НҮҮРСНИЙ БОРЛУУЛАЛТ 7 САРД 2.6 САЯ ТОНН БОЛЖ ӨСЛӨӨ
Баянхошуу дэд төвийн 110 айлын орон сууцыг улсын комисст хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна
Эрээн хот боомтын ажиллах цагийг 4 цагаар сунгажээ
“Их шүтээн Эзэн Чингис хаан" үзэсгэлэн энэ сарын 8-нд дэлгэгдэнэ
Ховд аймгийн Онцгой байдлын газарт шаардлагатай тоног төхөөрөмжийг шийдвэрлэжээ
Хичээлийн шинэ жилд улсын хэмжээнд 278’290 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах төлөв гарчээ
Нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэл өнөөдөр эхэлнэ
ХХЕГ-ын хойд уулзвараас Монелийн уулзвар хүртэл авто замыг хааж засварлана
Ерөнхий сайд Г.Занданшатар болзошгүй үер усны аюулаас сэрэмжлэх, бэлэн байдлыг хангах үүрэг чиглэл өглөө
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
Сайн цаг айсуй монголчуудаа
Монголын үрс маш олон болтугай
Монгол Улсын хүн ам нэмэгдэж байна. Тус хорооноос хийсэн судалгаагаар улсын хэмжээнд оны эхний улиралд 18872 эх амаржиж, амьд төрсөн хүүхдийн тоо 18952 болжээ. Энэ нь, өмнөх оны мөн үеийнхээс амаржсан эхийн тоо 6.9 хувиар, хүүхдийн тоо 6.9 хувиар өссөн үзүүлэлт гэлээ.
Ажилгүй залуусын тоо цөөрч эхэллээ
Эл сайн мэдээтэй зэрэгцэн давхар баяртай зүйл ажиглагдаж буйг тус хорооныхон хэлсэн. Үе үеийн Засгийн газрынхны “шүдний өвчин” болсон ажилгүйдлийн төвшин буурч, ажилтай, орлоготой хүний тоо нэмэгдэн нийгэм, эдийн засагт эерэг зүйл гарч эхэлжээ. Шинэчлэлийн Засгийн газраас “Ажилтай, орлоготой монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд 2012-2016 онд 150 мянган ажлын байр бий болгохоор ажил олгогч, ажил хайгчийг уулзуулах ажлыг хийж байгаа. Энэ хүрээнд, цалинтай сургалтад олон хүн хамрагдан ажилтай болох эхлэлээ тавьж буйг Хөдөлмөрийн биржийнхэн хэлж байсан. Тэгвэл эл ажлын үр дүн гарч бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо өнгөрсөн сарын эцэст, 35.2 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 29.7 хувиар буурсан байна.
Нийгмийн даатгалд хамрагсдын тоо тэтгэвэрт гарагсадтай уралдав
Харин ажилтай, орлоготой ч нийгмийн даатгалдаа хамрагдахгүй бол ямар хүнд байдгийг хэн хүнгүй мэддэг болоод буй. Хэлж биш хийсч ирдэг өвчин тусвал тэтгэмжинд хамрагдах, ажлаасаа гэнэт халагдвал ажилгүйдлийн тэтгэмж хүртэнэ гээд тухайн хүний амьдралын хүнд хэцүү үед нийгмийн даатгал ач тусаа өгдөг. Энэ ч үүднээс иргэд сайн дураараа хамрагдах нь нэмэгдсэнийг НДЕГ-аас мэдээлж байсан. Тэгвэл тус хорооноос хийсэн судалгаагаар нийгмийн даатгалд оны эхний улиралд 538.4 мянган хүн шимтгэл төлөгч, даатгуулагчаар бүртгэгдсэний 64.1 хувь нь аж ахуйн нэгж, байгууллагынх, 35.9 хувь нь төсөвт байгууллагынх байна гэнэ.
Энэ нь, өмнөх оны мөн үеийнхээс нийт шимтгэл төлөгч, даатгуулагчдын тоо 10.4 хувь, үүнээс аж ахуйн нэгж, байгууллагынх 12.4 хувь, төсөвт байгууллагынх 7.0 хувиар нэмэгджээ. Харин нийгмийн халамжийн тэтгэвэрт эхний улиралд 53.7 мянган хүн хамрагдсан нь өмнөх оны мөн үеийнхээс 21 хүнээр нэмэгдэж, олгосон тэтгэврийн хэмжээ хоёр дахин өссөнийг ч дуулгав.
Хэрэглээний үнийн индекс 1,8 хувиар өссөн гэнэ
Макро эдийн засгийн хувьд хэрэглээний үнийн улсын индекс өнгөрсөн сард өмнөх сарынхаас 0.8 хувь, оны эхнээс 3.6 хувиар өсчээ. Ерөнхий индекс өмнөх сарынхаас 0.8 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 1.8 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн гэнэ. Гэхдээ үнийн эл өсөлт нь байнгын биш тогтворгүй байдгийг статистикчид онцоллоо. Харин мөнгөний нийлүүлэлт өнгөрсөн сарын эцэст 7293.7 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 0.8 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 19.5 хувиар өсөв.
Арилжааны банкууд чанаргүй зээлийг хазаарлаж эхлэв
Чанаргүй зээлийг бууруулахын тулд багагүй ажил санаачилан хийж буй Монголын банкны холбооны зүтгэл талаар өнгөрөхгүй нь. Гэхдээ ганц тус байгууллагын ч гавьяа бус Монголбанк ч хичээснийг мартаж болохгүй. Учир нь, банкны системийн хэмжээнд чанаргүй зээл буурч буйг Үндэсний статистикийн хорооныхон мэдээллээ. Өнгөрсөн сард банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 308.6 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 0.9 хувиар өссөн ч, өмнөх оны мөн үеийнхээс 3.6 хувиар буурсан дүн гарсан гэнэ. Тиймээс бодлогоо зөв тодорхойлон зөв чигээр явбал чанаргүй зээл буурах магадлал бийг хэлж байлаа.
Гадаад худалдааны алдагдал буурч эхлэв
104 оронтой худалдаа наймааны түншийн харилцаатай манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 2014.2 сая ам.долларт хүрчээ. Үүнээс экспорт 809.2 сая ам.доллар, импорт 1205.0 сая ам.доллар гэнэ. Гадаад худалдааны тэнцэл өнгөрсөн оны гуравдугаар сард 167.4 сая ам.долларын алдагдалтай гарч байсан бол өнгөрсөн сард 90.7 сая ам.долларт хүрсэн ч, өмнөх оны мөн үеийнхээс 45.8 хувиар буурсан үзүүлэлт гарчээ. Харин өмнөх оны мөн үеийнхээс нийт бараа эргэлтийн хэмжээ 13.8 хувиар буурснаас импорт 17.3 хувь, экспортынх 7.8 хувь байна. Экспортын 96.3 хувийг өнөөх л эрдэс бүтээгдэхүүн, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос, түүхий болон боловсруулсан арьс, шир, ангийн үс, тэдгээрээр хийсэн эдлэл, нэхмэл бүтээгдэхүүн, авто, агаарын ба усан замын тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги эзэлж буй.
Хаврын тэнгэр таван хошуу малыг ивээх болов уу
Өнгөрсөн гуравдугаар сар хөдөө аж ахуйн салбарынханд хамгийн халгаатай байв. Угтаа, том малын зүй бус хорогдол 2013 оны эхний улиралд улсын хэмжээнд 243.6 мянган толгойд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 98.1 хувиар өссөн юм. Зүй бус хорогдлыг малын төрлөөр нь авч үзвэл, адуу 11.5 мянга, үхэр 29.4 мянга, тэмээ 0.3 мянга, хонь 90.1 мянга, ямаа 112.3 мянга байна гэнэ.
Аж үйлдвэрийн өсөлтөд уул уурхайнхан түлхэц болж байна
Аж үйлдвэрийн салбарт уул уурхайнхан хүчээ авсаар байна. Учир нь, тус салбарын бүтээгдэхүүний нийт үйлдвэрлэл 2005 оны зэрэгцүүлэх үнээр, 2013 оны эхний улиралд 507.0 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 7.1 хувиар өссөн гэнэ. Ийнхүү өсөхөд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын газрын тос, алт зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 21.8 хувиас 2.1 дахин нэмэгдсэн нь нөлөөлсөн аж. Түүнчлэн боловсруулах аж үйлдвэрийн салбарын талх, металл цувимал, шар айраг, шингэн сүү, сүлжмэл эдлэл, жүүс, нарийн боов, хиаман төрлийн бүтээгдэхүүн, нэхий дээл, самнасан ноолуур зэрэг нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 3.8 хувиас 4.5 дахин нэмэгдсэн нь ч түлхэц болж.
Барилгын угсралт 18,7 хувиар өсөв
Жилийн хэдхэн нарлаг саруудад бус эргэлтгүй үйл ажиллагаа нь явдаг болохоор ярьж буй барилгынхны угсралт, их засварын ажил энэ оны эхний улирлын байдлаар 27.4 тэрбум төгрөг болжээ. Үүнээс 97.1 хувь нь дотоодынх, 2.9 хувь нь гадаадын барилгын байгууллагуудад ногдож буйг тус хорооныхон онцоллоо. Барилга угсралт, их засварын ажил өмнөх оны мөн үеийнхээс 18.7 хувиар өсөхөд дотоодын байгууллагын гүйцэтгэсэн ажил 15.7 хувиар нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн гэнэ.
Үндэсний Статистикийн хорооноос өнгөрсөн гуравдугаар сарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг гаргажээ. Эл судалгаагаар Монгол Улс үрс маш олон болтугай хэмээх ерөөл биелж, хүн амын тоо өсч байгааг дурдахын сацуу салбаруудад нааштай үзүүлэлт гарсныг мэдээллээ.

0 Сэтгэгдэл
*****
naad too chin gudmand yavaa bidend yamarch hamaagui toogoor huuculddug humuust l heregtei biz dee
2013.04.12