Монголын Консерватив намаас Монгол Улс мөнгө угаах хэргийнхээ жагсаалтаар дэлхийн хар дансанд орж байгааг зарлав. Уг нь, Олон улсын мөнгө угаахтай тэмцэх бодлогыг хэрэгжүүлдэггүй, хагас дутуу биелүүлдэг, тавьсан шаардлагыг олон улсын конвенцын дагуу шийдвэрлэж чадахгүй байгаа орныг саарал жагсаалтанд оруулж, дэлхий нийтэд зарладаг жишигтэй.
Монгол улсад 2011 оны 6 сард Олон улсын мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага Монгол Улсыг стратегийн томоохон дутагдалтай орон гэж үзээд, саарал жагсаалтад оруулж дутагдлаа засах хоёр жилийн хугацаа өгсөн аж. Гэтэл НҮБ-ын гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага, Ази номхон далайн орнуудын мөнгө угаахтай тэмцэх бүлэг зэрэг байгууллагууд Монгол Улсад техникийн туслалцаа үзүүлсэн хэдий ч мөнгө угаах гэмт хэрэгтэйгээ Монголын эрх баригчид тууштай тэмцэхгүй, тэмцэх хүсэлгүй байгаа болохоор хар жагсаалт руу оруулахад бэлэн болсоныг дахин сануулжээ. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад хоёрхон сарын хугацаа үлдээ байгаа аж. Өөрөөр хэлбэл, ирэх зургадугаар сард мөнгө угаах гэмт хэргээрээ тэргүүлж байгаа улсыг хар дансанд оруулсныг зарлах юм байна.
Хар жагсаалтад бичигдсэн тохиолдолд хар жагсаалтад орсон улс орнуудтай сан-хүүгийн харилцаа тогтоохгүй байхыг бүх улс оронд шаарддаг тул санхүүгийн болон хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллах сонирхолтой гадаадын хөрөнгө оруулагчид манай улсаас зайгаа барьж эхэлнэ гэсэн үг.
Харин үүнээс сэргийлэхийн тулд Монгол улс дотоодын хар жагсаалттай болох ёстой гэнэ. Энэ жагсаалтыг улс төрийн намууд, иргэний хөдөлгөөнүүд, Авилгатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, шударга иргэд хамтран гаргаж ард түмэнд зарлах хэрэгтэй гэж Монголын Консерватив нам үзэж байгаа аж.