АВЛИГЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
192 МЯНГАН ТОНН НҮҮРС 17.9 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛӨЛ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ОЛОН УЛСЫН ISO 27001:2022 СТАНДАРТЫГ АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЖ БАЙНА
АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛАГ, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ
Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Шотланд Их Британиас салан тусгаарлаж магадгүй
Шотланд алсдаа “Британийн 300 жилийн дарлалаас” гарч магадгүй байна. Шотландын нийслэл Эдинбургт хэдэн сар үргэлжилсэн яриа хэлэлцээрийн эцэст Их Британийн ерөнхий сайд Дэвид Кэмерон, Шотландын нэгдүгээр сайд Алекс Сэлмонд нар ямар нөхцөлд Шотландад тусгаар тогтнолын талаарх бүх нийтийн санал асуулга явуулах талаарх хэлэлцээрт гарын үсэг зурсан байна. Хэлэлцээрт зааснаар Шотландыг тусгаар тогтнуулах эсэх тухай бүх нийтийн санал асуулгыг 2014 онд явуулж 16 насанд хүрсэн бүх иргэнийг оролцуулах болжээ.
Санал асуулгыг Бэннокбергийн дэргэд Шотландын хаан Роберт Брюс Английн гэгээнтэн Эдуард II-ын цэргийг бут цохиж тусгаар тогтнолоо сэргээж байсны 700 жилийн ойг тохиолдуулан явуулах гэж байгаа аж.
Хамгийн сүүлд явуулсан судалгаагаар Шотландын хүн амын 53 хувь нь Их Британийн бүрэлдэхүүнд байхыг дэмждэг бол дөнгөж 28 хувь нь тусгаар тогтноно гэсэн санал өгч байжээ.
Шотланд алсдаа “Британийн 300 жилийн дарлалаас” гарч магадгүй байна. Шотландын нийслэл Эдинбургт хэдэн сар үргэлжилсэн яриа хэлэлцээрийн эцэст Их Британийн ерөнхий сайд Дэвид Кэмерон, Шотландын нэгдүгээр сайд Алекс Сэлмонд нар ямар нөхцөлд Шотландад тусгаар тогтнолын талаарх бүх нийтийн санал асуулга явуулах талаарх хэлэлцээрт гарын үсэг зурсан байна. Хэлэлцээрт зааснаар Шотландыг тусгаар тогтнуулах эсэх тухай бүх нийтийн санал асуулгыг 2014 онд явуулж 16 насанд хүрсэн бүх иргэнийг оролцуулах болжээ. Санал асуулгыг Бэннокбергийн дэргэд Шотландын хаан Роберт Брюс Английн гэгээнтэн Эдуард II-ын цэргийг бут цохиж тусгаар тогтнолоо сэргээж байсны 700 жилийн ойг тохиолдуулан явуулах гэж байгаа аж.
Хамгийн сүүлд явуулсан судалгаагаар Шотландын хүн амын 53 хувь нь Их Британийн бүрэлдэхүүнд байхыг дэмждэг бол дөнгөж 28 хувь нь тусгаар тогтноно гэсэн санал өгч байжээ.
Ц.ХАС
0 Сэтгэгдэл
























