Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ВЕНЕЦИЙН БИЕННАЛЬД МОНГОЛЫН ДУУ ХООЛОЙ: “СҮЛЖИЛДЭЭН” ТӨСЛӨӨР ОРОЛЦОНО

Монгол Улс дэлхийн нэр хүндтэй “Венецийн дүрслэх урлагийн олон улсын биенналь”-ийн 61 дэх удаагийн үзэсгэлэнд Үндэсний павильоноо танилцуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна.“Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” сэдэвт павильоныг доктор Ц.Уранчимэг ерөнхий куратороор, Томас Эллер хамтарсан куратороор удирдаж, уран бүтээлч Б.Номин, Г.Гэрэлхүү, Ё.Төгөлдөр, Д.Дорждэрэм нар оролцоно. Тэд орчин үеийн урлагийн хэлээр дамжуулан түүхэн холбоос, соёлын харилцан нөлөөллийг илэрхийлэх юм.Тус үзэсгэлэн 2026 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс 11 дүгээр сарын 22-ны хооронд Италийн Венец хотноо 7 сарын хугацаанд олон нийтэд хүрнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан