Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
В.Путиний эсрэг хараагүй охин
АНУ-д хүүхэд үрчлүүлэх явдлыг хуулиар хориглосон Ерөнхийлөгч В.Путиний шийдвэрийг эсэргүүцсэн тэмцэл 14 настай хараагүй охины ил захидлаар үргэлжилж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Моквад хэдэн мянган хүн энэхүү хуулийн өөрчлөлтийг эсэргүүцэж жагссаны зэрэгцээ энэ хоригийг эргэн хоригийг эргэн харж, өөрчлөхийг шаардсан бичигт 100 мянган хүний гарын үсэг зураад байгаа юм. Гэхдээ эдгээр тэмцлийн хөдөлгөөнөөс илүүтэй Наталья Пизаренко хэмээх Ростов хотод оршин суудаг охины хувийнхаа блогт бичсэн Ерөнхийлөгч В.Путинд хандсан ил захидал олны анхаарлыг татаж байна.
Наталья төрөлхийн генийн өөрчлөлтөөс болоод хараагүй төрсөн боловч түүний өвчний учир шалтгааныг Оросын эмч мэргэжилтнүүд хахууль авч үзээд ч оношилж чадаагүй аж. Харин түүний өвчнийг Герман эмч нар үзээд тун хурдан оношилсон бөгөөд Орост түүн шиг олон хүүхэд орчин үеийн, өндөр хөгжсөн анагаах ухааны тусламж авч чадахгүй зовж байхад тэдний өндөр хөгжилтэй оронд үрчлэгдэж, амьдралаа өөрчлөх боломжийг нь хааж боож болохгүй гэж Наталья бичжээ.
Одоогоор 700 гаруй мянган өнчин хүүхэдтэй Орос орноос АНУ-д нийтдээ 60 гаруй мянган хүүхэд үрчлэгдсэн гэдэг тоо байдаг. Гэвч үрчилж авсан хүүхдүүд эцэг эхийн хайр амсах нь бүү хэл эрхээ зөрчүүлж байгааг харуулан хэд хэдэн сургамжит явдлын дараа В.Путин АНУ-д хүүхэд үрчлүүлэхийг зогсоосон юм. Гэвч Наталья шиг хүнд өвчтэй хүүхдүүдийн хувьд Орос гэр бүлдээ ч үрчлэгдэж чаддаггүй, эмнэлгийн үйлчилгээ ч авч чаддаггүй байтал АНУ шиг амьжиргааны төвшин өндөр, анагаах ухаан хөгжсөн газар үрчлэгдэх нь сугалаа хожсон шиг азтай зүйл хэмээн охин захидалдаа бичжээ. Тэрээр захидлынхаа төгсгөлд “Ноён Ерөнхийлөгч өө, та төрөлхийн генийн өөрчлөлттэй тав юм уу арван хүүхэд өргөн авч, бидэнд дахин нэг гэнэтийн бэлэг бариач” гэсэн байна.
АНУ-д Путин ямар хамаатай вм бэ шал тэнэг гар вэ.
АНУ-д хүүхэд үрчлүүлэх явдлыг хуулиар хориглосон Ерөнхийлөгч В.Путиний шийдвэрийг эсэргүүцсэн тэмцэл 14 настай хараагүй охины ил захидлаар үргэлжилж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Моквад хэдэн мянган хүн энэхүү хуулийн өөрчлөлтийг эсэргүүцэж жагссаны зэрэгцээ энэ хоригийг эргэн хоригийг эргэн харж, өөрчлөхийг шаардсан бичигт 100 мянган хүний гарын үсэг зураад байгаа юм. Гэхдээ эдгээр тэмцлийн хөдөлгөөнөөс илүүтэй Наталья Пизаренко хэмээх Ростов хотод оршин суудаг охины хувийнхаа блогт бичсэн Ерөнхийлөгч В.Путинд хандсан ил захидал олны анхаарлыг татаж байна. Наталья төрөлхийн генийн өөрчлөлтөөс болоод хараагүй төрсөн боловч түүний өвчний учир шалтгааныг Оросын эмч мэргэжилтнүүд хахууль авч үзээд ч оношилж чадаагүй аж. Харин түүний өвчнийг Герман эмч нар үзээд тун хурдан оношилсон бөгөөд Орост түүн шиг олон хүүхэд орчин үеийн, өндөр хөгжсөн анагаах ухааны тусламж авч чадахгүй зовж байхад тэдний өндөр хөгжилтэй оронд үрчлэгдэж, амьдралаа өөрчлөх боломжийг нь хааж боож болохгүй гэж Наталья бичжээ.
Одоогоор 700 гаруй мянган өнчин хүүхэдтэй Орос орноос АНУ-д нийтдээ 60 гаруй мянган хүүхэд үрчлэгдсэн гэдэг тоо байдаг. Гэвч үрчилж авсан хүүхдүүд эцэг эхийн хайр амсах нь бүү хэл эрхээ зөрчүүлж байгааг харуулан хэд хэдэн сургамжит явдлын дараа В.Путин АНУ-д хүүхэд үрчлүүлэхийг зогсоосон юм. Гэвч Наталья шиг хүнд өвчтэй хүүхдүүдийн хувьд Орос гэр бүлдээ ч үрчлэгдэж чаддаггүй, эмнэлгийн үйлчилгээ ч авч чаддаггүй байтал АНУ шиг амьжиргааны төвшин өндөр, анагаах ухаан хөгжсөн газар үрчлэгдэх нь сугалаа хожсон шиг азтай зүйл хэмээн охин захидалдаа бичжээ. Тэрээр захидлынхаа төгсгөлд “Ноён Ерөнхийлөгч өө, та төрөлхийн генийн өөрчлөлттэй тав юм уу арван хүүхэд өргөн авч, бидэнд дахин нэг гэнэтийн бэлэг бариач” гэсэн байна. Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
2013.01.16



















