УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Терроризмыг дэмжигч орны тоонд БНАСАУ-г оруулъя гэв

АНУ-ын Конгрессын хууль тогтоогчид Умард Солонгосыг терроризмыг дэмжигч, ивээн тэтгэгч орны тоонд эргүүлэн оруулах тухай хуулийн төсөл санаачлан өргөн барилаа гэж Өмнөд Солонгосын мэдээллийн Ёнхап агентлаг мэдээлжээ.
Өргөн барьсан баримт бичигт БНАСАУ-ын зүгээс үйлдсэн байж болох, энэ улстай холбоотой 20 террорист халдлагыг жишээ болгон дурдсан гэнэ. Энд 1987 онд Андаманы тэнгис дээр Korean Air компанийн Boeing 707 онгоц дэлбэрсэн, Sony Pictures Entertainment-ийн эсрэг кибер дайралт зэргийг дурджээ.
Энэ бүхий л жишээнээс харахад БНАСАУ-г хар жагсаалтад оруулах нь зүйтэй гэж хууль тогтоогчид үзсэн байна.
Уг нь 1988 оны нэгдүгээр сарын 20-нд 115 хүний амь сүйдсэн Boeing онгоцны ослын дараанаас Умард Солонгосыг терроризмыг дэмжигч орны тоонд оруулсан боловч цөмийн хөтөлбөрөө зогсооно гэснийх нь төлөө Жорж Бушийн засаг захиргаа 2008 онд энэ жагсаалтаас хассан юм.
БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун бусад улсын зүгээс тусгаар тогтнолд нь дайсагнан халдахгүй бол тус улс цөмийн зэвсэг хэрэглэхгүй, манайд дайсагнаж байсан орнуудтай хаирлцаагаа хэвийн болгоход бэлэн байна гэж саяхан болсон Солонгосын хөдөлмөрийн намын их хурал дээрээ мэдэгдсэн юм.
Гэхдээ бас НҮБ-ын зүгээс хориг тавиад байгаа ч гэсэн өөрийнхөө цөмийн чадамжийг нэмэгдүүлэх болно гэсэн юм.

0 Сэтгэгдэл