АВЛИГЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
192 МЯНГАН ТОНН НҮҮРС 17.9 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛӨЛ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ОЛОН УЛСЫН ISO 27001:2022 СТАНДАРТЫГ АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЖ БАЙНА
АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛАГ, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ
Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Дуунаас ч хурднаар тэнгэрээс унаж рекорд тогтоолоо
Австрийн шүхэрчин Феликс Баумгартнер хүн төрөлхтөний түүхэнд нэгэн шинэ рекорд тогтоолоо. Тэрээр агаар мандалд 39 километрийн дээрээс чөлөөт уналт хийхдээ замаа ердөө 10 минутанд туулж, дуунаас ч хурдан байсан нь өмнө гарч байгаагүй амжилт юм. Нью-Мехико орчимд туршилт хийсэн тэрээр 1342 километр цагийн хурдтайгаар доош унажээ.
Ф.Баумгартнерыг чөлөөн уналт хийх үед шүхэр нь дэлгэгдэхгүй, тэрээр сүүлийн хэдэн мянган футыг туулж байхдаа л сая нэг ажиллуулж, амьд гарч чаджээ. Тэрээр энэ эрсдэлтэй туршилтынхаа дараа “Үнэнийг хэлэхэд тэр асар өндөрт гарсны дараа дэлхийн дээд амжилт тогтоох, шинжлэх ухааны мэдээлэл цуглуулах тухай бодох ч сөхөө байгаагүй. Зөвхөн амьд мэнд л буух юмсан гэж бодож байлаа” хэмээн ярьжээ. Хэдийгээр түүний туршилт асар их эрсдэлтэй байсан ч 2500 удаа чөлөөт уналт хийж байсан туршлагатай тамирчны хувьд аргагүй л чадвараа харуулж, хүн төрөлхтөний хүрч чадаагүй рекордыг гаргаж чадлаа хэмээн мэргэжилтнүүд шагшиж байна. Өмнө нь түүн шиг рекорд тогтоох гэсэн хүмүүс туршилтын явцдаа хүчилтөрөгч дутагдан амиа алдаж байсан тохиолдол цөөнгүй.

Дууны хурд нь 340,29 м/с байдаг билээ.
www.ubzar.com

0 Сэтгэгдэл
2012.10.15