“Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүллээ
Ханын материал орон сууцжуулах төсөл хэрэгжсэнээр агаар, хөрсний бохирдол буурна
Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх 12.55 км авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно
Эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийллээ
Цэрэг татлага тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулагдана
“Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг” соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Д.Батхуяг нарын гомдлыг энэ сарын 15-нд хэлэлцэнэ
“Саусгоби сэндс” компанийн хүчингүй болгосон тусгай зөвшөөрлийн нэгийг найзынхаа компанид шилжүүлсэн хэрэгт буруутгагдаж анхан шатны шүүхээс 6.6 жилийн ял сонссон АМГ-ын дарга асан Д.Батхуягийн гомдлыг нийслэлийн шүүх энэ сарын 15-нд хэлэлцэхээр болжээ. Д.Батхуягт Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2, 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар төрийн албанд ажиллах эрхийг гурван жилээр хасч, таван сая төгрөгний эд хөрөнгө хурааж, 6 жил 6 сар хорих ял оногдуулж, хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэр анхан шатны шүүхээс гарсан юм. Харин түүний хамтрагч гэх Л.Даваацогтыг Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2, 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар төрийн албанд ажиллах эрхийг хоёр жилээр хасч, гурван сая төгрөгний эд хөрөнгө хурааж, 6 жил хорих ял оногдуулж, хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр, С.Жаргалсайхан, Ш.Бат-Ирээдүй нарыг Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар тус бүр гурван сая төгрөгний эд хөрөнгө хурааж, 5 жил 1 сар хорих ял оногдуулж, хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр тус тус тогтоосон юм.

0 Сэтгэгдэл