Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
Нью-Йорк муж зэвсгийн талаар хамгийн хатуу хуультай боллоо
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама галт зэвсэг худалдаалахад хяналт тавих тухай хуулийн шинэ төслөө өргөн барьж байна. Харин Нью-Йорк мужийн хууль тогтоогчид Цагаан ордныг хүлээлгүй АНУ-д хамгийн хатуу хууль гаргалаа. Одоо энэ мужид хэн ч гар буу, винтов худалдаж авч чадахгүй болж байна.
Энэ хуулиар бол сэтгэцийн өөрчлөлттэй хүнд буу худалдахгүй, хүн бүрт сумны багтаамжийг нь зааж, худалдааны байгууллагууд худалдан авагч бүрийг цагдаагийн газарт мэдэгдэж байх болж байна. Энэ хуулийг мужийн хууль тогтоогчид олонхийн саналаар дэмжжээ. Нью-Йорк мужийн ассамблейн гишүүн Томас Абинанти “Хүчирхийллийн тухай харж ханалаа. Галт зэвсгээр хүмүүсийн амийг хөнөөхийг харж ханалаа. Би найз нөхдийнхөө “бидэнд биеэ хамгаалахад гар буу, нэг сум хангалттай” гэсэн үгийг байнга сонсдог. Үнэхээр үүнийг биеэ хамгаалахад хэрэглэчихээд цагдаа дуудах болж байна уу гэсэн байна.
Энэ хуулийг батлахаас ердөө хоёр цагийн өмнө, АНУ-д 40 настай эрэгтэй их сургуульд халдаж сургуулийн нэг ажилтныг шархдуулан өөрийгөө хөнөөхийг завдсан. Өнгөрсөн сард Коннектикут мужид бага сургуульд халдсан этгээд бага насны 20 хүүхэд, зургаан том хүний амийг хөнөөсөн юм. Ийнхүү АНУ-д сургуулийн байгууллагуудад галт зэвсэглэн халдах явдал үргэлжилсээр байгаа нь олны сэтгэлийг түгшээж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама галт зэвсэг худалдаалахад хяналт тавих тухай хуулийн шинэ төслөө өргөн барьж байна. Харин Нью-Йорк мужийн хууль тогтоогчид Цагаан ордныг хүлээлгүй АНУ-д хамгийн хатуу хууль гаргалаа. Одоо энэ мужид хэн ч гар буу, винтов худалдаж авч чадахгүй болж байна. Энэ хуулиар бол сэтгэцийн өөрчлөлттэй хүнд буу худалдахгүй, хүн бүрт сумны багтаамжийг нь зааж, худалдааны байгууллагууд худалдан авагч бүрийг цагдаагийн газарт мэдэгдэж байх болж байна. Энэ хуулийг мужийн хууль тогтоогчид олонхийн саналаар дэмжжээ. Нью-Йорк мужийн ассамблейн гишүүн Томас Абинанти “Хүчирхийллийн тухай харж ханалаа. Галт зэвсгээр хүмүүсийн амийг хөнөөхийг харж ханалаа. Би найз нөхдийнхөө “бидэнд биеэ хамгаалахад гар буу, нэг сум хангалттай” гэсэн үгийг байнга сонсдог. Үнэхээр үүнийг биеэ хамгаалахад хэрэглэчихээд цагдаа дуудах болж байна уу гэсэн байна.
Энэ хуулийг батлахаас ердөө хоёр цагийн өмнө, АНУ-д 40 настай эрэгтэй их сургуульд халдаж сургуулийн нэг ажилтныг шархдуулан өөрийгөө хөнөөхийг завдсан. Өнгөрсөн сард Коннектикут мужид бага сургуульд халдсан этгээд бага насны 20 хүүхэд, зургаан том хүний амийг хөнөөсөн юм. Ийнхүү АНУ-д сургуулийн байгууллагуудад галт зэвсэглэн халдах явдал үргэлжилсээр байгаа нь олны сэтгэлийг түгшээж байна.
Ц.Хас
0 Сэтгэгдэл



















