АВЛИГЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
192 МЯНГАН ТОНН НҮҮРС 17.9 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛӨЛ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ОЛОН УЛСЫН ISO 27001:2022 СТАНДАРТЫГ АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЖ БАЙНА
АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛАГ, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ
Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Хуучин Зөвлөлтийн орны иргэд сонгуулийн дүнд итгэдэггүй
“Gallup” судалгааны төвөөс дэлхийн 125 оронд судалгаа хийж үзэхэд эрэгтэйчүүдийн 46, эмэгтэйчүүдийн 48 хувь нь л сонгуулийн дүнд итгэдэг гэсэн дүн гарчээ. Ялангуяа Европын орнуудад иргэдийн 53-58 хувь нь сонгуулийн дүнд итгэлтэй байдаг гэнэ.
Харин Азид бол эрэгтэйчүүдийн 51, эмэгтэйчүүдийн 50 хувь нь итгэдэг бол Ойрхи Дорнод, Хойд Африкт 44-45, Өмнөд болон Хойд Америкт 43-37, Африкт 47 хувь нь л итгэдэг байна.
Харин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнуудад бол эрэгтэйчүүдийн 26, эмэгтэйчүүдийн 25 хувь нь л сонгуулийн дүн үнэн гарсан гэж итгэдэг байна.
Тэгвэл сонгуулийн дүнд хамгийн их итгэдэг улс бол Лаос гэнэ. Лаост эрэгтэйчүүдийн 91, эмэгтэйчүүдийн 89 хувь нь сонгуулийн дүнд сэтгэл хангалуун байдаг бөгөөд үүний араас Камбожид энэ үзүүлэлт 88-92 хувь, Нидерландад эрэгтэйчүүдийн 88, эмэгтэйчүүдийн 80 хувь нь итгэлтэй байдаг гэсэн үзүүлэлтээр тус тус оржээ.
Ардчиллын замаар хамгийн удаан замнасан АНУ-д эрэгтэйчүүдийн 52, эмэгтэйчүүдийн 44 хувь нь сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрдөг бол Оросуудын 21-23 хувь нь л сонгуулийн дүнг үнэн гэж хүлээн зөвшөөрдөг гэнэ.
Сонгуулийн дүнг үнэн гарлаа гэж үздэггүй орноор Армяныг нэрлэжээ. Энд эрэгтэйчүүдийн 12, эмэгтэйчүүдийн 13 хувь нь л бидний өгсөн санал үнэн гарлаа гэж үздэг байхад Монголд үүнээс ч дор үзүүлэлт гардаг гэж Голос Америки сайтад бичжээ.
“Gallup” судалгааны төвөөс дэлхийн 125 оронд судалгаа хийж үзэхэд эрэгтэйчүүдийн 46, эмэгтэйчүүдийн 48 хувь нь л сонгуулийн дүнд итгэдэг гэсэн дүн гарчээ. Ялангуяа Европын орнуудад иргэдийн 53-58 хувь нь сонгуулийн дүнд итгэлтэй байдаг гэнэ. Харин Азид бол эрэгтэйчүүдийн 51, эмэгтэйчүүдийн 50 хувь нь итгэдэг бол Ойрхи Дорнод, Хойд Африкт 44-45, Өмнөд болон Хойд Америкт 43-37, Африкт 47 хувь нь л итгэдэг байна.
Харин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнуудад бол эрэгтэйчүүдийн 26, эмэгтэйчүүдийн 25 хувь нь л сонгуулийн дүн үнэн гарсан гэж итгэдэг байна.
Тэгвэл сонгуулийн дүнд хамгийн их итгэдэг улс бол Лаос гэнэ. Лаост эрэгтэйчүүдийн 91, эмэгтэйчүүдийн 89 хувь нь сонгуулийн дүнд сэтгэл хангалуун байдаг бөгөөд үүний араас Камбожид энэ үзүүлэлт 88-92 хувь, Нидерландад эрэгтэйчүүдийн 88, эмэгтэйчүүдийн 80 хувь нь итгэлтэй байдаг гэсэн үзүүлэлтээр тус тус оржээ.
Ардчиллын замаар хамгийн удаан замнасан АНУ-д эрэгтэйчүүдийн 52, эмэгтэйчүүдийн 44 хувь нь сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрдөг бол Оросуудын 21-23 хувь нь л сонгуулийн дүнг үнэн гэж хүлээн зөвшөөрдөг гэнэ.
Сонгуулийн дүнг үнэн гарлаа гэж үздэггүй орноор Армяныг нэрлэжээ. Энд эрэгтэйчүүдийн 12, эмэгтэйчүүдийн 13 хувь нь л бидний өгсөн санал үнэн гарлаа гэж үздэг байхад Монголд үүнээс ч дор үзүүлэлт гардаг гэж Голос Америки сайтад бичжээ.
Ц.Хас
0 Сэтгэгдэл
























