“Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүллээ
Ханын материал орон сууцжуулах төсөл хэрэгжсэнээр агаар, хөрсний бохирдол буурна
Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх 12.55 км авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно
Эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийллээ
Цэрэг татлага тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулагдана
“Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг” соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Италийн порно од Ром хотын даргын төлөө өрсөлдөнө гэнэ
Италийн Чиччолина хэмээн нэрд гарсан порно од Илона Сталлер тавдугаар сарын сүүлчээр болох нийслэл Ром хотын даргын суудлын төлөө өрсөлдөнө гэдгээ зарлалаа. Энэ бол түүний улс төрд орох гэсэн эхний оролдлого биш. Тавдугаар сарын 26-нд болох энэ сонгуулиар Чиччолинагийн сурталчилгаанд түүний ажил мэргэжил нэгт биеэ үнэлэгчид, ижил хүйстэн гэр бүлүүд, хоригдлуудын эрхийг хамгаалагчид, эмчилгээний зорилгоор хар тамхи хэрэглэгчид зүтгэнэ гэнэ. Тэр 1980-аад оны сүүлчээр Италийн радикалуудын намаас парламентад нэр дэвшиж байсан юм. 1990-ээд онд ажил нэгт биеэ үнэлэгчидтэй Хайр дурлалын нам байгуулан чөлөөт дурлалыг уриа болгож дунд сургуульд бэлгийн боловсрол олгох хичээл заах, дурлалын чөлөөт хэлбэрийн эсрэг хяналтыг эсэргүүцэн тэмцэж байсан юм. 2002 онд бас аль 18-тайдаа гарч явсан өөрийн эх орон Унгарын парламентын гишүүний төлөө өрсөлдсөн ч амжилт олоогүй. Түүнийхээ дараа италидаа ирж Монце, Апенин мужуудын орон нутгийн сонгуульд бас өрсөлдсөн юм. Милан хотын даргын суудлын төлөө бас өрсөлдөөд авсан. Энэ оны хоёрдугаар сард болсон парламентын сонгуульд “Ардчилал, байгаль, хайр дурлал” намыг төлөөлөн оролцсон ч бас л амжилт олоогүй юм.
Чиччолина үнэхээр нэр дэвшиж өрсөлдвөл энэ удаа Ром хотын даргын суудлын төлөө түүнтэй зохиолч блоггер Лука Багатин, өнөөгийн хотын дарга Жанни Алеманно, Ардчилсан намын Иньяцо Марино, “таван одын хөдөлгөөн”-ий Франческо Де Вето нар өрсөлдөнө гэжээ.
Италийн Чиччолина хэмээн нэрд гарсан порно од Илона Сталлер тавдугаар сарын сүүлчээр болох нийслэл Ром хотын даргын суудлын төлөө өрсөлдөнө гэдгээ зарлалаа. Энэ бол түүний улс төрд орох гэсэн эхний оролдлого биш. Тавдугаар сарын 26-нд болох энэ сонгуулиар Чиччолинагийн сурталчилгаанд түүний ажил мэргэжил нэгт биеэ үнэлэгчид, ижил хүйстэн гэр бүлүүд, хоригдлуудын эрхийг хамгаалагчид, эмчилгээний зорилгоор хар тамхи хэрэглэгчид зүтгэнэ гэнэ. Тэр 1980-аад оны сүүлчээр Италийн радикалуудын намаас парламентад нэр дэвшиж байсан юм. 1990-ээд онд ажил нэгт биеэ үнэлэгчидтэй Хайр дурлалын нам байгуулан чөлөөт дурлалыг уриа болгож дунд сургуульд бэлгийн боловсрол олгох хичээл заах, дурлалын чөлөөт хэлбэрийн эсрэг хяналтыг эсэргүүцэн тэмцэж байсан юм. 2002 онд бас аль 18-тайдаа гарч явсан өөрийн эх орон Унгарын парламентын гишүүний төлөө өрсөлдсөн ч амжилт олоогүй. Түүнийхээ дараа италидаа ирж Монце, Апенин мужуудын орон нутгийн сонгуульд бас өрсөлдсөн юм. Милан хотын даргын суудлын төлөө бас өрсөлдөөд авсан. Энэ оны хоёрдугаар сард болсон парламентын сонгуульд “Ардчилал, байгаль, хайр дурлал” намыг төлөөлөн оролцсон ч бас л амжилт олоогүй юм. Чиччолина үнэхээр нэр дэвшиж өрсөлдвөл энэ удаа Ром хотын даргын суудлын төлөө түүнтэй зохиолч блоггер Лука Багатин, өнөөгийн хотын дарга Жанни Алеманно, Ардчилсан намын Иньяцо Марино, “таван одын хөдөлгөөн”-ий Франческо Де Вето нар өрсөлдөнө гэжээ.
0 Сэтгэгдэл
























