АВЛИГЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
192 МЯНГАН ТОНН НҮҮРС 17.9 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛӨЛ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ОЛОН УЛСЫН ISO 27001:2022 СТАНДАРТЫГ АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЖ БАЙНА
АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛАГ, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ
Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Францын Ерөнхийлөгч гэрийн даалгавар хийхийг хуулиар хориглоно
Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд дунд сургуульд гэрийн даалгавар хийхийг хуулиар хориглох саналтай байна. Өнгөрсөн тавдугаар сард Ерөнхийлөгч болсон тэрээр боловсролын салбарт өөрчлөлт шинэчлэл хийнэ хэмээн амласан нь энэ байсан бололтой. Гэхдээ Ерөнхийлөгчийн хийх шинэчлэл зөвхөн гэрийн даалгаварыг үгүй болгоод зогсохгүй ерөнхийдөө хичээл, сургуулийн цагийг багасгаж, хүүхдийн ачааллыг бууруулах зорилготой юм байна. “Хичээлийг гэрт биш сургууль дээрээ л хийх ёстой” хэмээн хэлж буй Ерөнхийлөгч Ф.Олландын санал хууль болон батлагдвал зуны амралтыг богиносгож, багш боловсон хүчин дутагдалтай газарт 60000 багш шинээр ажилд авах, хичээлийн цагийг тодорхой хэмжээгээр бууруулах гэх мэт томоохон өөрчлөлт хийх юм.
Франц улс өндөр хөгжилтэй орнууд дотроо дунд сургуулийн хичээлийн цаг нь хамгийн уртад тооцогддог. Тус улсад бага, дунд анги ялгаагүй өглөөний 8:30-аас хичээл эхлээд 4:30 –д дуусдаг юм.
Хэдийгээр Ерөнхийлөгчийн санаачилга амжилттай хэрэгжвэл Ф.Олланд залуу дэмжигчдийнхээ тоог нэмж магадгүй ч энэ өөрчлөлтийг хийхийн тулд өөр олон зүйлийг бодолцох хэрэгтэй гэж ажиглагчид хэлж байна. Тухайлбал, хэдийнээс тогтсон хичээлийн хуваарьт өөрчлөлт орвол эцэг эхчүүд ажлын цагаа хэрхэн зохицуулах вэ, хүүхдүүд гэрийн даалгавараа хийхээ больвол чөлөөт цагийг нь хэрхэн өнгөрүүлвэл зохистой вэ гээд асуудлууд ар араасаа хөндөгдөх бололтой.
Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд дунд сургуульд гэрийн даалгавар хийхийг хуулиар хориглох саналтай байна. Өнгөрсөн тавдугаар сард Ерөнхийлөгч болсон тэрээр боловсролын салбарт өөрчлөлт шинэчлэл хийнэ хэмээн амласан нь энэ байсан бололтой. Гэхдээ Ерөнхийлөгчийн хийх шинэчлэл зөвхөн гэрийн даалгаварыг үгүй болгоод зогсохгүй ерөнхийдөө хичээл, сургуулийн цагийг багасгаж, хүүхдийн ачааллыг бууруулах зорилготой юм байна. “Хичээлийг гэрт биш сургууль дээрээ л хийх ёстой” хэмээн хэлж буй Ерөнхийлөгч Ф.Олландын санал хууль болон батлагдвал зуны амралтыг богиносгож, багш боловсон хүчин дутагдалтай газарт 60000 багш шинээр ажилд авах, хичээлийн цагийг тодорхой хэмжээгээр бууруулах гэх мэт томоохон өөрчлөлт хийх юм. Франц улс өндөр хөгжилтэй орнууд дотроо дунд сургуулийн хичээлийн цаг нь хамгийн уртад тооцогддог. Тус улсад бага, дунд анги ялгаагүй өглөөний 8:30-аас хичээл эхлээд 4:30 –д дуусдаг юм.
Хэдийгээр Ерөнхийлөгчийн санаачилга амжилттай хэрэгжвэл Ф.Олланд залуу дэмжигчдийнхээ тоог нэмж магадгүй ч энэ өөрчлөлтийг хийхийн тулд өөр олон зүйлийг бодолцох хэрэгтэй гэж ажиглагчид хэлж байна. Тухайлбал, хэдийнээс тогтсон хичээлийн хуваарьт өөрчлөлт орвол эцэг эхчүүд ажлын цагаа хэрхэн зохицуулах вэ, хүүхдүүд гэрийн даалгавараа хийхээ больвол чөлөөт цагийг нь хэрхэн өнгөрүүлвэл зохистой вэ гээд асуудлууд ар араасаа хөндөгдөх бололтой.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























