Т.Аубакир: Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр шинэчлэх зайлшгүй шаардлагатай
14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа

Дөрвөн мөчөө алдсан цэрэгт хоёр гар суулгах мэс засал хийжээ
Брендан Маррокко 2009 онд Иракт дайтаж явахдаа замын хажуугийн тэсрэх бөмбөгт өртөж, хоёр гар, хоёр хөлөө алджээ. Гэвч тэрээр амь насаа, бас итгэл найдвараа алдаагүй ажээ. Түүн шиг дайнд дөрвөн мөчөө алдсан цэргүүд Иракийн дайны жилүүдэд цөөнгүй гарч байсан ч бас түүн шиг амьд гарсан нь үгүй юм.
Эрүүл мэнд

Зимбабвейн улсын санд ердөө 217 доллар үлджээ
Тун удахгүй ерөнхийлөгчийн сонгууль, Үндсэн хуулийн бүх нийтийн санал асуулга болоход 104 сая доллар шаардлагатай Зимбабвей улсын төрийн санд ердөө 217 ам.доллар байна гэж тус улсын Сангийн сайд Тендей Бити мэдэгдлээ. Тэрээр “Өнгөрсөн долоо хоногт бид төсвийн ажиллагсдын цалинг тавьж өгөөд улсын санд ердөө 217 доллар үлдлээ” гэжээ.
Эрүүл мэнд

Голландын хатан хаан том хүүдээ хаан ширээгээ залгамжлуулна
Голландын хатан хаан Беатрикс хаан ширээгээ хүүдээ шилжүүлэн өгөх гэж байгаагаа мэдэгдлээ. 33 жилийн өмнө мөн л ээжээсээ хаан ширээ хүлээн авч байсан эрхэм дээдэс 75 насандаа том хүү, хунтайж Уиллем Александерт төр барих эрхийг ийнхүү шилжүүлэхээр шийджээ.
Эрүүл мэнд

Исламчууд эртний гар бичмэлүүдийг шатааж байна
Малийн Засгийн газрын эсрэг тэмцэж байгаа исламын дайчид Тибукту хотод эртний соёлын өв болсон гар бичмэлүүдийг шатаасан байна. Тус хотын дарга британийн The Guardian сонины сурвалжлагчид хэлэхдээ энэ гар бичмэл, дурсгалууд агуулахын хуучин барилга, судалгааны шинэ төв гэсэн хоёр газарт хадгалагдаж байсан.
Эрүүл мэнд

Башар Асад сөрөг хүчнийг хоёр долоо хоногоос илүү тэсэхгүй гэв
Сирийн ерөнхийлөгч Башар Асад улс орныхоо байдлын талаар мэдэгдэл хийхдээ хэрэв гадаадын тусламжгүй, ялангуяа Туркийн нутгаас дэмжлэг авахгүй бол сөрөг хүчнийхэн хоёр долоо хоногоос илүү тэсэхгүй гэлээ. Ерөнхийлөгч арабын орнуудын хэсэг төлөөлөгчтэй уулзахынхаа өмнөхөн ингэж мэдэгдсэн байна.
Эрүүл мэнд

Долоон жил комд байгаа Ариел Шароны тархи ажиллаж байна
Израилийн Ерөнхий сайд асан Ариел Шарон сүүлийн долоон жил комд байгаа хэдий ч тархи нь ажиллаж байгаа онцгой шинж тэмдэг ажиглагдаж буйг эмч нь мэдэгджээ. Саяхан Израиль, Америкийн эрдэмтдийн хамтарсан баг түүний биеийн байдлыг шинжилж, сорил хийсэн бөгөөд гэр бүлийнхнийх нь зургийг үзүүлж, хүүгийнх нь дуу хоолойг сонсгоход тархины үйл ажиллагаа нь илт идэвхжиж байжээ.
Эрүүл мэнд

Ерөнхийлөгчийн охин Чехийн тэргүүн хатагтай болно
Чехэд болсон Ерөнхийлөгчийн сонгуулиар 54,8 хувийн санал авч тус улсын ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа, ерөнхий сайд асан Милош Земан улсынхаа тэргүүн хатагтайгаар гэргий Ивоноо биш харин 18 настай охин Катежинагаа өргөмжилжээ. Тэрээр “Катенька чи миний албан ёсны бус тэргүүн хатагтай болооч” гэж охиндоо хэлэхэд тэр нь зөвшөөрчээ.
Эрүүл мэнд
Египетийн гурван ч хотод онц байдал зарлалаа
Египетийн ерөнхийлөгч Мухаммед Мурси тус улсын Порт-Саид, Суэц болон Исмаили хотуудад онц байдал зарласнаа мэдэгдлээ. Порт-Саид хотод 2012 оны эхээр болсон эмх замбараагүй явдалд оролцсон хүмүүсийг шийтгэсэнд дургүйцсэн олны жагсаал эмх замбараагүй байдал болон хувирч хэдэн хонон үргэлжилж байгаагаас ийм арга хэмжээ авчээ.
Эрүүл мэнд

Бразилийн шөнийн клубт гал гарч 232 хүн амь алдлаа
Бразилийнг Санта-Мария хотын Kiss шөнийн клубт гарсан түймрийн улмаас 232 хүн амь алдсан байна. Шөнийн клубт рок хамтлаг дуулж байх үеэр тайзан дээрх гэрэл цацруулагчаас оч үсэрч гал гарчээ. Харамсалтай нь гал унтраах техник, аюулгүй байдлын багаж хэрэгсэл дутмаг байснаас гал амархан тархаж хүмүүс ганц хаалгаар гарах гэж чихэлдсэнээс амь алдсан байна.
Эрүүл мэнд

Египетийн Порт-Саид хотод танк орлоо
Египетэд олон нийтийн эсэргүүцлийн жагсаал цуглаан үргэлжилж, нийслэл Каир хотод Дотоод явдлын яамны байр луу жагсагчид дайран хууль сахиулагчид аргагүйн эрхэнд нулимс асгаруулагч хий хэрэглэсэн байна. Олон хотод ийм эмх замбараагүй байдал үүссэнээс хамгийн ширүүн нь Пор Саит хотод болжээ. Энд болсон эмх замбараагүй байдлын үеэр 36 хүн амь алдаж, 300 хүн бэртэж шархадсан байна.
Эрүүл мэнд

Венесуэлийн шоронд үймээн гарч 60 орчим хүн амь үрэгдлээ
Венесуэлийн баруун хойд нутагт байдаг шоронгийн хоригдлууд үймээн гаргаснаас болж амь үрэгдсэн хүний тоо 60 хүрээд байна. Хэвлэлд мэдээлж байгаагаар бол Засгийн газар Баркисимето хот дахь Урибаны шоронд хоригдож байгаа хориглуудын дунд зэвсэг хайх ажиллагаа явалсан нь ийм үймээн дэгдэхэд хүргэсэн бололтой. Өөр бас 90 орчим хүн бэртэж гэмтэн ирсний ихэнх нь суманд шархадсан байна гэж хотын эмнэлгийн дарга мэдэгдсэн байна.
Эрүүл мэнд
































