“Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүллээ
Ханын материал орон сууцжуулах төсөл хэрэгжсэнээр агаар, хөрсний бохирдол буурна
Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх 12.55 км авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно
Эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийллээ
Цэрэг татлага тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулагдана
“Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг” соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Улсын хилээр хууль бусаар эд зүйл нэвтрүүлэхийг завджээ
Сүүлийн үед эд зүйлсийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх, гаалийн болон бусад төрлийн татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийх зэрэг зөрчил багагүй гарах болсныг Гаалийн Ерөнхий газраас мэдээллэж байна. Тухайлбал, өнгөрсөн сарын 13 өдөр Улаанбаатар хот дахь гаалийн газрын гаалийн улсын байцаагч нар АНУ-аас ирсэн ачааны чингэлэгт шалгалт хийхэд Монгол Улсын иргэн О гэгч 9400 ширхэг ангийн зориулалттай бууны сумыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан, эд зүйлийг гаалийн хяналт шалгалтаас нуун дарагдуулсан үйлдлийг илрүүлэн хууль хяналтын байгууллагад шилжүүлжээ.
Мөн энэ сарын 04-нд Улаанбаатар хот дахь гаалийн газрын гаалийн улсын байцаагч нар Монголоос Хятад улсад илгээгдэх гэж байсан “С” ХХК-ний чингэлэгт шалгалт хийхэд боловсруулсан үхрийн хөх шир 8892 ширхэг гэж мэдүүлсэн бараа нь боловсруулалт хийгдээгүй үхрийн шир буюу дагалдах бичиг баримт, мал эмнэлэг лабораторын дүгнэлт нь хууль зөрчсөн байж болзошгүйгээр улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлэн хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн байна. Дээрх улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан боловсруулаагүй үхрийн ширний үнийн дүн нь дунджаар 208 сая төгрөг аж.
2013 оны дөрөвдүгээр сарын 3-нд Замын-Үүдийн гаалийн газрын гаалийн улсын байцаагч нар Монгол Улсаас Хятад улсад зорчих гэж байсан 00-07 ДГО улсын дугаартай УАЗ 469 маркын суудлын автомашин болон зорчигч Г нарт үзлэг шалгалт хийхэд мөнгөн тоногтой иж бүрэн эмээл 3ш, баринтагтай эртний судар 5ш, түүх соёлын бусад дурсгалт зүйл 9 ширхэгийг гаалийн хяналт шалгалтаас нуун далдалж улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлэн түүх соёлын эд зүйлийн зэрэглэл тогтоолгох зорилгоор шинжилгээнд явуулсан байна.
2013 оны 03 дугаар сарын 30 өдөр Замын-Үүдийн гаалийн газрын байцаагч нар МУ-аас Хятад улсад зорчих гэж байсан Хятад улсын иргэн Х-гийн ачаа эд зүйлд нарийвчилсан үзлэг шалгалт хийхэд урт нь 12-15 см, өргөн нь 6-8 см хэмжээтэй ямар амьтаны болох нь тогтоогдоогүй 275 ширхэг соёо шүдийг улсын хилээр хууль бусаар гаргах зорилгоор нуун далдалсан үйлдлийг илрүүлэн шалгаж байна.

0 Сэтгэгдэл