алан хядагч “Лалын улс” зэвсэгт бүлэглэлийн эзэмшиж байсан нефтийн хэд хэдэн орд газрыг булаан хяналтдаа авсан болохоор алан хядагчид мөнгө олох аргаа өөрчилж загас барьж, машины наймаагаар орлого олох боллоо гэж Иракын Мөрдөн шалгах төв мэдээлсэн байна.
Эрүүл мэнд

Сибирьт 17 бүсгүйг хөнөөсөн цуврал алуурчныг баривчилжээ
Өдгөө 51 настай энэ гаж эр нутгийн биеэ үнэлэгч хүүхнүүдийг захиалан авчирч хүслээ хангаад дараа нь алаад цогцосыг нь хэсэг хэсэг болгон хувааж хаядаг байжээ. Тэрээр 1998 оноос хойш Новосибирск мужийн янз бүрийн газарт 17 бүсгүйг хөнөөж биеийг нь хэсэглэн хаясныг хуулийнхөн мөрдөн шалгах явцдаа олсон байна.
Эрүүл мэнд






























