УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна

АНУ-д болж байгаа хар салхи хүний аминд хүрлээ
АНУ-ын Оклахома мужийн нутгийг дайрсан хүчтэй хар салхи хоёр ч хүний аминд хүрлээ гэж нутгийн эрх баригчид мэдээлжээ. Fox News хэвлэлийн мэдээлснээр бол Виннвуд хотоос холгүй 70 настай нэгнийг нурсан байшиндаа дарагдан нас барсан байхыг олсон бол нөгөө нь Жонсон тойрогт амь алдсаныг аврагчид олжээ.
Байгалийн энэ гамшигт үзэгдэл болж байгаа нутагт нийт 41 сая хүн амьдарч байна.
Эрүүл мэнд

Солонгост их хурлынхаа шийдвэрт талархсан олон нийтийн цуглаан боллоо
Умард Солонгосын эрх баригч Хөдөлмөрийн намын ээлжит YII их хурал өндөрлөсөнтэй холбогдуулан их хурлынхаа дайчин шийдвэрт талархсан олон нийтийн цуглаан нийслэл Пеньяны төв талбайд болж удирдагч Ким Чен Ун оролцсон байна.
Эрүүл мэнд

Сансраас довтлох хүчээ ОХУ нэмэгдүүлж байна гэв
ОХУ, Хятад хоёрыг АНУ-ын эсрэг сансрын уудамд довтлох хүчин чадлаа нэмэгдүүлж байна гэж Пентагоны төлөөлөгчид мэдэгдсэнийг Washington Post сонин нийтэлжээ.
“Орос, Хятад хоёр улс сансарт довтлох хүчин чадлаа нэмэгдүүлж АНУ-ын эсрэг сансарт дайрч магадгүй гэж Пентагоны төлөөлөгчид мэдэгдлээ” гэж сонинд бичжээ.
Эрүүл мэнд

Трамп АНУ-ын ерөнхийлөгч болбол баячуудын татварыг нэмнэ
Бүгд найрамдах намаас АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр цор ганцаараа үлдээд байгаа тэрбумтан Дональд Трамп Цагаан ордны тэргүүнээр сонгогдвол жирийн ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэхийн тулд татварын бодлогыг өөрчилнө гэж NBC телевизэд ярихдаа мэдэгдсэн байна.
“Баячуудын хувьд арай илүү татвар төлөх ёстой гэж би үзэж байна” гэж Трамп хэлжээ.
Эрүүл мэнд

“Мөхөшгүй хороо” жагсаал Вашингтон Цагаан ордны дэргэд боллоо
Аугаа их ялалтын баярт зориулан болдог “Мөхөшгүй хороо” арга хэмжээ АНУ-ын нийслэл Вашингтонд болж дэлхийн хоёрдугаар дайны ахмад дайчин, тэдний төрөл төрөгсөд нийт 100 гаруй хүн дайны баатруудын гэрэл зургийг барин оролцсон байна.
Эрүүл мэнд

Аугаа их ялалтын 71 жилийн ойн цэргийн парад
Энэ парад ерөнхийлөгч Владимир Путины нээж тэмдэглэсэнчлэн терроризмын аюул дэлхий дахиныг заналхийлж байгаа өнөө үед манай гаригийн том гүрэн ОХУ ямар ч аюулын эсрэг, улс гүрэн, ард түмнээ, дэлхий дахиныг хамгаалж энх тайван байдал сахиулахад хэзээ ч бэлэн байгаагаа илэрхийлсэн том үйл явдал боллоо.
Эрүүл мэнд

Таван байкерыг алсан эр ар гэрийнхнээс нь уучлал гуйжээ
Таван залууг хөнөөсөн Ильи Асеев гэгч “Бид эхлээд маргалдсан. Тэд надад хэрцгийгээр хандаж хүч хэрэглэхээр завдсан болохоор би гэрээсээ буу аваад тэднийг буудсан” гээд “Хэдийгээр миний уучлал юуг ч өөрчлөхгүй ч гэсэн би тэдний ар гэрийнхнээс уучлал гуйж байна”, “би буруу хэрэг хийснээ хүлээж байна” гэжээ.
Тэр бас мотоциклчдыг буудсаныхаа дараа хутгаар сийчсэнээ ч хүлээсэн байна.
Эрүүл мэнд

Өнөөдөр Ялалтын баярын парадад анх удаа эмэгтэй дайчид оролцоно
Энд ОХУ-ын Батлан хамгаалах их сургууль болон армийн генерал А.В.Хрулевын нэрэмжит Вольнийн цэргийн материал хангамжийн дээд сургуулийн сонсогч, цэргийн албан хаагч эмэгтэйчүүдийн батальон жагсч улаан талбайгаар өнгөрөх гэнэ.
Эрүүл мэнд

Намын их хурлын төлөөлөгчид Ким Чен Унаа магтаж байна
Пеньян цөмийн зэвсэг дэлгэрүүлэхгүй байх, цөмийн хүчин чадлаа өргөтгөхийг зогсоохын төлөө ажиллана гэдгээ Ким Чен Ун их хурлын илтгэлдээ тэмдэглэсэн байна. Гэхдээ улсын нь тусгаар тогтнол бүрэн эрхт байдлыг зөрчих юм бол цөмийн зэвсэг хэрэглэнэ гэжээ.
Эрүүл мэнд

Москвад Үндэсний мэдээний албаны редакторыг зэрлэгээр хөнөөжээ
Сэтгүүлчийг дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр тавдугаар сарын 3-нд гэртээ амь алдсан байхыг Калугаас хүүдээ баярын мэнд хүргэхээр ирсэн ээж нь анх олсон байна гэж мэдээлэлд дурджээ.
Рубцовыг зэрлэгээр зодоод нуруунд нь долоон удаа хутгалан айшигтайгаар хөнөөсөн байсан гэнэ.
Эрүүл мэнд

Канадад бүтэн хот шатаж байна
Канадын Альберт мужид дэгдсэн ойн түймэр Форт-Макмюррей хотыг нөмрөн 1600 барилга байшинг шатаасны зэрэгцээ хотын нисэх буудлыг ч галдаж ашиглалтаас гаргажээ. Канадын эрх баригчид энэ мужид онц байдал зарлан Форт-Макмюррей хотын 88/ мянган хүнийг аюулгүй гадарт нүүлгэн шилжүүлээд байна.
Эрүүл мэнд

Оросууд НАТО-гийн эсрэг гурван дивиз байгуулна
“НАТО манай хилийн ойролцоо шууд заналхийлж сургуулилт хийж байгаа учраас Батлан хамгаалах яам зарим арга хэмжээ авахаас аргагүй боллоо. Оны төгсгөлөөс наана цэргийн баруун тойрогт хоёр, өмнөд тойрогт нэг дивиз шинээр байгуулна” гэж цэргийн дээд удирдлагын зөвлөгөөн дээр Шойгу сайд хэлжээ.
Эрүүл мэнд

Японд төрөлт түүхэнд байгаагүй доод хэмжээнд хүрлээ
Статистик мэдээнээс үзвэл японд 65-аас дээш насны хүн 34,8 саяд хүрч нийт хүн амын 26,7 хувь болсон нь энэ улсын түүхэнд байгаагүй “дээд амжилт” болжээ.
15 хүртэлх насны хүүхдийн тоо 1950 оноос хойш хамгийн бага хэмжээнд хүрлээ гэж Японы мэдээлэл харилцааны яам энэ пүрэв гарагт болсон Хүүхдийн өдрийг тохиолдуулан мэдэгдсэн байна.
Эрүүл мэнд

Хятадад хөл гартаа 31 хуруутай хүүхэд төрлөө
Хятадад гартаа 15, хөлдөө 16 хуруутай хүүхэд төрснийг хэвийн болгох мэс засалд зориулан эцэг эх нь интернетийн сүлжээгээр дамжуулан мөнгө цуглуулж эхэлсэн байна. Хөл гарын илүү хурууг нь авч хэвийн болгох мэс засалд тэднийхэн 30 мянган доллар цуглуулах шаардлагатай гэж эмч нар хэлжээ.
Эрүүл мэнд

Умард Солонгосын намын их хурал өнөөдөр эхэлнэ
Энэ их хурлын гол ач холбогдол нь өнөөгийн залуу удирдагч Ким Чен Уны нэр хүндийг өндөрт өргөхөд чиглэж байгаа гэж гадаадын бүхий л шинжээчид ам нэгтэй зөвшөөрч байна. Их хурал ийм байдлаар “Ким Чен Уны эрин үе”-ийг эхлүүлж түүний дүр бүхий тэмдэг гаргаж, түүний төрсөн өдрийг төрийн албан ёсны баяр болгох байх гэж байна.
Эрүүл мэнд





























