Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа

Согтуу зорчигчоос болоод нислэг хойшилжээ
Москвагаас Тайландын нийслэл Бангкок руу нисэх гэж байсан онгоцонд согтуу зорчигч онгоцны борт механикт агсам тавьж зөрчил гаргаснаас болоод нислэгийг хойшлуулжээ. Зөрчил гаргагч Казахстан улсын иргэн 1982 онд төрсөн хүн байсан байна. Шинжилгээгээр түүний цусан дахь алкоголийн хэмжээ 1,4 промиль гарчээ. Түүнийг одоо олон улсын Шереметьево буудлын цагдаагийн хэлтэст саатуулаад байгаа юм байна.
Эрүүл мэнд

Нью-Йорк муж зэвсгийн талаар хамгийн хатуу хуультай боллоо
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама галт зэвсэг худалдаалахад хяналт тавих тухай хуулийн шинэ төслөө өргөн барьж байна. Харин Нью-Йорк мужийн хууль тогтоогчид Цагаан ордныг хүлээлгүй АНУ-д хамгийн хатуу хууль гаргалаа. Одоо энэ мужид хэн ч гар буу, винтов худалдаж авч чадахгүй болж байна.
Эрүүл мэнд
ХОЙД СОЛОНГОСТ ЭМЭГТЭЙ ХҮН ДУГУЙ УНАХЫГ ХОРИГЛОВ
Тэртээ 1990 онд Хойд Солонгосын Хөдөлмөрийн намын том албан тушаалтны охин дугуй унаж яваад осолд орж амиа алдсанаас хойш тухайн үеийн их удирдагч Ким Чен Ир эмэгтэй хүн дугуй унахыг хориглосон тусгай хууль гаргасан юм. Улмаар Хойд Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслээр дугуй унаж байгаа эмэгтэй хүний дүр нь ёс суртахуунгүй төдийгүй, социалист аж төрөх байдалтай огт нийцэхгүй гэсэн ухуулга сурталчилгааны ажлыг олон жилийн турш явуулсаар ирсэн.
Эрүүл мэнд

Сирийн Их сургуульд бөмбөг дэлбэлж 80 хүний амь үрэгдлээ
Сирийн Алеппо хотын их сургуульд өчигдөр бөмбөг дэлбэлсний улмаас 82 хүн амь үрэгдэж, 160 орчим хүн бэртэж шархадлаа гэж хотын амбан захирагч Мохаммед Вахид Аккад мэдээлсэн байна. Хүний эрхийг хамгаалах байгууллагын мэдээлснээр бол амь үрэгдсэн хүний тоо өсч магадгүй гэнэ.
Эрүүл мэнд

В.Путиний эсрэг хараагүй охин
АНУ-д хүүхэд үрчлүүлэх явдлыг хуулиар хориглосон Ерөнхийлөгч В.Путиний шийдвэрийг эсэргүүцсэн тэмцэл 14 настай хараагүй охины ил захидлаар үргэлжилж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Моквад хэдэн мянган хүн энэхүү хуулийн өөрчлөлтийг эсэргүүцэж жагссаны зэрэгцээ энэ хоригийг эргэн хоригийг эргэн харж, өөрчлөхийг шаардсан бичигт 100 мянган хүний гарын үсэг зураад байгаа юм.
Эрүүл мэнд

Дөрвөн Роллс-Ройс тутмын нэгийг хятадууд авч байна
Өнгөрсөн 2011 онд Роллс-Ройст хорхойсон, энэ машины эрэлтээр дэлхийд тэргүүлж байсан Хятад 2012 онд АНУ-ын араас хоёрт оржээ. Хятадын шинэ баячууд тансаг машинд нүд унаган авах болсон сүүлийн жилүүдэд Роллс-Ройс мэтийн төмөр хүлгүүд эх газарт эрэлт ихтэй байгаа юм
Эрүүл мэнд

iPhone5-ын борлуулалт муу байгаагаас “Apple”-ийн хувьцаа унав
“Apple” компанийн хамгийн сүүлд гаргасан бүтээгдэхүүн болох iPhone5-ын борлуулалт бодсоноос муу байгаа нь тус компанийн хувьцаа унахад хүргэв. iPhone5-ын борлуулалт сайнгүй байгаагаас энэ оны эхний гурван сарын үйлдвэрлэлийн сэлбэг хэрэгслийн захиалгаа 50 хувиар бууруулсан гэдэг мэдээлэл гадуур тараад байгаа юм.
Эрүүл мэнд

Австралийн уугуул иргэд Энэтхэгээс гаралтайг тогтоожээ
Австралийн уугуул иргэд буюу аборигенчууд 4000 жилийн өмнө Энэтхэгээс тус нутаг дэвсгэрт нүүдэллэн ирсэн гэдгийг генийн судалгаа харуулжээ. Судлаачид аборигенчуудын генийг Шинэ Гвиней, Зүүн Өмнөд Ази, Энэтхэг хүмүүсийн ДНК-тай харьцуулан судалж ийм дүгнэлтэд хүрчээ.
Эрүүл мэнд
Германы дээрэмчид хонгил ухаж банк дээрэмджээ
Гэмт хэрэгтнүүд Берлиний нэгэн банкийг дээрэмдэхийн тулд газар доогуур 30 метр хонгил ухжээ. Тэд банкны ойролцоо байх нэгэн гаражаас эхлэн хонгилоо ухаж эхэлсэн байна. Дээрэмчид ул мөрөө баллахын тулд гаражид түймэр тавьж, гал сөнөөгчид очоод энэ хэргийн мэдсэн байна
Эрүүл мэнд

Зэвсэгт дайчид Малийн гол хотыг орхиж байна
Францын нисэх онгоцууд агаараас цохилт өгсөний дараа Малийн исламын зэвсэгт дайчид тус улсын умард нутгийн гол төв Тимбуктуг орхин гарлаа гэж өнгөрсөн шөнө Франс-Пресс агентлаг мэдээллээ. Францын Батлан хамгаалахын сайд Жан-Иь Ле Дриан харин ч эсрэгээр зэвсэгт дайчид Диабиль хотыг эзэлж хяналтдаа авлаа гэж байсан юм.
Эрүүл мэнд
Гүржид улс төрийн 200 хоригдлыг зэрэг суллалаа
Шинэ засаг бүрдээд байгаа Гүрж улс хоригдлуудад өршөөл үзүүлэн суллалаа. Парламентын арванхоёрдугаар сард баталсан хуульд энэ өнгөрсөн бямба гарагт хууль тогтоох дээд байгууллагын спикер Давид Усупашвили гарын үсэг зурж баталгаажуулснаар улс төрийн 190 хоригдол эрх чөлөөнд гарч байгаа юм.
Эрүүл мэнд
Иракт Сангийн сайд руу халджээ
Иракийн Сангийн сайд Рафиа аль-Иссавын машины цуваа явж байхад нь зам дээр нь бөмбөг тавьсан байжээ. Сайдыг тус улсын нийслэлээс баруун зүгт 20 км-т байдаг Абу-Грейб шалган нэвтрүүлэх цэгийн дэргэд явж байхад нь энэ халдлага болсон байна. Сангийн сайд болон хамт явсан хүмүүс нь нэрвэгдээгүй, бөмбөг дэлбэрсний дараа аяллаа үргэлжлүүлжээ.
Эрүүл мэнд































