“Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүллээ
Ханын материал орон сууцжуулах төсөл хэрэгжсэнээр агаар, хөрсний бохирдол буурна
Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх 12.55 км авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно
Эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийллээ
Цэрэг татлага тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулагдана
“Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг” соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатар хүн зодсон гэв үү
Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатар тус газрын Удирдлагын газрын дарга н.Дарханбаатарыг өчигдөр зоджээ. “Чи олон нам дамжсан нөхөр байна. Аль намын нөхөр вэ чи” хэмээн агсамнаж барьж авж зодсон аж. Тэд зодолдох болсон шалтгаан нь одоогоор тодорхойгүй байна. Бид энэ тухай эргэн мэдээллэх болно.
Нийгэм

Орон нутгийг хөгжүүлэх сангийн мөнгө ба жишиг хороо
Манайхан дүүрэг, хорооны хуралд ирж суугаарай гэх хэсгийн ахлагчийн үгийг ихэнх нь чихнийхээ хажуугаар өнгөрөөдөг. Учир нь, “Ямар л олигтой зүйл ярив гэж. Хийгээгүй ажлаа хийсэн мэтээр тайлагнасан дүр эсгэж ярих гэж байгаа биз. Тэр гудамжинд гэрэлтүүлэг, дугаар тоотын хажуу талын хогийн цэгийг устгах хэрэгтэй байхад ажлаа хийхгүй байж.
Нийгэм

Энэ сарын 27-29 –нд автомашины дугаарын хязгаарлалт үйлчилнэ
“Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII бага хурал” энэ сарын 27-29-ний өдөр Улаанбаатар хотноо болно. Дээрх өдрүүдэд нийслэлийн замын хөдөлгөөнийг хязгаарлах аж. Гэхдээ авто замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарт чирэгдэл учруулахгүйн тулд тэгш, сондгой дугаараар нь хязгаарлах талаар НЗДТГ болон ЗЦГ-ын удирдлагуудаас санал гарчээ.
Нийгэм

АТГ эрүүгийн 47 хэрэг шалгаж байна
Авлигатай тэмцэх газрынхан өчигдөр энэ оны нэгдүгээр улиралд хийсэн ажлаа тайлагналаа. Тус газрын Мөрдөн шалгах хэлтэс энэ хугацаанд гэмт хэргийн шинжтэй 87 гомдол, мэдээлэл хүлээн авчээ. Үүний 11-д нь эрүүгийн хэрэг үүсгэж, 32-т нь хэрэг үүсгэхээс татгалзсан бол 37-г нь харьяаллын дагуу бусад байгууллагад шилжүүлсэн байна.
Нийгэм

Монгол Улс мөнгө угаах гэмт хэргийнхээ уршгаар хар жагсаалтад орох нь
Монголын Консерватив намаас Монгол Улс мөнгө угаах хэргийнхээ жагсаалтаар дэлхийн хар дансанд орж байгааг зарлав. Уг нь, Олон улсын мөнгө угаахтай тэмцэх бодлогыг хэрэгжүүлдэггүй, хагас дутуу биелүүлдэг, тавьсан шаардлагыг олон улсын конвенцын дагуу шийдвэрлэж чадахгүй байгаа орныг саарал жагсаалтанд оруулж, дэлхий нийтэд зарладаг жишигтэй.
Нийгэм

Италийн порно од Ром хотын даргын төлөө өрсөлдөнө гэнэ
Италийн Чиччолина хэмээн нэрд гарсан порно од Илона Сталлер тавдугаар сарын сүүлчээр болох нийслэл Ром хотын даргын суудлын төлөө өрсөлдөнө гэдгээ зарлалаа. Энэ бол түүний улс төрд орох гэсэн эхний оролдлого биш. Тавдугаар сарын 26-нд болох энэ сонгуулиар Чиччолинагийн сурталчилгаанд түүний ажил мэргэжил нэгт биеэ үнэлэгчид, ижил хүйстэн гэр бүлүүд,
Нийгэм

Т.Билэгтийг Интерполоор хайлгаж эхэлжээ
МАХН-ын дарга Н.Энхбаярын хэрэгт холбогдуулан түүний төрсөн дүү Н.Энхтуяа, туслах Б.Хуяг нарыг олон улсын цагдаагийн байгууллага буюу Интерполоор эрэн суравжилж байгаа билээ. Тэгвэл тэдэнтэй хамт НИТХ-ын дарга асан Т.Билэгтийг Интерполоор хайлгахаар болсон тухай АТГ-аас мэдээллээ.
Нийгэм
Ардчилсан нийгмийн шинэ үеийн хэлмэгдүүлэлтийн эсрэг зогсоно гэлээ
Чингис зочид буудалд өнөөдөр “Ардчилал ба Улс төрийн хэлмэгдүүлэлт” сэдвээр эрдэм шинжилгээний бага хурал боллоо. Тус хуралд УИХ-ын дэд дарга, Цагаатгалын комиссын дарга Л.Цог, Шадар сайд Д.Тэрбишдагва, Хууль зүйн шинжлэх ухааны доктор С.Нарангэрэл, Доктор, Профессор Т.Баасансүрэн зэрэг эрдэмтэн, судлаачид оролцов.
Нийгэм

Онгоцны мотор “наймаалсан” Генерал Т.Дашдэлэг нарын хэргийг шалгаж байгаа гэв
ЗХЖШ-ын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч асан, бригадын генерал Т.Дашдэлэгийг “МИГ-21” онгоцны моторыг хойд Солонгосын талд худалдсан байж болзошгүй гэж үзэн АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа билээ. Мөн түүнтэй хамт иргэн н.Бямбаноров, н.Нацагдорж нарыг ч шалгаж байгаа юм.
Нийгэм

С.Баярцогтын хэргийг АТГ шалгах эрхгүй гэнэ
Швейцарийн банкинд оффшор бүс буюу татваргүй бүсэд нэг сая ам.доллартай болох нь тогтоогдсон С.Баярцогт энэ дансанаа хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлээгүй, улсад татвар төлөөгүй нь тогтоогдсон. Үүнийхээ төлөө ч хариуцлага хүлээхэд бэлэн байгаагаа мэдэгдээд буй.
Нийгэм
Арван осол бүрийн нэг нь согтуу жолоочоос болж байна
Манай улсад жил ирэх бүр зам тээврийн осол, гэмтлийн тоо нэмэгдсээр байна. Улсын хэмжээнд жилд дунджаар нийт 7600 гаруй осол гэмтэл гарснаас арван осол бүрийн нэг нь согтуу жолоочийн буруугаас, 100 осол бүрийн долоо нь хурд хэтрүүлснээс үүсчээ.
Нийгэм
Зөвшөөрөлгүйгээр подвольд 230 иргэн амьдарч байжээ
Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооныхон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болохтой холбогдуулан хорооны нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүйгээр подвольд оршин сууж буй иргэдийн бүртгэлийг хийжээ. Бүртгэлийг дөрөвдүгээр сарын 1-7-ны өдрүүдэд “Эрч хүч”,
Нийгэм

БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ 379 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛЭЭР ДЭМЖИНЭ
Иргэдийн худалдан авах чадварт тохирсон үнэтэй, чанартай орон сууц Улаанбаатарыг утаанаас салгана гэх. Гэтэл орон сууцны үнэ сүүлийн жилүүдэд өсчихлөө. Одоогоос 10 жилийн өмнө нэг ам метр талбай нь 460 гаруй мянган төгрөг байв. Өнөөдөр доод тал нь 1.5 сая төгрөг болсон. Орон сууцны үнэ 2010 оноос өсч эхэлсэн. Гэтэл УИХ-ын 2012 оны сонгуулийн өмнө 100 мянган айлын орон сууц хөтөлбөр зарлаж,
Нийгэм

БНСУ-д суугаа Монголын элчин сайд иргэддээ хандан мэдэгдэл хийжээ
Умард Солонгосын удирдагч Ким Чин Ун өмнөд солонгост амьдарч байгаа гадаадын иргэдийг гарахыг сануулж, пуужин харвана гэдгээ мэдэгдээд буй. Харин манай улсаас БНСУ-д сууж байгаа Онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Б.Ганболд тус улсад ажиллаж, амьдарч байгаа монгол иргэдэд хандан мэдээлэл хийжээ.
Нийгэм

Д.Батхуяг нарын гомдлыг энэ сарын 15-нд хэлэлцэнэ
“Саусгоби сэндс” компанийн хүчингүй болгосон тусгай зөвшөөрлийн нэгийг найзынхаа компанид шилжүүлсэн хэрэгт буруутгагдаж анхан шатны шүүхээс 6.6 жилийн ял сонссон АМГ-ын дарга асан Д.Батхуягийн гомдлыг нийслэлийн шүүх энэ сарын 15-нд хэлэлцэхээр болжээ.
Нийгэм
НМХГ-ынхан Ургах наран хороололд ажиллана
Баянзүрх дүүргийн нутагт байрлах Ургах наран хороолол бохирынхоо асуудлыг шийдээгүйгээс 2.5 га газрыг бохирдуулаад байгаа юм. Баянзүрх дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсээс тус компанид шаардлага хүргүүлж бохирынхоо асуудлыг шийдэхийг үүрэгдэж 4-р сарын 1-ний дотор цэгцлэхийг шаардаж. Гэвч өнөө хэр нь цэвэрлээгүй байгаа юм.
Нийгэм



























