АВЛИГЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
192 МЯНГАН ТОНН НҮҮРС 17.9 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛӨЛ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ОЛОН УЛСЫН ISO 27001:2022 СТАНДАРТЫГ АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЖ БАЙНА
АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛАГ, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ
Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Энэтхэгчүүд Таж Махалаа хуулбарлуулах дургүй байна
Дэлхийн долоон гайхамшгийн нэг Таж Махалыг Дубайд хуулбарлан барина хэмээн хэд хоногийн өмнөөс тарж буй мэдээнд энэтхэгчүүд дургүй байна. Ялангуяа эртнээс ариун дагшин хэмээн итгэн биширч ирсэн энэ бунхны хуулбар барилгыг зугаа цэнгэлийн зорилгоор зочид буудал, дэлгүүрийн хэлбэрээр ашиглах гэж байгаа нь олны сэтгэлд нийцэхгүй байгаа гэнэ.
XVII зууны үед Могулын хаан Шах Жаханы хайрт хатан Мумтаздаа зориулан барьсан энэ бунхны хуулбар Дубайд сүндэрлэхдээ эх хувилбараасаа ч том буюу 200 мянган ам.метр талбайг эзлэн орших юм. Үүн дотор 300 өрөө бүхий дээд зэрэглэлийн зочид буудал, их дэлгүүр, коктейл баар, тэр бүү хэл хуримын ордон хүртэл байхаар төлөвлөжээ.
Эртний уран барилгачид 20 жилийн турш барьсан энэхүү гайхамшигт урлагийн бүтээлийг өнөө цагт бол хоёр жилийн дотор л босгоно хэмээн Таж Махалын хуулбарыг барих гэж байгаа “Link Global” компани мэдэгдэж байна.
Энэ мэдээг сонссон энэтхэгчүүдийн нэг хэсэг нь “Таж Махал бол Таж Махал. Хэзээ ч түүнийг дуурайж чадахгүй. Дэмий л мөнгөө үрж байна” хэмээн үгүйсгэж байхад нөгөө хэсэг нь “Нэгэнт бид Таж Махалыг бизнес болгон ашиглаж чадаагүй учраас чадах нэгэн нь хийх л ёстой” гэсэн байдлаар хандаж байна. Гэхдээ ихэнх энэтхэгчүүд Дубайн Таж Махалыг хэзээ ч Энэтхэгийн эх хувилбартайгаа өрсөлдөгч байж чадахгүй гэж үзэж байгаа юм.
Дубайн Таж Махалыг жинхэнэ эх хувилбар шиг нь уран тансаг хийхийн тулд 354 сая ам.доллар зарцуулах тооцоо гарчээ. Ийнхүү Таж Махалыг хуулбарласан нь анхны тохиолдол биш. Бангладешийн нэгэн кино продюссер 58 сая ам.доллараар Дака хотын ойролцоо бас нэг хувилбарыг нь барьж байсан юм.
Дэлхийн долоон гайхамшгийн нэг Таж Махалыг Дубайд хуулбарлан барина хэмээн хэд хоногийн өмнөөс тарж буй мэдээнд энэтхэгчүүд дургүй байна. Ялангуяа эртнээс ариун дагшин хэмээн итгэн биширч ирсэн энэ бунхны хуулбар барилгыг зугаа цэнгэлийн зорилгоор зочид буудал, дэлгүүрийн хэлбэрээр ашиглах гэж байгаа нь олны сэтгэлд нийцэхгүй байгаа гэнэ. XVII зууны үед Могулын хаан Шах Жаханы хайрт хатан Мумтаздаа зориулан барьсан энэ бунхны хуулбар Дубайд сүндэрлэхдээ эх хувилбараасаа ч том буюу 200 мянган ам.метр талбайг эзлэн орших юм. Үүн дотор 300 өрөө бүхий дээд зэрэглэлийн зочид буудал, их дэлгүүр, коктейл баар, тэр бүү хэл хуримын ордон хүртэл байхаар төлөвлөжээ.
Эртний уран барилгачид 20 жилийн турш барьсан энэхүү гайхамшигт урлагийн бүтээлийг өнөө цагт бол хоёр жилийн дотор л босгоно хэмээн Таж Махалын хуулбарыг барих гэж байгаа “Link Global” компани мэдэгдэж байна.
Энэ мэдээг сонссон энэтхэгчүүдийн нэг хэсэг нь “Таж Махал бол Таж Махал. Хэзээ ч түүнийг дуурайж чадахгүй. Дэмий л мөнгөө үрж байна” хэмээн үгүйсгэж байхад нөгөө хэсэг нь “Нэгэнт бид Таж Махалыг бизнес болгон ашиглаж чадаагүй учраас чадах нэгэн нь хийх л ёстой” гэсэн байдлаар хандаж байна. Гэхдээ ихэнх энэтхэгчүүд Дубайн Таж Махалыг хэзээ ч Энэтхэгийн эх хувилбартайгаа өрсөлдөгч байж чадахгүй гэж үзэж байгаа юм.
Дубайн Таж Махалыг жинхэнэ эх хувилбар шиг нь уран тансаг хийхийн тулд 354 сая ам.доллар зарцуулах тооцоо гарчээ. Ийнхүү Таж Махалыг хуулбарласан нь анхны тохиолдол биш. Бангладешийн нэгэн кино продюссер 58 сая ам.доллараар Дака хотын ойролцоо бас нэг хувилбарыг нь барьж байсан юм.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























