УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Жолооны үнэмлэхгүй байсан “Такси”-ны одыг саатуулжээ

“Такси” киногоор алдаршсан францын жүжигчин Сами Насерыг энэ сарын 14-ний өдөр Канн дахь Круазетэд замын цагдаагийнхан саатуулахад хүрчээ. Алжир гаралтай, өдгөө 54 нас хүрч яваа жүжигчнийг зогсоож шалгахад түүнд францын жолооны үнэмлэх байсангүй, харин украины жолоочийн үнэмлэх үзүүлжээ. Жүжигчин хаанаас ийм үнэмлэх олж авсныг мэдээлэлд дурдсангүй.
Урьд нь олон удаа зөрчил гаргаж байсан Сами Насер торгуулийн олон оноо тэмдэглүүлсэн франц үнэмлэхээ нуугаад харин украины жолооны үнэмлэх худалдаж авсан байх гэж хэвлэлийнхэн таамаглан бичсэн байна.

Гэсэн ч цагдаагийнхан түүнийг 20 минутын дараа суллаад баримт бичиггүйгээр жолооны ард суусны нь төлөө 500 еврогоор торгох юм байна. Францад баримт бичиггүйгээр машин жолоодсон зөрчил удаа дараа гаргавал хоёр жил шоронд хорих юм уу, 30 мянган еврогоор шийтгэдэг хуультай юм байна.
Сами Насер үүний өмнө цагдааг эсэргүүцсэг, браимт бичиггүйгээр жолоо барьсан, түрэмгий аашилсан зэргийн төлөө нэг биш удаа шүүхээс хариуцлага хүлээж байсан юм.

0 Сэтгэгдэл