УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Хятадад жил бүр 200 мянган хүүхэд хулгайлагдаж байна
Хятадад жил бүр 200 мянган хүүхэд хулгайд өртөн сураггүй алга болдгоос дөнгөж нэг хувь нь л олддог гэж хятадын төрийн радиогийн нэг мэдээнд дурджээ.
Хүүхэд хулгайлах, худалдах явдал хятадын нэг тулгамдсан асуудал болж байгаа ч эрх баригчид энэ талаар ямар нэг статистик мэдээ гаргахгүй байна.
Хятадын төв радио л энэ талаар бүр 2013 онд ийм нэг мэдээ явуулснаас өөрөөр албан ёсны мэдээлэл гарахгүй байгаа юм.
Хятадын өмнө Юннань мужаас 223 хүүхэд хулгайлж төв хятадын Хэнань мужид авчран 2009-2010 оны наймдугаар сар хүртэл худалдсан 36 хүнтэй дээрмийн бүлгийг илрүүлсэн тухай мэдээлэл 2012 оны зургадугаар сард гарч байсан юм. Энэ бүлэглэлийн тэргүүн Зян Кайжид цаазаар авах ял оноосон билээ.
Иймдээ ч “Хүүхэд хулгайлах гэмт хэргийг маш сайн зохион байгуулагдсан гэмт хэргийн том бүлэглэлүүд үйлддэг” гэж Fkreign Policy хэвлэлд бичсэн байна.
Хулгайлсан хүүхдийн нялхыг нь бол үр хүүхэдгүй айлд үрчлүүлэх гэж худалддаг бол ихэнхийг нь боол болгож, охидыг биеийг нь үнэлүүлдэг байна. Хятадад олон айл хүүхэдгүй, ялангуяа эрэгтэй хүүхэд хүсдэг учраас нялх хүүхэд хулгайлах явдал нарийн зохион байгуулалтад орсон байдаг гэнэ.
Хятадын хар зах дээр охид 60, хөвгүүд 80 мянган юань хүрдэг гэж хятадын Tencent сйатад өнгөрсөн 2015 онд бичжээ.
Харин гадаад хүн хятадын хүүхэд асрах газраас албан ёсоор хүүхэд үрчилж авахыг хүсэх юм бол 5500 долларын үнэтэй байдаг гэнэ. Зарим тохолдолд асрах газрууд ч хулгайчдаас хүүхэд худалдаж авдлаг гэсэн мэдээлэл байдаг.
БОЛЬЁ ОО
Хятадад жил бүр 200 мянган хүүхэд хулгайд өртөн сураггүй алга болдгоос дөнгөж нэг хувь нь л олддог гэж хятадын төрийн радиогийн нэг мэдээнд дурджээ. Хүүхэд хулгайлах, худалдах явдал хятадын нэг тулгамдсан асуудал болж байгаа ч эрх баригчид энэ талаар ямар нэг статистик мэдээ гаргахгүй байна.
Хятадын төв радио л энэ талаар бүр 2013 онд ийм нэг мэдээ явуулснаас өөрөөр албан ёсны мэдээлэл гарахгүй байгаа юм.
Хятадын өмнө Юннань мужаас 223 хүүхэд хулгайлж төв хятадын Хэнань мужид авчран 2009-2010 оны наймдугаар сар хүртэл худалдсан 36 хүнтэй дээрмийн бүлгийг илрүүлсэн тухай мэдээлэл 2012 оны зургадугаар сард гарч байсан юм. Энэ бүлэглэлийн тэргүүн Зян Кайжид цаазаар авах ял оноосон билээ.
Иймдээ ч “Хүүхэд хулгайлах гэмт хэргийг маш сайн зохион байгуулагдсан гэмт хэргийн том бүлэглэлүүд үйлддэг” гэж Fkreign Policy хэвлэлд бичсэн байна.
Хулгайлсан хүүхдийн нялхыг нь бол үр хүүхэдгүй айлд үрчлүүлэх гэж худалддаг бол ихэнхийг нь боол болгож, охидыг биеийг нь үнэлүүлдэг байна. Хятадад олон айл хүүхэдгүй, ялангуяа эрэгтэй хүүхэд хүсдэг учраас нялх хүүхэд хулгайлах явдал нарийн зохион байгуулалтад орсон байдаг гэнэ.
Хятадын хар зах дээр охид 60, хөвгүүд 80 мянган юань хүрдэг гэж хятадын Tencent сйатад өнгөрсөн 2015 онд бичжээ.
Харин гадаад хүн хятадын хүүхэд асрах газраас албан ёсоор хүүхэд үрчилж авахыг хүсэх юм бол 5500 долларын үнэтэй байдаг гэнэ. Зарим тохолдолд асрах газрууд ч хулгайчдаас хүүхэд худалдаж авдлаг гэсэн мэдээлэл байдаг.
0 Сэтгэгдэл
2016.05.17
























