Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа

Гадаадад зорчихын тулд Засгийн газраасаа зөвшөөрөл авах шаардлагагүй боллоо
Хүйтэн дайнаас хойш анх удаа Кубын ард иргэд хилийн чанадыг зорихын тулд Засгийн газраасаа зөвшөөрөл авах шаардлагагүй боллоо. Одоо кубачууд зөвхөн пасспорт, визтэй байхад л хил давж, гадаад оронд зорчих эрхтэй болж байна.
Эрүүл мэнд

“Apple”-ийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч насанд хүрээгүй хүүхэд ажиллуулж байжээ
“Apple” компанийн гол ханган нийлүүлэгч “Foxconn” үйлдвэр 14 настай хүүхдүүд ажиллуулж байснаа хүлээн зөвшөөрлөө. Тус үйлдвэрийн Хятадын зүүн хэсгийн Янтай дахь салбарт нь зуны сурагч солилцоогоор ирсэн хүүхдүүдийг ажиллуулдаг бөгөөд тэдний зарим нь хууль ёсоор зааж өгсөн 16 наснаас доогуур, 14 настай хүүхдүүд ч байсан гэнэ.
Эрүүл мэнд

Нэр дэвшигчдийн эхнэрүүд ягаан өнгөөр хосолсны учир
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хоёр дахь халз мэтгэлцээн хэдхэн минутын өмнө өндөрлөлөө. Энэ удаагийн мэтгэлцээнд хоёр нэр дэвшигч хэр сайн байх нь сонгогчдын хувьд хамгийн их сонирхож байсан зүйл мөн боловч тэдний эхнэрүүд түүнээс дутахгүй олны анхаарлыг татаж байв.
Эрүүл мэнд

Ерөнхий сайдын муур Сангийн сайдын мууртай хэрэлдэв
Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмероны хайртай Ларри муур Сангийн сайд Жорж Осборны мууртай муудалцан зодолдсоныг цагдаагийнхан салгахад хүрчээ. Британийн Засгийн газрын тэргүүний албан байр, Сангийн яамтай Даунинг гудамжинд яг зэргэлдээ оршдог юм байна.
Эрүүл мэнд

Б.Обама, М.Ромни нар яг одоо халз мэтгэлцэж байна
Гуравхан долоо хоногийн дараа болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Б.Обама, түүний өрсөлдөгч Митт Ромни нар яг одоо халз мэтгэлцэж байна. Лонг Айландад болж буй 90 минут үргэлжлэх энэ удаагийн мэтгэлцээн тэдний хувьд хоёр дахь нь болж байгаа юм.
Эрүүл мэнд

Тэргүүн хатагтайн хамгаалагч осолд оржээ
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн гэргий Мишель Обамаг Охайо мужид зочилж явах үед нь цувааны хамгаалагч хоёр мотоциклч хоорондоо мөргөлдөж осолд орсон байна. Осол тэргүүн хатагтайг Охайогийн их сургуульд үг хэлчихээд Делавэр хотын нисэх буудал руу явж байхад нь тохиолджээ.
Эрүүл мэнд

Сири иргэдийнхээ эсрэг задардаг бөмбөг ашиглаж байна
Сирийн армийг кассетан бөмбөг ашиглаж байна гэж буруутгав. Армийнхан Маарет аль-Нуман хотын орчим босогчидтой хийсэн тулаанд нисдэг тэрэг, онгоцноос ийм бөмбөг хаясан тухай хүний эрхийг хамгаалагчид мэдээлж байна. Кассетан бөмбөг нь явган хүн, хуягт техникийн эсрэг олон зуун жижиг бөмбөг болон агаарт задарч их талбайг хамардаг.
Эрүүл мэнд

Шотланд Их Британиас салан тусгаарлаж магадгүй
Шотланд алсдаа “Британийн 300 жилийн дарлалаас” гарч магадгүй байна. Шотландын нийслэл Эдинбургт хэдэн сар үргэлжилсэн яриа хэлэлцээрийн эцэст Их Британийн ерөнхий сайд Дэвид Кэмерон, Шотландын нэгдүгээр сайд Алекс Сэлмонд нар ямар нөхцөлд Шотландад тусгаар тогтнолын талаарх бүх нийтийн санал асуулга явуулах талаарх хэлэлцээрт гарын үсэг зурсан байна.
Эрүүл мэнд

Нобелийн эдийн засгийн шагнал америк хүнд очлоо
Америкийн эрдэмтэн Элвин Рот, Ллойд Шэпли нар Альфред Нобелийн дурсгалд зориулж Шведийн банкнаас олгодог эдийн засгийн салбарын шагналыг хүртлээ. Энэ эрдэмтэд “Төлөвлөгөөт зах зээлийн практик болон тогтвортой хувь нэмрийн онол” боловсруулсны төлөө энэ хүндтэй шагналыг хүртэж байна гэж Шведийн хатан хааны шинжлэх ухааны академи өчигдөр мэдэгдсэн байна.
Эрүүл мэнд

Францын Ерөнхийлөгч гэрийн даалгавар хийхийг хуулиар хориглоно
Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд дунд сургуульд гэрийн даалгавар хийхийг хуулиар хориглох саналтай байна. Өнгөрсөн тавдугаар сард Ерөнхийлөгч болсон тэрээр боловсролын салбарт өөрчлөлт шинэчлэл хийнэ хэмээн амласан нь энэ байсан бололтой.
Эрүүл мэнд

Дуунаас ч хурднаар тэнгэрээс унаж рекорд тогтоолоо
Австрийн шүхэрчин Феликс Баумгартнер хүн төрөлхтөний түүхэнд нэгэн шинэ рекорд тогтоолоо. Тэрээр агаар мандалд 39 километрийн дээрээс чөлөөт уналт хийхдээ замаа ердөө 10 минутанд туулж, дуунаас ч хурдан байсан нь өмнө гарч байгаагүй амжилт юм. Нью-Мехико орчимд туршилт хийсэн тэрээр 1342 километр цагийн хурдтайгаар доош унажээ.
Эрүүл мэнд

Энэтхэгчүүд Таж Махалаа хуулбарлуулах дургүй байна
Дэлхийн долоон гайхамшгийн нэг Таж Махалыг Дубайд хуулбарлан барина хэмээн хэд хоногийн өмнөөс тарж буй мэдээнд энэтхэгчүүд дургүй байна. Ялангуяа эртнээс ариун дагшин хэмээн итгэн биширч ирсэн энэ бунхны хуулбар барилгыг зугаа цэнгэлийн зорилгоор зочид буудал, дэлгүүрийн хэлбэрээр ашиглах гэж байгаа нь олны сэтгэлд нийцэхгүй байгаа гэнэ.
Эрүүл мэнд

Хуучин Зөвлөлтийн орны иргэд сонгуулийн дүнд итгэдэггүй
“Gallup” судалгааны төвөөс дэлхийн 125 оронд судалгаа хийж үзэхэд эрэгтэйчүүдийн 46, эмэгтэйчүүдийн 48 хувь нь л сонгуулийн дүнд итгэдэг гэсэн дүн гарчээ. Ялангуяа Европын орнуудад иргэдийн 53-58 хувь нь сонгуулийн дүнд итгэлтэй байдаг гэнэ.
Эрүүл мэнд




























