АВЛИГЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
192 МЯНГАН ТОНН НҮҮРС 17.9 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛӨЛ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ОЛОН УЛСЫН ISO 27001:2022 СТАНДАРТЫГ АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЖ БАЙНА
АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛАГ, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ
Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Камбожийн өмнөх хаан нас эцэслэжээ
Камбожийн өмнөх хаан Нородом Сиханук 89 насандаа таалал төгсчээ. Камбожийг 1953 онд Францаас тусгаар тогтнолоо зарлах үед улс орноо удирдан тэргүүлж байсан тэрээр сүүлийн олон арван жил эх орноосоо хол, хилийн чанадад эмчилгээ хийлгэн амьдарч байсан юм. 2004 оноос хойш бие эрүүл мэнд нь доройтсон экс хаан сүүлийн жилүүдэд Бээжинд амьдарч байсан бөгөөд зүрхний шигдээсээр хорвоог орхижээ. 1922 онд төрсөн Нородом Сиханук Сайгон дахь Франц сургууль болон Парист боловсрол эзэмшсэн, улс орныхоо түүхийн адармаатай, хүнд цаг үед 60 шахам жил төр толгойлж байсан нэгэн. Түүний үед Камбож улс Францын 100 жилийн колоничлолоос тусгаар тогтносон боловч 1970-аад онд Кхмерийн харгис дарангуйлал, Вьтнамын түрэмгийлэл гээд хүнд хэцүү цаг үеийг туулсан юм. 1993 оноос эзэн хааны эрх ямбаа сэргээсэн Нородом Сиханук 2004 онд хаан ширээнээсээ бууж, хүүдээ залгамжлуулан өгсөн юм.
Одоо түүний хүү Нородом Сихамони Камбожийн хаан ширээнд заларч буй бөгөөд эцгийнхээ шарилыг эх орондоо авчрахаар Бээжин рүү нисчээ.
Камбожийн өмнөх хаан Нородом Сиханук 89 насандаа таалал төгсчээ. Камбожийг 1953 онд Францаас тусгаар тогтнолоо зарлах үед улс орноо удирдан тэргүүлж байсан тэрээр сүүлийн олон арван жил эх орноосоо хол, хилийн чанадад эмчилгээ хийлгэн амьдарч байсан юм. 2004 оноос хойш бие эрүүл мэнд нь доройтсон экс хаан сүүлийн жилүүдэд Бээжинд амьдарч байсан бөгөөд зүрхний шигдээсээр хорвоог орхижээ. 1922 онд төрсөн Нородом Сиханук Сайгон дахь Франц сургууль болон Парист боловсрол эзэмшсэн, улс орныхоо түүхийн адармаатай, хүнд цаг үед 60 шахам жил төр толгойлж байсан нэгэн. Түүний үед Камбож улс Францын 100 жилийн колоничлолоос тусгаар тогтносон боловч 1970-аад онд Кхмерийн харгис дарангуйлал, Вьтнамын түрэмгийлэл гээд хүнд хэцүү цаг үеийг туулсан юм. 1993 оноос эзэн хааны эрх ямбаа сэргээсэн Нородом Сиханук 2004 онд хаан ширээнээсээ бууж, хүүдээ залгамжлуулан өгсөн юм. Одоо түүний хүү Нородом Сихамони Камбожийн хаан ширээнд заларч буй бөгөөд эцгийнхээ шарилыг эх орондоо авчрахаар Бээжин рүү нисчээ.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























