“Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүллээ
Ханын материал орон сууцжуулах төсөл хэрэгжсэнээр агаар, хөрсний бохирдол буурна
Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх 12.55 км авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно
Эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийллээ
Цэрэг татлага тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулагдана
“Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг” соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Т.Наранцэцэг: Эдийн засаг талаас нь дэмжвэл үндэсний үйлдвэрлэгчид сэргэнэ
Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд ямар бэрхшээл тулгарч байгаа болон ололт, амжилтынх нь талаар Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Т.Наранцэцэгтэй цөөн хором ярилцлаа.
-Танай холбоо байгуулагдсан бэ. Холбоонд хэдэн аж ахуйн нэгж, иргэн нэгддэг вэ?
-Манай хоршоо байгуулагдаад гурван жил болж байна. Том, бага нийлсэн 257 аж ахуйн нэгж харъяалагддаг. Хамгийн том нь, “Эрдэнэт”, “Улаанбаатар хивс” үйлдвэр байна.
-Төрийн байгууллагын зүгээс ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг хэрхэн дэмждэг юм бэ. Энэ салбарт голдуу өрх толгойлсон эмэгтэйчүүд болон амьдралын төвшин доогуур иргэд ажилладаг?
-Тухайлан ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд хандсан бодлого алга. Гэхдээ нэг үеэ бодвол төр засгаас жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмждэг болсон. Жишээлбэл, малчдад урамшуулал өгч байна. Үүний хариуд тэд ноосоо үндэсний үйлдвэрлэгчдэд худалддаг боллоо. Бид түүхий эдээр хангагдсан нь бас нэг нааштай үзүүлэлт юм. Одоо санхүүжилтээр жаахан дэмжээд өгвөл үндэсний үйлдвэрлэгчид сэргэнэ.
-Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид борлуулалт хэцүү байна гэдэг. Та нарын хувьд?
-Бидэнд бүтээгдэхүүнээ борлуулах нэгдсэн сүлжээ байхгүй. Янз бүрийн аргаар л борлуулдаг. Жишээ нь, зах, худалдааны төв, үзэсгэлэн худалдаа гээд аль боломжтойг ашигладаг. Сүүлийн үед үзэсгэлэн худалдаа их зохиогдог болсон учраас борлуулалт харьцангуй сайн болсон. Эсгий шаахай, бэлэг дурсгалын зүйл гэх мэт ноосоор юу хийж болохоор байна тэр бүгдийг л хийдэг. Одоо хамгийн гол нь, чанартай бүтээгдэхүүн хийх зорилго тавьж байна.
-Гар урлалын бүтээгдэхүүнд цаг хугацаа, гар ажилллагаа их орсон болохоор жаахан үнэтэй байдаг. Ер нь, түүхий эд хямдарвал үнэ нь буурах боломж бий юү?
-Ноосны зах зээлийн үнэ хэд байна. Бид тэр үнээр нь авдаг. Хоршоодоороо дамжуулаад хоршоод үйлдвэрлэгчдээ тушаагаад малчдад урамшууллын мөнгийг нь өгдөг. Гар аргаар чанартай бүтээгдэхүүн хийж байгаа болохоор бид нэг их үнэтэй байна гэж үздэггүй л дээ. Манай “Ноосон зангилаа” дундын хоршооны “Сор” кашмерын бүтээгдэхүүнүүд олон улсад танигдаж эхэлсэн. Бид хоршооныхоо дэргэд үйлдвэр сургалтын төв байгуулахаар төлөвлөсөн.

0 Сэтгэгдэл