АВЛИГЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
192 МЯНГАН ТОНН НҮҮРС 17.9 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛӨЛ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ОЛОН УЛСЫН ISO 27001:2022 СТАНДАРТЫГ АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЖ БАЙНА
АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛАГ, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ
Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Б.Обама, М.Ромни нар яг одоо халз мэтгэлцэж байна
Гуравхан долоо хоногийн дараа болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Б.Обама, түүний өрсөлдөгч Митт Ромни нар яг одоо халз мэтгэлцэж байна. Лонг Айландад болж буй 90 минут үргэлжлэх энэ удаагийн мэтгэлцээн тэдний хувьд хоёр дахь нь болж байгаа юм. Өмнөх мэтгэлцээнээр Бүгд найрамдах намын нэр дэвшигч Митт Ромни ялалт байгуулж, Б.Обамагаас хоцорч явсан рейтингээ ахиулсан учир энэ удаа Ерөнхийлөгч алдсан оноогоо эргүүлэн олж авах, бас савлагаатай мужийн сонгогчдыг өөртөө татах гэж хичээж байна.
Халз мэтгэлцээний өмнөхөн явуулсан олон нийтийн санал асуулгаар Митт Ромни 50 хувийн рейтингээр тэргүүлж яваа бол Ерөнхийлөгч Б.Обама 46 хувьтай байгаа юм. Тиймээс энэ удаагийн халз мэтгэлцээн бол Б.Обамагийн хувьд өөрийн бодлого, мөрийн хөтөлбөрийг олон нийтэд ухуулан сурталчилж, тэдний дэмжлэгийг хүлээх хамгийн чухал, эгзэгтэй үе болоод байна.

Халз мэтгэлцээний эхэн үед нэр дэвшигчид АНУ-ын машин үйлдвэрлэгчдийг төрөөс хэрхэн дэмжих, Ливийн талаар баримтлах бодлого болон галт зэвсэг эзэмших эрхийн талаар маргалдсан байна. Мэтгэлцээнийг нэгэн оюутны ирээдүйнхээ ажлын байранд санаа зовниж буй асуултаар эхлүүлсэн бөгөөд үүнд Митт Ромни хариулахдаа “Б.Обамагийн үед ажлын байр нэмэгдүүлэх явдал маш хангалтгүй, удаан байсан. Харин намайг сонговол өнгөрсөн дөрвөн жилийнхээс огт өөр байх болно” гэсэн бол Б.Обама “Таны ирээдүй гэрэлтэй байна” хэмээн хариулжээ. Гэвч Митт Ромни түүний яриаг тасалж “АНУ-ын машин үйлдвэрлэгчдийг дампуурлаас аврах гэж төр оролцсон нь буруу байсан” хэмээн шүүмжилжээ. Үүний хариуд Б.Обама “Митт Ромни бол АНУ-ын машин үйлдвэрлэгчдийг шууд дампуур гэж хэлж байгаа юм байна” хэмээн хариу барьжээ. Энэ мэтчилэн рейтинг нь маш ойрхон яваа хоёр нэр дэвшигчийн хооронд ширүүн мэтгэлцээн өрнөж байна.
Гуравхан долоо хоногийн дараа болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Б.Обама, түүний өрсөлдөгч Митт Ромни нар яг одоо халз мэтгэлцэж байна. Лонг Айландад болж буй 90 минут үргэлжлэх энэ удаагийн мэтгэлцээн тэдний хувьд хоёр дахь нь болж байгаа юм. Өмнөх мэтгэлцээнээр Бүгд найрамдах намын нэр дэвшигч Митт Ромни ялалт байгуулж, Б.Обамагаас хоцорч явсан рейтингээ ахиулсан учир энэ удаа Ерөнхийлөгч алдсан оноогоо эргүүлэн олж авах, бас савлагаатай мужийн сонгогчдыг өөртөө татах гэж хичээж байна. Халз мэтгэлцээний өмнөхөн явуулсан олон нийтийн санал асуулгаар Митт Ромни 50 хувийн рейтингээр тэргүүлж яваа бол Ерөнхийлөгч Б.Обама 46 хувьтай байгаа юм. Тиймээс энэ удаагийн халз мэтгэлцээн бол Б.Обамагийн хувьд өөрийн бодлого, мөрийн хөтөлбөрийг олон нийтэд ухуулан сурталчилж, тэдний дэмжлэгийг хүлээх хамгийн чухал, эгзэгтэй үе болоод байна.

Халз мэтгэлцээний эхэн үед нэр дэвшигчид АНУ-ын машин үйлдвэрлэгчдийг төрөөс хэрхэн дэмжих, Ливийн талаар баримтлах бодлого болон галт зэвсэг эзэмших эрхийн талаар маргалдсан байна. Мэтгэлцээнийг нэгэн оюутны ирээдүйнхээ ажлын байранд санаа зовниж буй асуултаар эхлүүлсэн бөгөөд үүнд Митт Ромни хариулахдаа “Б.Обамагийн үед ажлын байр нэмэгдүүлэх явдал маш хангалтгүй, удаан байсан. Харин намайг сонговол өнгөрсөн дөрвөн жилийнхээс огт өөр байх болно” гэсэн бол Б.Обама “Таны ирээдүй гэрэлтэй байна” хэмээн хариулжээ. Гэвч Митт Ромни түүний яриаг тасалж “АНУ-ын машин үйлдвэрлэгчдийг дампуурлаас аврах гэж төр оролцсон нь буруу байсан” хэмээн шүүмжилжээ. Үүний хариуд Б.Обама “Митт Ромни бол АНУ-ын машин үйлдвэрлэгчдийг шууд дампуур гэж хэлж байгаа юм байна” хэмээн хариу барьжээ. Энэ мэтчилэн рейтинг нь маш ойрхон яваа хоёр нэр дэвшигчийн хооронд ширүүн мэтгэлцээн өрнөж байна.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























