УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Египетийн онгоц Газар дундын тэнгист унажээ
Нисэхийн хяналтын радарт үзэгдэхээ больсон Египетийн агаарын тээврийн EgyptAir компанийн онгоц Газар дундын тэнгист унасан гэж Агаарын тээврийн яамны эх сурвалж таамаглаж байгаагаа хэлжээ. Онгоц унахынхаа өмнө хэдэн хэсэг болсон байсан гэж тэд үзэж байгаа юм байна.
Эрэл, хайгуул, аврах багийнхан онгоц унасан байж болдох газарт хэдийнээ ирээд ажилдаа ороод байгаа гэнэ.
Парисаас египетийн нийслэл Каир орохоор нисч явсан 56 зорчигч, багийн 10 гишүүнтэй Airbus А320 онгоц 19-ний өглөөгүүр хяналтын радараас алга болж сураг тасарсан. Гэсэн ч удалгүй онгоц Газар дундын тэнгист унасан гэсэн мэдээлэл түгсэн. Онгоц Египетийн хилээс 80 км-т 11,2 мянган метрийн өндөрт нисч явжээ.
Онгоцыг агаарт 6000 гаруй цаг ниссэн туршлагатай нисгэгч жолоодож явсан гэж Египетийн компани мэдээлсэн байна.
Нисэхийн хяналтын радарт үзэгдэхээ больсон Египетийн агаарын тээврийн EgyptAir компанийн онгоц Газар дундын тэнгист унасан гэж Агаарын тээврийн яамны эх сурвалж таамаглаж байгаагаа хэлжээ. Онгоц унахынхаа өмнө хэдэн хэсэг болсон байсан гэж тэд үзэж байгаа юм байна. Эрэл, хайгуул, аврах багийнхан онгоц унасан байж болдох газарт хэдийнээ ирээд ажилдаа ороод байгаа гэнэ.

0 Сэтгэгдэл