АВЛИГЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
192 МЯНГАН ТОНН НҮҮРС 17.9 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛӨЛ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ОЛОН УЛСЫН ISO 27001:2022 СТАНДАРТЫГ АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЖ БАЙНА
АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛАГ, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ
Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
“Apple”-ийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч насанд хүрээгүй хүүхэд ажиллуулж байжээ
“Apple” компанийн гол ханган нийлүүлэгч “Foxconn” үйлдвэр 14 настай хүүхдүүд ажиллуулж байснаа хүлээн зөвшөөрлөө. Тус үйлдвэрийн Хятадын зүүн хэсгийн Янтай дахь салбарт нь зуны сурагч солилцоогоор ирсэн хүүхдүүдийг ажиллуулдаг бөгөөд тэдний зарим нь хууль ёсоор зааж өгсөн 16 наснаас доогуур, 14 настай хүүхдүүд ч байсан гэнэ.
“Foxconn” компани “Apple”-ийн iPhone, iPad –аас гадна “Microsoft”, “Hewlett-Packard” зэрэг дэлхийн томоохон брэндүүдийн бүтээгдэхүүн, сэлбэгийг үйлдвэрлэдэг юм. Тийм ч учраас хөдөлмөрийн хууль, стандартыг чанд мөрддөг барууны компаниуд гол ханган нийлүүлэгч компанид нь гарсан энэ зөрчил дутагдлыг ноцтойгоор хүлээн авсан юм. Тиймээс “Foxconn” компанийнхаа бүх салбарт шалгалт хийж, хууль зөрчсөн өөр тохиолдол байгаа эсэхийг нягтлахаар болжээ.
Ер нь, “Foxconn” компани үйлчлүүлэгчдийнхээ чихийг байнга халууцуулдаг, асуудалтай компани. Тус үйлдвэрийн ажилчид байсхийгээд амиа хорлодог явдал өнгөрсөн жилүүдэд тогтмол гарч, томоохон шуугиан дэгдээж байсан билээ.
“Apple” компанийн гол ханган нийлүүлэгч “Foxconn” үйлдвэр 14 настай хүүхдүүд ажиллуулж байснаа хүлээн зөвшөөрлөө. Тус үйлдвэрийн Хятадын зүүн хэсгийн Янтай дахь салбарт нь зуны сурагч солилцоогоор ирсэн хүүхдүүдийг ажиллуулдаг бөгөөд тэдний зарим нь хууль ёсоор зааж өгсөн 16 наснаас доогуур, 14 настай хүүхдүүд ч байсан гэнэ. “Foxconn” компани “Apple”-ийн iPhone, iPad –аас гадна “Microsoft”, “Hewlett-Packard” зэрэг дэлхийн томоохон брэндүүдийн бүтээгдэхүүн, сэлбэгийг үйлдвэрлэдэг юм. Тийм ч учраас хөдөлмөрийн хууль, стандартыг чанд мөрддөг барууны компаниуд гол ханган нийлүүлэгч компанид нь гарсан энэ зөрчил дутагдлыг ноцтойгоор хүлээн авсан юм. Тиймээс “Foxconn” компанийнхаа бүх салбарт шалгалт хийж, хууль зөрчсөн өөр тохиолдол байгаа эсэхийг нягтлахаар болжээ.
Ер нь, “Foxconn” компани үйлчлүүлэгчдийнхээ чихийг байнга халууцуулдаг, асуудалтай компани. Тус үйлдвэрийн ажилчид байсхийгээд амиа хорлодог явдал өнгөрсөн жилүүдэд тогтмол гарч, томоохон шуугиан дэгдээж байсан билээ.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























