Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа

Кэтериний зураг өөрт нь таашаагдсан ч олон нийтэд таалагдсангүй
Кэмбрижийн гүнгийн авхай Кэтерин албан ёсны хөрөгтэй боллоо. Их Британийн хатан хааны гэр бүлийн язгууртан гишүүд бүгд албан ёсны хөрөг зурагтай байдаг. Жирийн гэр бүлээс гаралтай Кейт Миддлтоны хувьд ханхүү Харритай хуримаа хийж, хаан ширээ залгамжлах үрийг нь тээж байгааг зарласны дараа ийнхүү албан ёсны хөрөгтэй болж байгаа юм.
Эрүүл мэнд

Марк Зукербергт “Facebook”-ээр мессеж илгээх төлбөр 100 доллар
“Facebook” компанийн эзэн, дэлхийн хамгийн олон гишүүн бүхий олон нийтийн сүлжээ сайтыг үндэслэгч Марк Зукерберг Facebook хуудастаа 16 сая гаруй найзтай. Марк Зукербергийн найзууд түүнтэй шууд харилцаж болох авч найз болоогүй хүмүүсийн хувьд түүн рүү мессэж илгээхийн тулд 100 доллар төлөх болох нь.
Эрүүл мэнд

Коммунистууд ард түмнээ өлсгөж байж социалист систем байгуулсан
Дэлхийн хоёрдугаар дайн дуусаад улс орны нь эдийн засаг сэхэж хөл дээрэ босч амжаагүй байхад коммунистууд ЗХУ-д дахиад нэг өлсгөлөн бий болголоо. Энэ нь чухамдаа дэлхийд социалисит систем тогтоож, өнөөх л хүйтэн дайны фронтод өөрийнхөө эгнээг өргөтгөх гэсэн бодлого байсан байна.
Эрүүл мэнд

Түймрээс зугтсан гэр бүл далайд орж амиа аварчээ
Түймэр замдаа таарсан бүхнийг галдан шатааж байгааг харсан Тим болон Тамми Холмес нар таван ачаа дагуулан ойролцоохь далайн ус руу орж амь гарчээ. Тэд усан дотор хоёр цаг хагас шахам хугацааг өнгөрүүлсэн бөгөөд нөхөр нь жижиг завь олоогүй бол усанд орж түймрээс холдсон ч хорт утаанд нь амьсгал хураах байжээ.
Эрүүл мэнд

“Ганнибал Лектор” Хопкинс орост ирээд өвджээ
Орост шинэ жил гаргахаар ирсэн Холливудын жүжигчин Энтони Хопкинс Санкт-Петербургт байхдаа хөнгөнөөр өвчилжээ. Хоёр ч хоног тэр буудлаасаа гарахгүй оросын умард нийслэлийн хамгийн сайн эмч нараар сувилуулж байгаа гэнэ. Тэр нэгдүгээр сарын 6-нд Москвагаас оросын “Сапсон” хурдан галт тэргээр Петрийн хотод очсон юм байна.
Эрүүл мэнд

Уго Чавес тангараг өргөх ёслол хийхгүй байж болно гэнэ
Венесуэлийн Ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Уго Чавесын тангараг өргөх ёслолыг уг нь өнөөдөр хийхээр төлөвлөсөн байсан ч бие нь чилээрхэж Кубад эмчлүүлж байгаагаас болоод тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан. Венесуэлийн дээд шүүхийн мэдэгдэж байгаагаар заавал тангараг өргөхгүйгээр үүрэгт ажлаа үргэлжлүүлэн хийж болох гэнэ.
Эрүүл мэнд

АНУ-ын ЭСЯ-нд нунтаг бодистой захидал иржээ
ОХУ-д суугаа АНУ-ын Элчин сайдын яамны ажилтнуудад гаднаа “биологийн зэвсэг” гэсэн бичигтэй, нунтаг зүйл хийсэн дугтуй ирсэн байна. Онцгой байдлын ажилтнууд уг бодисыг шинжлээд ямар нэгэн хортой зүйл биш байна гэсэн гэж байгаа ч энэ мэдээллийг хэн нэгэн батлаагүй байна. Одоогоор дугтуйг нарийвчлан шинжлүүлэхээр Оросын мэргэжлийн хяналтын газарт өгөөд байгаа юм байна.
Эрүүл мэнд

Нью-Йоркт хөлөг онгоц осолдож 74 хүн бэртэж гэмтлээ
АНУ-ын Нью-Йорк хотноо Нью-Жерсигээс санхүүгийн дүүрэг Уолл-стрит рүү Ист-Ривер голоор зорчиж явсан зорчигч тээврийн Seastreak Wall Street хурдан хөлөг зогсоолын давцан мөргөснөөс осолдож 74 хүн бэртэж гэмтсэнээс ес нь хүнд байна гэж мэдээллээ. Хоёр хүн бүр хүнд, сэхээнд байгаа юм байна. Хөлөг дээр 326 зорчигч явсан байна. Зорчигчдын ихэнх нь өглөө ажилдаа ирж байсан санхүүгийн байгууллагын ажилтнууд байжээ.
Эрүүл мэнд

М.Саакашвилийг огцруулахаар нэг сая хүн гарын үсгээ зуржээ
Гүржийн Ерөнхийлөгч Михаил Саакашвилиг хугацаанаас нь өмнө огцруулахаар “Нэгдмэл санаа” төрийн бус байгууллага нэг сая хүний гарын үсэг цуглуулжээ. М.Саакашвилиг эсэргүүцэгчид түүнийг өөрийнхөө бүрэн эрхийн хугацааг сунгахын тулд Үндсэн хуулийг өөрчилсөн гэж үзэж байгаа юм.
Эрүүл мэнд
АНУ-ын Огайод заналхийлсэн захидал ирснээс хичээл хаалаа
АНУ-ын Огайо муж улсын нэг дунд сургуулийн хичээлийг хаажээ. Facebook хуудаснаа Стойбенвиллийн дунд сургуульд гал нээнэ гэсэн текст байрлуулсныг нэг сурагч нь олж үзжээ. Сургуулийн хичээлийн хааж хууль сахиулагчид бүхий л сургуульд үзлэг хийж, ийм гэмт хэрэг үйлдэж мэдэх этгээдүүдийг хайж байгаа юм байна.
Эрүүл мэнд

Бразилийн биеэ үнэлэгчид 2014 он угтаад гадаад хэл сурч эхэллээ
2014 онд Бразилд болох хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, 2016 оны зуны олимп угтаад тус улсын биеэ үнэлэгчид хариас очих үйлчлүүлэгчидтэйгээ ойлголцохын тулд мэргэжлээ дээшлүүлж гадаад хэл сурч эхэлсэн байна. Шөнийн эрвээхэйнүүдийг англи, франц хэл сургах ажлыг Минас-Жерайс муж дахь бие үнэлэгчдийн эрхийг хамгаалах нэгэн холбоо санаачилжээ.
Эрүүл мэнд
































